“ДИСКОВЕР МОНГОЛИЯ ТРЭЙВЕЛ” ХХК
ШИНЭ НИЙТЛЭЛҮҮД
КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА
Манай компани нь гадаад орноос жуулчин хүлээн авч үйлчлэх чиглэлээр 2004 онд “Блэк Айбекс Экспедишн” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 оноос эхлэн “Дисковер Монголия Трэйвел” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Бид Монгол орны үзэсгэлэнт унаган байгаль, түүх соёлын дурсгал, уламжлалт зан үйлийг гадаад дотоодын аялагч, жуулчдад сурталчлан таниулах, амраах зорилгоор тэдний тав тухтай нөхцөлийг хангасан байршлын хэрэгсэл, аяллын хөтөлбөр, тээвэр болон бусад нэмэлт үйлчилгээг багтаасан багц үйлчилгээ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг.
Өнгөрсөн хугацаанд дэлхийн 50 гаруй улс орнуудаас Монголыг зорин ирсэн 20 мянган гадаадын аялагчдад чанартай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж өндөр сэтгэл ханамж, мартагдашгүй дурсамж үлдээсэн. Үүний баталгаа болж 2018 онд манай байгууллага дэлхийд алдартай “Trip advisor” платформын “Чанарын гэрчилгээ” буюу “Certificate of Excellence” батламжийг хүртээд байна. Энэ бол олон улсын аялагчид өөрсдийн сэтгэгдэл, үнэлгээгээ шууд өгч болдог, харилцан туршлага солилцдог цахим талбар дээр Монгол улсын аяллын компани өндрөөр үнэлэгдсэн анхны тохиолдол билээ.
Бид МАЖХ-ны шилдэг маркетингтай компани, Монголын маркетингийн холбооны “Шилдэг компани” болон олон улсын сайтуудаас олон шагнал, урамшуулал хүртэж байсан туршлагатай хамт олон билээ.
АЛСЫН ХАРАА
Бид хэрэглэгч, харилцагчийн итгэлийг хүлээсэн, Монголын аялал жуулчлалын тэргүүлэгч компани болно.
БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
Манай байгууллага нь хэрэглэгч бүртээ Монгол орон, Монгол хүний талаар сайхан дурсамж үлдээхийг эрхэм зорилгоо гэж үзнэ.

