card

ХАЙНАН – САНЯА ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Адал явдал эрэлхийлэгч хэн бүхний хүсэл сонирхлын биелэл болсон дэлхийн аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг БНХАУ-ын 5А зэрэглэлийн газрын диваажин Хайнан аялал жуулчлалын бүсээр зочилж уулга алдам үзэсгэлэнт байгалийн өвөрмөц тогтоц, Алтан шаргал наран шарлагын эрэг,
Сармагчны вант улсуудаар аялан дахин давтагдашгүй дурсамж бүтээх багц аялал юм.

ОНЦЛОХ ЗҮЙЛ

  • Сармагчны вант улс
  • Усан онгоцны аялал
  • Дүүжин тээвэр
  • Шилэн гүүр
  • Атлантис усан парк

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Өглөөний цай)

Улаанбаатар - Саняа - Чөлөөт  өдөр

Аялагчид Бямба гарагийн орой 21:10-с Номхон далай дээр байрлах Газрын диваажин хэмээн алдаршсан Хайнан арлын Саняа хотруу 5 цагийн шууд нислэгээр нисэн хүрнэ. Энэ өглөө тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол) 

Хотын аялал - Усан онгоцны аялал

• Өглөөний цайны дараа Хайнан арлын алдарт сувдны дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна. 

• Үүний дараа бид усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно.
• Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой.
• Зочид буудалдаа байрлаж амарна.

(Өглөөний цай, Оройн хоол) 

Атлантис усан парк

• Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

Сармагчингийн вант улс - Агаарын дүүжин

• Өглөөний цайны дараа далайн эрэг дээр чөлөөтэй амарна.
• Өдрийн хоолны дараа дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингуудтай зургаа татуулан энэ өдрийг инээд баяраар дүүрэн өнгөрүүлнэ.

(Өглөөний цай)

Чөлөөт өдөр

  • • Энэ өглөө тааваараа амарч байгаад буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

 

(Өглөөний цай)

Чөлөөт өдөр

• Энэ өглөө тааваараа амарч байгаад буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

(Өглөөний цай, Оройн хоол)

Ойн хүрээлэн - Шилэн гүүр

  • Өглөөний цайны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аяллаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамлуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төлийн нөөц баялагтай. Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн тавцан дээрээс Яалун буланг бүтнээр нь тольдон харж байгалийн сайхныг мэдрэх болно. 
  • Мөн энэ өдөр Хайнаны алдарт акулын тосны дэлгүүртэй танилцана.

(Өглөөний цай)

Саняа – Улаанбаатар

  • Аялагчид Ням гарагийн үүрийн 03:10-с Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. УБ-хотод 08:10-д бууна.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
  • УБ-Саняа-УБ 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийз
  • 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн 2 ортой өрөөний зардал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Аяллын хөтөлбөрт заагдаагүй бусад зардлууд
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2024-11-02

Бүртгэж байна

2024-11-09

Бүртгэж байна

2024-11-16

Бүртгэж байна

2024-11-23 Бүртгэж байна

2024-11-30

Бүртгэж байна

2024-11-30 Бүртгэж байна
2024-12-07 Бүртгэж байна
2024-12-14 Бүртгэж байна
2024-12-21 Бүртгэж байна
2024-12-28 Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.