WANGFUJING STREET
Бээжин хотын төв болсон энэхүү гудамжинд олон төрлийн дотоодын болон гадны брэнд дэлгүүрүүд байрладаг. Энд этгээд хачин хоол буюу шавьжтай хоолоор үйлчлэх бөгөөд аялагчдын очих дуртай газруудын нэг яах аргагүй мөн. Гадны жуулчид сониуч зандаа хөтлөгдөж авч идэж харагддаг бөгөөд миний хувьд бол авч идэж үзээгүй. Идэх битгий хэл харахаас ч заримдаа нүд халтирам санагдсан. Харин худалдаж байгаа хятадууд нь өөрсдөө огт иддэггүй зөвхөн жуулчдад зориулсан үйлчилгээ харин ч идэж байгаа гаднынхныг ярвайсан байдалтай харж байхыг олон удаа харсан шүү. Та энэ гудамжаар хоол идэнгээ дэлгүүр хэсэг нэг өдрийг өнгөрөөх боломжтой.
метро subway line 1 Wangfujing Station дээр бууна. Хаалгаар гарахдаа Exit A гарах бөгөөд та шууд төв гудамжруу гарч очно.
Автобус: 10, 41, 59, 99, 120, 126, 127, 203 болон 205.
Автобус: 103, 104, 127, 201, 211, 420, ялангуяа 11 мөн хурдны 2, суугаад Wangfujing Lukoubei Station дээр буугаарай.
TIANANMEN SQUARE — ТЯНЬАНЬМЭНИЙ ТАЛБАЙ
Бээжин хотыг дэлхий дахинаа тєлєєлдєг бас нэгэн зvйл бол ТЯНЬАНЬМЭНИЙ ТАЛБАЙ билээ. Мин улсын vед 1417 онд босгосон энэ газар хотын тєвд оршдог дэлхийн хамгийн том талбайд тооцогддог юм. Нийтдээ 440 мянган ам.км талбайтай. Тианмин гэдгийг орчуулбал, “Тэнгэрийн хаалга” гэсэн vг. ТЯНЬАНЬМЭНИЙ ТАЛБАЙруу нэвтрэхийн тулд тусгай шалгангаар дамжих ёстой. Энд гадны гэлтгүй дотоодын маш их жуулчид ирдэг болохоор аль болох эрт очвол зүгээр.
ТЯНЬАНЬМЭНИЙ ТАЛБАЙН урд байрлах NATIONAL CENTER FOR THE PERFORMING ARTS — Үндэсний Урлагын Төв зочлоод гарахаа бас битгий мартаарай.
FORBIDDEN CITY — ХОРИОТОЙ ХОТ
Хятадын түүхийн бас нэг томоохон дурсгал болсон Хориотой хот нь Tiananmen Square — талбай хойно байрлах бөгөөд та дотогш нэвтрэн тасалбар худалдан аваад үзэх боломжтой. Энэхүү хааны ордонд (1368–1911) оны хооронд Мин гүрнээс үеэс Чин гүрэн хүртэл нийт 24 хаад амьдарч байсан. Эрт үед хориотой хотод орохын тулд заавал зөвшөөрөл авч тусгай зөвшөөрлийн дагуу ордог байсан болохоор Хориотой хот гэсэн нэртэй болсон байдаг. Тэгш өнцөгт хэлбэртэй баригдсан нийт 8700 гаруй өрөөтэй аварга том байгууламж юм.
Та урд хаалгаар орж ордны хойд хаалгаар гарах бөгөөд хүсвэл уулын оройд байрлах өндөрлөг хэсэгт гарч Бээжин хотыг дээрээс нь харах боломжтой. Хойд хаалгаар дамжин буцах бөгөөд буцаж ороод урд хаалгаар гарна гэсэн ойлголт байхгүй.
Тус байгууламж нь өглөө 8:30 –17:00 цаг хүртэл ажиллах болохоор та заавал эрт очиж үзэх шаардлагатай. Билетийн хувьд үүдэн дээрээс авах боломжтой бөгөөд заавал биеийн байцаалт буюу гадаад паспортаа үзүүлж билет авахыг анхаарна уу.
Билетийн үнэ: April to October: CNY 60
November to March: CNY 40
THE GREAT WALL — ИХ ГАЗРЫН ЦАГААН ХЭРЭМ
Дэлхийн 7 гайхамшгийн нэгэнд зүй ёсоор тооцогддог Цагаан хэрмийг үзэхгүйгээр Хятад орноор аялан гэж байхгүй. Жуулчин болгоны тэр дундаа Монгол хүн бүр заавал очиж үзэх ёстой энэхүү асар том байгууламж танд эх орноороо бахархах Монгол хүн гэдгээрээ омогших сэдлийг мэдрүүлэх болно. Цагаан хэрэм дээр анх хөл тавихад түүхээрээ, монгол хүн болж төрсөндөө яахын аргагүй маш их бахархаж нэг тийм тайлбарлахын аргагүй омогших үзэл дотор төрж байсан. Харин Хятад хүмүүс энэ байгууламж дээр гараад юу боддог бол гэж бодогдсон шүү.
Ойролцоогоор 1200 гаруй км уул толгодыг дамнан баригдсан 2700 гаруй жилийн настай энэхүү аварга байгууламжийг лууг бэлгэдэн босгосон хэмээсэн байдаг
Бээжингээс багадаа 2 цаг гаруй явж хүрэх зайд оршдог.
Цагаан хэрэм-ийн хамгийн алдартай жуулчдын очих дуртай хэд хэдэн хэсэг байдаг бөгөөд та эдгээр хэсгээс цагаан хэрмийг илүү сайн үзэж харах боломжтой. Хамгийн алдартай нь Badaling болон Mutianyu. Эдгээр хоёр хэсэг нь авирч гарахад маш тохиромжтой аюул багатай хэсэгт тооцогддог. Хэрэв та адал явдал хүч шаардсан зүйлд дуртай бол Jinshanling, Simatai зэрэг хэсгийг сонгон очиж болох юм.
Хэрэв та аяллын хөтөлбөрт хамрагдахгүйгээр хувиараа Цагаан хэрэмлүү явах гэж байгаа бол доорх зааврыг дагаарай.
Автобусны дугаар. 919 ( Air Conditioner Bus )
Автобусны буудал: Deshengmen (德胜门快车)
Зорчих газар: Badaling Great Wall
Автобусны билет: RMB 12
Эхний автобус хөдлөх цагийн хувиар: 6:00am
Сүүлийн автобус хөдлөх хувиар: 6:30pm
Автобусны дугаар. 919 ( common bus )
Автобусны буудал: Deshengmen (德胜门慢车)
Зорчих газар: Badaling Great Wall, Badaling Sarafi Park, Juyongguan Great Wall, Longqingxia
Автобусны билет: RMB 8
Эхний автобус хөдлөх хувиар: 6:00am
Сүүлийн автобус хөдлөх хувиар: 6:30pm
Цагаан хэрэмрүү нэвтрэх билетийн үнэ: RMB 40
Та цагаан хэрэм дээр очсон хойноо уулруу авирах болон кабилаар зорчих гэсэн 2 сонголттой. Кабелийн үнэ нэг талдаа 80юан бол 2 талдаа 120юан үнэтэй. Хэрэв та аврихаар шийдсэн бол дор хаяж 1–2 цагийг авирхад зарцуулна гэж тооцоолоорой.
Цагаан хэрэмрүү аялж байгаа хүнд өгөх зөвлөгөө:
1. Цаг агаараа маш сайн судалж байж очих хэрэгтэй. Цаг агаарын байдалд тохируулан хувцаславал зүгээр.
2. Цүнхэндээ уух усаа хийж явахаа мартваа.
3. Эрт очих тусам хүн багатай байхаас гадна илүү тухтай байх болно.
4. Ууланд авирна гэж тооцоолон хувцаслах хэрэгтэй бөгөөд өөрт аюул учруулахгүй биед амар хувцас сонгоорой.
5. Очоод дор хаяж 2–3 цагийг цагаан хэрэм дээр өнгөрөөнө, уулруу авирвал 1–2 цаг авирна гэж тооцоолоорой.
6. Аялах цагаа маш сайн сонгох хэрэгтэй бөгөөд зуны халуун өдрүүдээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Эх сурвалж : https://ominomin.medium.com/