БЭЭЖИН-ЮНИВЕРСАЛ БАГЦ АЯЛАЛ
Бээжин хотын аялал нь шууд нислэгтэй, мэргэжлийн хөтөч орчуулагч тав тухтай буудал, баялаг аяллын үзвэртэй ба гэр бүл хүүхдүүдэд хамгийн тохирсон хувилбар байх болно. Манай аяллын гол онцлог бол 2021/9 сард нээлтээ хийсэн дэлхийн хамгийн том Юниверсал Студио зугаа цэнгэлийн
паркаар орох юм. Амьтны хүрээлэн, түүхэн дурсгалт газар, хүний гараар бүтсэн гайхалтай бүтээн байгуулалтуудыг үзнэ.
ОНЦЛОХ ЗҮЙЛ
- Цагаан хэрэм
- Бээжин аквариум
- CCTV цамхаг
- Бээжин-Юниверсал студи
- Team Labs
ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР
(Өглөөний цай, Өдрийн зоог)
Улаанбаатар – Бээжин
- 06:00 цаг: Чингис Хаан олон улсын нисэх буудалд цуглаж бүртгэлээ хийлгэнэ.
- 08:15 цаг: Улаанбаатар хотоос МИАТ-ын нислэгээр Бээжин хот руу ниснэ.
- 10:30 цаг: Бээжин хотын Капитал олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Нислэгийн хугацаа 3 цаг орчим үргэлжилнэ. Ачаа тээшээ авч, хил гаалиар нэвтрэсний дараа таныг хөтөч угтан авч аялалдаа гарна.
- Цагаан хэрмийн аялал: Дэлхийн шинэ 7 гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн, хүн төрөлхтний түүхэн дурсгалт бүтээн байгуулалттай танилцана.
- Өдрийн хоолоо идээд Team Labs дижитал музейд зочилно.
- Орчин үеийн гайхамшигт урлагийн үзүүлбэрүүдийг үзэж, технологи ба бүтээлч сэтгэлгээг хослуулсан орчноор аялаарай.
- Зочид буудалд ирж бүртгэлээ хийлгээд амарна.
(Өглөөний цай, Оройн зоог)
Өдрийн аялал
- Өглөөний цайгаа уугаад өдрийн аяллаа эхлүүлнэ.
- Бээжингийн аквариум (Beijing Aquarium) бол дэлхийн хамгийн том дотоод усан байгууламжийн нэг бөгөөд дэлхийн олон бүс нутгийн далайн амьтад, загас, акул, медуз, далайн яст мэлхий зэрэг төрөл бүрийн амьтдыг ойроос үзэх боломжтой.
- CCTV цамхаг (CCTV Tower-China Central Television Tower) нь орчин үеийн өвөрмөц архитектураараа дэлхийд танигдсан барилга бөгөөд 238 метрийн өндөрт байрлах ажиглалтын тавцангаас Бээжин хотыг бүхэлд нь панорамик байдлаар харах боломжтой.
- Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.
(Өглөөний цай)
Бээжин-Юниверсал студи
- Өглөөний цайгаа уугаад өдрийн аяллаа эхлүүлнэ.
- Юниверсал Студио (Universal Studio): Холливудын алдартай зугаа цэнгэлийн төвд зочилж, сэтгэл хөдөлгөм үзүүлбэрүүд, кино ертөнцөд суурилсан паркын гайхамшгийг мэдэрч, мартагдашгүй дурсамж бүтээнэ.
- Зочид буудалдаа ирээд амарна.
Улаанбаатар хот
- Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, ачаагаа аваад буудлын лоббид цугларна.
- Шоппинг аялал: Нислэгээс өмнө Бээжингийн олон улсын худалдааны төвүүдээр зочлон, худалдан авалт хийх боломжтой.
- Өдрийн хоолоо идээд Капитал нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
- 20:45 цаг: Бээжингээс Улаанбаатар руу ниснэ.
- 23:05 цаг: Улаанбаатарт газардаж, аяллаа өндөрлөнө.
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
- 4* одтой зочид буудлын зардал
- Юниверсал студи орох тасалбар
- Аяллын турш үйлчлэх унааны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ болон өглөө, өдөр, оройн хоол
- Монгол хэлтэй хөтөч орчуулагч
- Гадаад аяллын иж бүрэн даатгал
- Аяллын ДАТА сим
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
- Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйлс
- Хөтөч жолоочийн гарын мөнгө
БОЛОМЖИТ ХУГАЦАА
ХУГАЦАА |
ЗАХИАЛГА |
2025-01-04 |
Дүүрсэн |
2025-01-11 |
Дүүрсэн |
2025-01-18 |
Бүртгэж байна |
2024-01-25 | Бүртгэж байна |
Бямба гараг бүр |
Бүртгэж байна |