Аялал жуулчлалын онцлох 6 бүс нутаг

A- A A+
Аялал жуулчлалын онцлох 6 бүс нутаг

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ аялагчдын очих газрын жагсаалтанд орсон түүх соёл, байгалийн үзэсгэлэн, зан заншилаараа алдартай гэгддэг 6 газрыг онцолж байна. 

Хувь хүн аялах газраа төлөвлөн аялалд гарахын өмнө өөрийн сонирхол, төсөв, хувийн зорилгоо төлөвлөж, судалгаан дээр үндэслэн аялах газраа сонгодог.  Аялал тухайн хүний сонирхлоос шалтгаалан өөр өөр төрөл байдаг  боловч тухайн газрын соёлын ялгаа, байгалийн давтагдашгүй үзэсгэлэн,  түүхэн дурсгалт газруудаас хамаарах нь элбэг.  Мөн  аялагчийн туршлагаас хамааран дэлхийн өнцөг булан бүрд сэтгэл татаж нүд баясгадаг газрууд олон бий….

Та магадгүй аялах газраа хараахан сонгоогүй байгаа бол жуулчдын очиж үзэхийг санал болгодог   дараах үзэсгэлэнтэй газруудтай танилцаад аяллаа төлөвлөөрэй. 

1. Парис, Франц 

         

                                                                                   Эх сурвалж: https://www.pexels.com/

     Парис нь Францын нийслэл бөгөөд тус улсын хамгийн их хүн амтай хот юм. Сена мөрөн Парис хотыг хойд (Rive Droite - баруун эрэг ) болон өмнөд (Rive Gauche, зүүн эрэг) хэсэг болгон хуваах бөгөөд засаг захиргааны хуваарийн хувьд 20 дүүрэгт хуваагдан, Иль-де-Франс бүсийн (заримдаа Парисын бүс буюу Région parisienne гэгддэг) төвд оршино.

 "Гэрэлт хот" гэгддэг Парис нь Эйфелийн цамхаг, Нотр-Дамын сүм, Луврын музей зэрэг газруудаараа алдартай.  Жуулчид Сена мөрний эргээр зугаалж, Монмартр зэрэг дур булаам хорооллууд, уламжлалт хоолны соёлтой танилцан , хувцас загварыг сонирхонгоо аялах боломжтой. 

             

2.Киото, Япон

               

Киото  нь Японы Хоншюү арлын төвд орших хот юм. 1.5 сая орчим хүн амтай. Киото нь 794-аас 1868 он хүртэл Японы хуучны нийслэл байсан бөгөөд одоо бол Киото мужийн төв, Осака-Кобе-Киото метрополи бүсийн чухал хэсэг юм. Японы соёл урлаг, боловсрол, технологийн төвүүдийн нэг юм.

Олон жилийн туршид хадгалагдан үлдсэн уламжлалт соёлоороо алдартай Киото хотод гайхамшигтай Кинкаку-жи (Алтан павильон), Фушими Инари сүм зэрэг олон мянган бунхан, сүм хийд, түүхэн дурсгалт газрууд бий. Жуулчид мөн Японы уламжлалт цэцэрлэгт хүрээлэн, цайны ёслол, улирлын чанартай  фестивалиудыг сонирхохоор очдог байна.

      

     

3. Санторини, Грек

          

 Грек улсын эртний түүхт Афин хот, Миконос, Санторини арлууд нь дахин давтагдашгүй өнгө үзэмж, байгалийн тогтоц, хүн ардын амьдрал зэргээрээ дэлхийд алдартай.

Цайвар өнгийн үзэсгэлэнт барилгууд, болор тунгалаг ус, нар жаргаж буй үеийн харагдац  зэргээрээ алдартай бөгөөд Санторинигоос  романтик орчин,  зугаа цэнгэл,  мөн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой. Жуулчид Оиа, Фира зэрэг дур булаам тосгонуудтай танилцаж, далайн эрэг дээр амарч, Грекийн уламжлалт хоолыг амталж үзэхээр тус газрыг зорьсоор байна.

       

      

4. Мауи, Хавай, АНУ

     

   Хавай муж улс нь Америкийн Нэгдсэн Улсын эх газраас баруун өмнө зүгт, Японоос зүүн өмнө зүгт, Австралиас зүүн хойд зүгт Номхон Далайн төв хэсэгт орших АНУ-ын муж улс юм. Ольтригийн зүүн өмнөд үзүүрт найман "гол арал"  байдаг ба баруун хойноос, зүүн өмнөөс  нь нэрлэвэл Нийхау, Кауай, Оаху, Молокай, Ланай, Кахоолаве, Мауй, Хавай зэрэг арлууд юм. Үүнээс бид Мауй арлыг санал болгож байна. 

Ширэнгэн ойгоос эхлээд галт уулын тогоо, далайн эрэг гэх зэрэг олон янзын үзэх газруудтай, Мауи арал дээр   явган аялал хийх, усанд сэлэх, серфинг хийх зэрэг олон төрлийн сонирхолтой зүйлсийг хийх боломжтой.   Аялагчид Hana хүрэх үзэсгэлэнт замаар аялангаа байгалийн үзэсгэлэнг харж нүдээ баясган, Haleakalā галт уулын орой дээр нар мандахыг харж, Хавайн уламжлалт соёлтой танилцах зэрэг сонирхолтой зүйлсийг хийж үзэнгээ амардаг байна.

        

5. Ром, Итали

    

  Эртний Ромын эзэнт гүрний нийслэл болсон Ром хот нь аялагчдын заавал очих газрын нэгд  зүй ёсоор багтана.  Колизей, Ромын форум, Ватикан хот зэрэг түүх, архитектурын гайхамшгуудыг харуулсан сонирхолтой үзвэрүүдийг энэ газраас харах боломжтой. Олон зуун жилийн түүхтэй байгууламжуудыг харангаа, Сэргэн мандалтын үеийн урлаг, архитектурыг ур хийцийг  бишрэн, Италийн  хоолны соёлыг амтлангаа танилцаарай.

  Өнөөгийн Ром хот нь  олон үндэстэн амьдардаг газар юм. Европын Холбоонд ирж буй жуулчдынхаа тоогоор гуравт ордог бөгөөд соёл урлаг, улс төрийн нөлөө ихтэй хот юм.

            

6. Кейптаун, Өмнөд Африк

   

Кейптаун  нь хүн амаараа Өмнөд Африкийн хоёр дахь том хот бөгөөд Кейптаун хотын метрополи бүсийг үүсгэдэг хэсэг нь юм. Кейптаун нь өөрийн боомт, Кейпын цэцгийн бүс дэхь байршил, Тэйбл уул, Кейп цэг зэргээр алдартай. Мөн Өмнөд Африкт аялал жуулчлалаараа дээгүүрт ордог. 

 Уулс, далайн дунд оршдог Кейптаун хот нь байгалийн үзэсгэлэнт газар, олон янзын соёлын ялгаа, эрч хүчтэй идэвхтэй хотын амьдралаараа ялгардаг билээ . Аялагчид Table Mountain ба Robben Island зэрэг дурсгалт газруудаар зочилж, Кейп Уайнландыг үзэж, дэлхийд алдартай  хоол идэж, дарс амтлангаа цагийг зугаатай  өнгөрөөгөөрэй.