Хайнан арал – Дорнын Хавайд тавтай морил!
Хайнан бол БНХАУ-ын хамгийн үзэсгэлэнт арал бөгөөд “Хятадын Хавай” гэж нэрлэгддэг. Далайн эрэг, халуун орны байгаль, тунгалаг ус нь жуулчдыг ихээр татдаг. Жилийн 300 гаруй өдөр нартай байдаг тул тус арал нь амралт, чөлөөт цагаа өнгөрөөхөд төгс газар юм.
Хайнанд Санья хот, Яалунвань булан, Наньшань соёлын цогцолбор зэрэг үзэсгэлэнт газруудтай. Энд та “Хайнан тахиа” идэж, төрөл бүрийн жимс жимсгэнүүдийг турших боломжтой.
Цаг агаар: Жилийн турш зөөлөн, дулаан уур амьсгалтай, дундаж температур 22-26°C.
Хэзээ аялах: 10-4 саруудад хамгийн тохиромжтой.
Манай компани багц аялал санал болгож байна. Байгууллага, хамт олноороо хамт аялах бол тусгай хөнгөлөлттэй!
Манай аяллын багц:
Шууд нислэгтэй багц аялал
Үнэ: Том хүн – ₮3,990,000
Хүүхэд (2-12 нас) оргүй – ₮3,490,000
Буудал: Holiday Inn Suite Sanya 5*
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: ЭНД ДАРНА УУ
Дэлхийн хамгийн хүйтэн газар – Антарктидын Восток станц: -89.2°C! Энэ хүйтэнд амьдрах нь бараг боломжгүй мэт санагдавч, судлаачид шинэ нээлт, шинжлэх ухааны цогц нээлтүүд болоод тэсвэр хатуужлынхаа ачаар байгаль дэлхийг өшөө илүү гүн судалсаар байна.
Хамгийн халуун газар – Ираны Лут цөл:
70.7°C! Энд газрын гадарга халуун хайлмаг мэт мэдрэгдэнэ. Ийм хэт халуун нөхцөлд амьдрал оршин тогтнох боломжгүй ч, зарим микроорганизм нь энэ хэт халуунд ч дасан зохицож чаддаг!
Далайн ус яагаад өөр өөр өнгөтэй байдаг вэ?
Нарны гэрэл ус руу тусахад гэрлийн долгионы урт өөр өөрөөр шингэж, ойдог. Улаан, улбар шар өнгө амархан шингэдэг бол цэнхэр, ногоон өнгийн долгион гүн рүү илүү нэвтэрч, усны өнгийг тод харагдуулдаг.
Фитопланктон ба ногоон өнгө – Усанд агуулагдах фитопланктон бүхий замаглаг ургамал нарны гэрлийг шингээж, усанд ногоон туяа нэмдэг. Энэ нь эрэг орчмын усанд их ажиглагддаг.
Шаргал өнгө – Элсэн эргийн ойролцоо далайн ус шаргал өнгөтэй харагддаг нь элс, тунадас ихтэй бүстэй холбоотой. Далайн ус элс, шороо зэргийг хөдөлгөснөөр энэ өнгө үүсдэг байна.
1-р сард болсон түүхэн үйл явдлуудаас...
“Эндьюранс” хөлөг онгоц мөсөнд гацсан нь: 1915 оны 1-р сард Эрнест Шаклетоны түүхэн аялал, “Эндьюранс” хөлөг Антарктидын мөсөнд гацаж, багийнхан сар гаруй хугацаанд мөсөн дээр аялан, завиар авралын эрэлд гарчээ. Шаклетоны удирдлага дор бүх багийн гишүүд амжилттай аврагдсан байна.
Хубилай хаан ба татварын шинэ тогтолцоо:
1265 оны 1-р сарын 15-нд Хубилай хаан Хятадад анх удаа бүх нийтийн татварын шинэ тогтолцоог нэвтрүүлж, эдийн засгийг шинэ түвшинд хүргэж, худалдаа, засаглалын шинэ эрин үеийг эхлүүлжээ.
Адал явдалт аялал – Эр зоригийн дээд хязгаар!
Адал явдалт аялал нь хүний адреналиныг уудалж, хязгаараа сорих гайхалтай боломж юм. Өөрийгөө сорох хүсэлтэй мянга мянган хүн эдгээр эрсдэлтэй аяллуудад оролцдог. Хамгийн эр зориг шаардсан 5 төрлийн аялал:
- Каяк – Ширүүн гол мөрнөөр завиар аялах
- Өндрөөс буух – Base Jumping
- Уулын авиралт – Mountain Climbing
- Шидэгдэх – Bungee Jumping
- Шууд нислэг – Wingsuit Flying
Аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг санаарай!
Аяллын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Өмнөх дугаарт бид аяллын даатгал яагаад чухал талаар өгүүлсэн. Аялах газрын онцлог, орчны эрсдэл, орон нутгийн нөхцөл байдал, төлбөр тооцоо газар бүр ялгаатай. Аялагчид аюулгүй байдлаа хангахын тулд урьдчилан судалж, зөвлөгөө авч, хариуцлагатай аялах шаардлагатай. Энэ дугаарт аюулгүй байдлыг хангах хамгийн чухал 5 зөвлөмжийг танилцуулая.
- Орон нутгийн аюулгүй байдлыг судлах: Аялал эхлэхээс өмнө аюулгүй байдал, тээврийн нөхцөл, онцгой нөхцөл байдлын мэдээг судлах.
- Хөтөлбөрт заагаагүй газраас зайлсхийх: Онцгой аюултай бүсүүд болон үл мэдэх газар нутгаас зайлсхийх, харанхуй шөнөөр зорчихгүй байх
- Эмнэлгийн тусламж: Аялах газрынхаа эмнэлгийн байршил, аврах дугааруудыг урьдчилан мэдэх.
- Байгаль орчны аюул: Тухайн газар нутгийн байгаль орчны эрсдлийг ойлгох (усны аюул, зэрлэг амьтад, өсч буй өвс, хад чулуу).
- Орон нутгийн дүрэм журмыг дагах: Хуулиуд, дүрэм журмыг мэдэж, тэдгээрийг чанд дагах.