card
Багц аялал гэж юу вэ?

Багц аялал гэж юу вэ?

Багц аялал нь аяллын агентлагууд тээврийн хэрэгсэл, байр сууцыг аяллын үнэд багтаан зохион байгуулж байгаа  аяллыг хэлнэ. 

Дэлгэрэнгүй
Австри улсын Вена хотын кофе шоп-ууд

Австри улсын Вена хотын кофе шоп-ууд

Олон зуун жилийн турш Венийн кофены газрууд Венийн амьдралын чухал хэсэг болж, зөвхөн кофе уудаг газар төдийгүй сонин унших, харилцах, санал бодлоо солилцох газар байсаар иржээ. Өнөөдөр ч кофены байшингууд Венийн соёлын чухал хэсэг хэвээр байна. Вена хотын соёлын онцлог гол зүйл болох кофены эдгээр газруудыг ЮНЕСКО "Соёлын биет бус өвийн үндэсний агентлаг"-ын жагсаалтад оруулсан байдаг.

Дэлгэрэнгүй
Байгальд ээлтэй майхантай аялал

Байгальд ээлтэй майхантай аялал

Тансаг зочид буудлын тав тухыг зэрлэг байгаль дахь зөөврийн сууцтай кэмпээс мэдрэх боломжийг санал болгодог Glamping аялал дэлхий дахинд трэнд болж байна.

Дэлгэрэнгүй
Дэлхийн  улс орнуудын гадаад паспортны  тухай сонирхолтой 10 баримт

Дэлхийн улс орнуудын гадаад паспортны тухай сонирхолтой 10 баримт

• Хамгийн хүчирхэг паспорт аль улсынх гэдгийг та мэдэх үү. Япон, Сингапурын паспорт 192 улсад визгүй нэвтрэх боломжтой гэдгээрээ хамгийн хүчирхэгт тооцогддог байна. • Цэнхэр өнгө нь гадаад паспортын хамгийн түгээмэл өнгө. Дэлхийн 83 улсын гадаад пасспорт цэнхэр өнгөтэй бол 67 улс улаан, 42 улс ногоон, 7 улс хар өнгийн пасспорттай. • Гадаад пасспорт 1914 оноос тухайн иргэний зурагтай хэвлэгдэх болсон ч зурагт ямар нэг шаардлага тавьдаггүй байжээ. Тиймээс хүмүүс гэр бүлийн гишүүдийн хамт, тэжээвэр амьтадтайгаа, бүр тамхи татаж, хөгжмийн зэмсэг тоглож байхдаа авахуулсан зургаараа гадаад пасспортаа “чимдэг” байжээ. • Гадаад пасспорт дээр виза дарж зөвшөөрөл авах шаардлага Дэлхийн 1-р дайны дараа бий болжээ. • АНУ-ын гадаад паспорт нь 60 өөр материалаар хэвлэгдсэн, 30 хамгаалалтын функцтэй бөгөөд хуурамчаар үйлдэх бараг боломжгүйд тооцогддог юм байна. • Дэлхийн бүх иргэн гадаадад аялахдаа гадаад пасспорт биедээ авч явах шаардлагатай байдаг. Тэгвэл гадаадад зорчихдоо паспорт авч явах шаардлагагүй дэлхийн цорын ганц хүн байдаг нь Английн хаан Чарльз III гэнэ. • Хэрэв та Финляндын паспортын хуудсыг урагш эргүүлбэл хуудасны доод талд байгаа зургууд нь алхаж буй хандгайн хөдөлгөөнт зургийг үүсгэхийг олж харах болно. • Норвегийн паспортыг хэт ягаан туяаны гэрэлд гэрэлтүүлбэл хуудсан дээр туйлын туяаг та олж харж чадна. • Пакистаны гадаад паспорт дээр "Энэ паспорт нь Израилаас бусад дэлхийн бүх улсад хүчинтэй" гэсэн бичээстэй байдаг ажээ. • Их Британид морьтойгоо нэвтрэх хэрэг гарвал мориндоо гадаад паспорт бэлдээрэй. Учир нь морины үүлдэр, өнгө, төрөл зүйлийг тодорхойлж, вакцин хийлгэсэн эсэх, бүртгэлтэй эзэмшигчийн нэрийг жагсаасан пасспортыг хил дээр шаарддаг байна.

Дэлгэрэнгүй
Тархи амрааж, мартагдашгүй дурсамж үлдээх майхантай

Тархи амрааж, мартагдашгүй дурсамж үлдээх майхантай "Отоглоё" нүүдлийн кэмп

Байгальд цагийг өнгөрөөх нь сэтгэлийн түгшүүрийг багасгахад тусалдаг ба өдөр бүрийн завгүй хэмнэл, өдөр тутмын ажлын ачааллаасаа холдох, жинхэнэ утгаар амрах боломжийг олгодог байна.  Майхантай “Glamping” амралт нь танд дараах ашиг тусыг үзүүлнэ.

Дэлгэрэнгүй
Үзэсгэлэнт Вена хотын заавал үзэх хэрэгтэй гайхалтай газрууд

Үзэсгэлэнт Вена хотын заавал үзэх хэрэгтэй гайхалтай газрууд

Нэгэн цагт дэлхийн нийслэл гэгдэж байсан, алдарт хөгжмийн зохиолч Бетховены өлгий нутаг Австрийн Вена хот нь хүн бүрийн амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх ёстой газрын нэг яахын аргагүй мөн. Дуурийн театр, сонирхолтой музейнүүд, кофе,  хөгжмийн соёлоороо дэлхий дахинд өөрийгөө таниулсан Вена хотын жуулчдын хамгийн их зорьж очиж сонирхдог  гайхалтай газруудыг танд танилцуулъя.

Дэлгэрэнгүй