Дэлхийн хамгийн үнэтэй нисэх буудлын такситай 10 хот
-
Япон
Токиогийн Нарита нисэх онгоцны буудлаас такси барихаас зайлсхийх нь дээр гэж арвич хямгач аялагчид зөвлөдөг. Учир нь Наритагийн олон улсын гол нисэх онгоцны буудлаас хотын төв рүү таксигаар явахад нэг км тутамд 5.91ам.доллар буюу бараг 240 гаруй ам.доллар төлөх шаардлагатай болно.
-
Дани
Нийт төлөх дүнгээ тооцоход Наритагийн таксинд хамгийн өндөр үнэ төлөх хэдий ч нэг км тутамд төлөх мөнгөн дүнгээ тооцвол Копенгагены нисэх буудлын такси хамгийн үнэтэй. Учир нь эндээс такси барихад нэг км тутамд 8.5 ам.доллар төлнө. Нисэх буудлаас хотын төв хүртэлх дунджаар 8 км зайтай.
-
Швейцарь
Женев хотын нисэх онгоцны буудлын такси жагсаалтын гуравт бичигдэхээр үнэтэй. Нэг км тутамд 7.5 ам.долларыг та энд төлөх хэрэгтэй болно. Нисэх буудлаас хотын төв хүртэл 6 орчим км зайтай.
-
Бельги
Брюссель хотын нисэх буудлаас та такси баривал км тутамд 4.96 ам.доллар буюу хотын төв хүрэхэд нийт 37 ам.доллар хэтэвчнээсээ гаргана.
-
Шинэ Зеланд
Шинэ Зеландын Куинстаун хотын онгоцны буудлуудын таксины дундаж үнэ нэг км тутамд 4.38 доллар байдаг. Үнэ нь таны байршил, аль нисэх онгоцны буудал орохоос хамаарч өөр өөр. Хамгийн үнэтэй буюу Кристчерчийн олон улсын нисэх онгоцны буудал явах бол таксинд нэг км тутамд 4.50 ам.доллар төлөх болно.
-
Сидней
Сидней хотын нисэх буудал ч мөн харьцангуй үнэтэй такси үйлчилгээтэй. “Кингсфорд-Смит” нисэх онгоцны буудлын таксинууд нэг км тутамд 4.23 ам.доллар авах ба нисэх онгоцны буудлаас Сидней хотын төв хүртэлх зай нь ойролцоогоор 8 километр.
7.Перт
Австралийн Перт нисэх онгоцны буудлын такси нэг километрт 4.07 доллар таниас нэхэмжилнэ. Уг нисэх онгоцны буудал нь Австралийн дөрөв дэх хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудал юм.
8.Голланд
Амстердам хотын нисэх буудлаас хотын төв хүрэхэд 18 км зайтай бөгөөд нэг км тутамд та 4 ам.доллар төлнө.
9. Австрали
Мельбурн хотын Тулламарин нисэх онгоцны буудал нь Австралийн хамгийн их ачаалалтай хоёр дахь нисэх онгоцны буудал юм. Мельбурн хотын төвөөс 23 километрийн зайд оршдог ба хотоос энэ хүртэл нэг км тутамд 3,77 доллар буюу 79.11 долларыг та төлөх хэрэгтэй болно.
10. Шинэ Зеланд
Окландын нисэх онгоцны буудал нь Шинэ Зеландын хамгийн том бөгөөд хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудал юм. Жилдээ бараг 15 сая зорчигч уг нисэх онгоцны буудалар дамжин зорчдог байна. Окланд хотоос Окландын нисэх онгоцны буудал хүртэлх 21 км замд таксигаар явахад 77.91 доллар буюу нэг км нь 3.71 ам.долларын үнэтэй. Шинэ Зеландын Веллингтоны олон улсын нисэх онгоцны буудал ч мөн чамгүй үнэтэй такситай. Нэг километрт 3.75 ам.доллар төлж Веллингтоны нисэх онгоцны буудал орно. Азаар Веллингтон буудал хотын төвөөс ердөө 5.5 километрийн зайд байрладаг.
Сонирхуулахад нисэх онгоцны буудлаас хотын төв хүртэлх хамгийн хямд таксиг Дели хотын Индира Ганди олон улсын нисэх онгоцны буудлаас авч болох бөгөөд 16 км явахад 7 орчим ам.доллар төлдөг байна.