Жуулчдын хамгийн их очдог Туркийн 10 үзэсгэлэнт газар

A- A A+
Жуулчдын хамгийн их очдог Туркийн 10 үзэсгэлэнт газар
 
1.Истанбул
Истанбул бол Европ, Ази хоёр тивд оршдог дэлхийн цорын ганц хот юм. Хотын нэг тал нь Европ, нөгөө тал нь Ази тивд хамаарах ба үзэсгэлэнтэй хоолой болох Босфорын эрэг дээр байрладаг. Мөн дэлхийн хамгийн эртний хотуудын нэг. Византийн анхны нийслэл, дараа нь Османы эзэнт гүрний нийслэл байсан уг хот нь Ром, Византийн үеийн болон Османы үеийн сүм хийд, хөшөө дурсгалууд ихтэй. Хамгийн алдартай нь Топкапи ордон, Хагиа София сүм, Сулеймание сүм, Цэнхэр сүм юм.
 
 
2. Анталья
Анталья бол Туркийн аялал жуулчлалын хамгийн сонирхолтой газруудын нэг . Туркийн Газар дундын тэнгисийн эргийн хамгийн гайхалтай хэсэг болох Анталья нь өнгөрсөн үеийн соёл иргэншлийг өнөөгийн сэтгэл татам байдалтай хослуулсан гайхалтай хот юм.  Османы үеийн сэргээн засварласан олон ордонтой. Хотын үзэмж төгс ногоон байгууламжууд, Дуден болон Корсунлу хүрхрээг энэ хотоос сонирхоорой. 
 
 
3. Патара эрэг
Патара эрэг нь Туркийн хамгийн үзэсгэлэнтэй наран шарлагын газруудын нэг  бөгөөд Туркийн баруун өмнөд хэсэгт буюу Lycian болон Fethiye хотын ойролцоо байрладаг.Цэвэр, торгомсог элс бүхий  12 км цэцэрлэгт хүрээлэнтэй тус эрэг яг л хүсүүсийг амраах,  алжаал тайлахад зориулагдсан  гэмээр өнгө үзэмж,  байгалийн өгөгдөлтэй. Мөн түүхэн дурсгалт газрууд, тансаг зэрэглэлийн жуулчны баазуудтай.  
 
 
4.Анкара
Анкара нь Туркийн нийслэл бөгөөд Истанбулын дараа ордог том хот юм. Түүхийн хувьд Анкара хот нь худалдааны чухал төв байсаар ирсэн ангор ямаа, ноосоор хийсэн мохер утаснуудаараа алдартай. 
 
 
5. Хадрианы сүм
Турк улс дахь хамгийн эртний түүхийн дурсгал бол Хадрианы сүм  билээ. Эртний Кизикос хотод хийсэн малталтаар ил болсон Хадрианы сүм нь 3000 жилийн настай дэлхийн хамгийн том сүм юм.  Грекийн архитектурын хэв маяг бүхий уг сүмд Тишийн бичээс, Хадриан хааны гайхамшигт баримал бий. Ариун сүмийн урд талын бичээс бүхий баганууд нь тухайн үеийн хаадыг төлөөлдөг байна.  
 
 
6.Аланья
Туркийн диваажин гэгддэг тааламжтай цаг агаар, үзэсгэлэнт байгальтай Аланья нь зөөлөн элсэрхэг эрэг бүхий хэд хэдэн наран шарлагын газартай. Дамлатасын хөндий, Эртний олдворын музей, Дим Кай хөндий зэрэг үзэх олон газартай тул эндэхийг зоригсод амралт, аялал жуулчлалыг хослуулах боломжтой. Орчин үеийн зочид буудал, кафе, ресторанууд Алания даяар байдаг бөгөөд жуулчид болон нутгийн иргэдийн ирэх дуртай газар  билээ. 
 
 
7. Фетхие
Фетхие бол жил бүр олон жуулчдын зорьж очиж амардаг, усанд шумбаж, серфинг хийдэг боомт хот. Туркуудын амьдралын  уламжлалт хэв маягийг хадгалсан энэ хот Олудениз нэртэй номин цэнхэр устай, наран шарлагын газраараа алдартай. 
 
 
8. Кападоки
Агаарын бөмбөлгөөр нисэхийг хүсвэл эргэлзэх хэрэггүй Кападокиг зорь. Туркийн аялал жуулчлалын хамгийн сайн цэгүүдийн энэ бүс нутаг агаарын бөмбөлгийн аяллаараа алдартай.  Туркийн төвд байрлалтай уг хот гайхалтай ландшафтууд, галт уулын дэлбэрэлт, салхины элэгдлээс бий болсон олон сая жилийн настай дахин давтагдашгүй өвөрмөц хаднууд, газар доорх хотуудаараа алдартай. Энэ л байгалийн гайхамшигт дүр зургийг агаарын бөмбөлөг хөлөглөн дээрээс нь зураглах боломж Кападокид очсон  жуулчдад олдоно. 
 
 
9. Эфес хот
Турк дэх эртний хотуудаас хамгийн алдартай нь Эфес юм. Эфес хотыг музейн хот гэж нэрлэж болно. Учир нь маш  сайн хаагалдаж ирсэн археологийн үнэт дурсгалууд бүхий энэ эхотод бий бөгөөд зөвхөн Туркийн төдийгүй дэлхийн түүх соёлын өвийг үзэж, мэдэрч болно. Дэлхийн долоон гайхамшигийн нэг Артемисийн сүм, Цельсийн номын сан, Агорагийн хаалга гэх мэт түүхийн дурсгалт газруудаараа жуулчдын сонирхлыг татдаг  юм. 
 
 
10. Памуккале
Туркийн аялал жуулчлалын газруудаас үзэсгэлэнт цагаан өнгө төрхөөрөө ялгардаг  энэ газрыг “Хөвөн цайз” гэх нь бий. Памуккалег үзэсгэлэнтэй цасан цагаан болгож харагдуулдаг ландшафтыг халуун рашааны кальциар баялаг ус бүтээсэн.  Кальциар баялаг бүлээн ус дэнж, газар дээгүүр тархаж, цагаан мөсөн давхарга шиг харагдах гайхалтай ландшафтыг бий болгодог байна.Гялалзсан цагаан шохойн уул нь алсаас цасан  бүрхүүлтэй мэт харагдана. Хэрэв та хүний гараар бүтээх боломжгүй байгалийн энэ гайхамлтйа төрхийг мэдрэхийг хүсвэл Памуккалег аяллын төлөвлөгөөндөө оруулаарай.