Дисковер Монголия Трэйвэл ХХК-аар дамжуулан Солонгос улс руу аялаад ирсэн бөгөөд аялахад хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл маань гэвэл хоол, зугаа цэнгэлийн аялал жуулчлалаа сайн хөгжүүлсэн улс юм байна гэж мэдэрсэн. Хоолны соёл үнэхээр арвинтай. Монгол дахь Солонгос хоолны ресторантай харьцуулахад өөр амт, үйлчилгээтэй байсан бөгөөд Сөүлийн гудамжаар зардаг хямдхан ширхгийн хоолнууд нь Монголд хэрэгжүүлмээр санаа авмаар санагдсан. Мөн ямар ч дэлгүүр хоршоонууд нь байнгын хөнгөлөлттэй, урамшуулалтай байдаг нь гоё санагдсан. Сөүлийн төв дэх Хааны ордонд очиж Солонгосын хаадуудын түүх, эдэлж хэрэглэж байсан эд хогшил ордон доторх үзэсгэлэнтэй цэцэрлэг, нууран дээр үндэсний хувцастай нь зургаа авхуулах нь их дурсамжтай санагдсан. Everland park, Caribbean Bay паркууд дээр хамгийн өндөр гулсуур, дэлхийд аравт ордог 46 метрийн өндөртэй галзуу хулгана, хамгийн том завь гэх мэт тоглоомууд дээр хүссэнээр тоглож, бэлэг дурсгалын дэлгүүрээр хэсч, зургаа авхуулж найзууд, гэр бүлтэйгээ үнэхээр цагийг хөгжилтэй зугаатай өнгөрүүлж чадсан. Усан парк дээр ирж тоглохоосоо өмнө бид нар дэлгүүр орж зориулалтын усны шорт, подволк, биений алчуур мөн утасны хамгаалалттай оосор гэх мэт авсан нь зөв шийдвэр болсон. Хэрэв та эдгээр хэрэгсэлгүй бол чөлөөтэй тоглож, явахад хэцүү тухгүй байх болно.
ШИНЭ НИЙТЛЭЛҮҮД
Шинэ