Аяллын зөвлөгөө

A- A A+
Аяллын зөвлөгөө

АЯЛАЛД БЭЛТГЭХ ЗҮЙЛС

  • Гадаад паспорт – Таны гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхэлснээс хойш 6 сараас /180 хоногоос дээш байх ёстой/ дээш байх шаардлагатай.
  • Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулга хийх шаардлага гардаг)
  • Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны эмийн сандаа та нойрны эм, гэдэсний эм болон бусад шаардлагатай эмүүдийг бэлдэж авч явах боломжтой.)
  • 18 нас хүрээгүй хүүхэд эцэг эхтэйгээ явж байгаа тохиолдолд төрсний гэрчилгээг онгоцны буудал дээр авч ирэх /хилээр гарахад шаарддаг болно/
  • 18 нас хүрээгүй хүүхэд эцэг эхээсээ өөр хүн дагаж явах бол итгэмжлэх хийлгүүлж онгоцны буудал дээр авч ирэх /хилээр гарахад шаарддаг болно/
  • Өмнө нь ямарваа нэгэн шалтгаанаар хилийн хориг тавиулж байсан эсэхээ сайн шалгаарай. Гэрч байсан тохиолдолд ч шүүхийн шийдвэрээс хилийн хориг тавих тохиолдол гардаг. (Үүнийг аяллын компани, авиа компани мэдэх боломжгүй байдаг тул та бүхэн сайтар шалгаарай. Зарим хүмүүс хилийн хоригтой эсэхээ сайн мэдэхгүй, шүүхийн шийдвэрээс хилийн хоригийг цуцалсан ч Шүүхийн Шийдвэр Цахим Сан-с албан ёсоор өөрийн биеэр очоод хасалтаа хийлүүлээгүйн улмаас аялалд явах өдрөө хилээр гарах боломжгүй, аялалдаа явж чадаагүй тохиолдол байдаг.)
  • Халдвар хамгаллаа сайн хамгаалах хэрэгсэл
  • Аяллын турш та мөн дархлаагаа дэмжин эм, витаминууд авч яваарай
  • Та эрсдэлийг тооцолон нэг удаагийн түргэвчилсэн тест авах боломжтой
  • Цоожтой цүнх, чемодан
  • Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (плёнк, зай, цэнэглэгч)
  • Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
  • Хавар намрын хөнгөн хувцас, аялалд тохирсон хөлд эвтэйхэн пүүз сандаал, усны хувцас
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (Ам.доллар байвал зохимжтой. Онгоцны буудал дээр солиулбал та алдагдал хүлээх эрсдэлтэй тул, мөнгөө Монголдоо солиулж авч явсан нь дээр доллар луу.)
  • Нарны малгай, нарны хамгаалалтын тос, усны хувцас
  • Анхааруулга:Сүмрүүороходхөлөөгаргажболохгүйбөгөөдэмэгтэйчүүдүсээ халхлах хэрэгтэй. Үсээ халхлах алчуурыг сүмийн гаднаас худалдаж авах боломжтой.
  • Дрон авч явах бол 400 грамм-с дooш хэмжээтэй дрон авч явах боломжгүй.

ТА НИСЛЭГ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ

  • Дархлаажуулалтад хамрагдсан /Вакцин/ вакцины гэрчилгээг https://e- mongolia.mn/ сайтаас Англи хэл дээр гаргаж хэвлэж бэлдэнэ.
  • Гадаад пасспортыг ямар ч тохиолдолд нугалж, урж, норгож ямар нэгэн байдлаар гэмтээж болохгүй, пасспорт гэмтсэнээс улбаалж таныг хилээр нэвтрүүлэхгүй байх эрсдэлтэй.
  • Дипломат, албаны паспортоор зорчих тохиолдолд хилээр нэвтрэх эрх нээлттэй эсэхийг сайтар шалгаж бэлдэх /албаны шугамаар зорчиогүй тохиолдолд пасспортыг хаасан байдаг/
  • Аялагч доорх бичиг баримтыг гамтай цэвэр байлгаж хил дээр авч ирэх:
    1 - Гадаад пасспорт
    2 - Хүүхдийн төрсний гэрчилгээ /хүүхэдтэй явж байгаа бол/
    3 - Хүүхдийнитгэмжлэх/бусдынхүүхэдтэйявжбайгаабол/
    4 - Вакцины гэрчилгээ /Англи хэл дээр/
    5 - Иргэнийүнэмлэх
    6 - Entry Form
    7 - Аяллын даатгал