card

ЗАХИАЛГЫН НӨХЦӨЛ

ШИНЭ НИЙТЛЭЛҮҮД

Бусад нийтлэлүүд

Аялагч нь “Дисковер Монголия Трэйвел” ХХК -ны санал болгосон аяллын хөтөлбөр, эсвэл өөрийн санал болгож харилцан зөвшилцөж тохирсон аяллын хөтөлбөрийг баталгаажуулж “Аялал жуулчлалын гэрээ” -г байгуулна.

Аялагч нь захиалга өгөхдөө шаардлагатай бүх мэдээллийг түргэн шуурхай, үнэ зөв, шударгаар мэдээлэх үүрэгтэй бөгөөд бичиг баримтын аливаа зөрчлөөс үүдэн гарах зардлыг компани хариуцахгүй бөгөөд энэ талаар аялал жуулчлалын гэрээнд нарийвчлан тусгана.

Компани нь аялагчдыг “Гадаадад зорчигчдын эрүүл мэндийн даатгал”-д заавал даатгуулах бөгөөд аяллын даатгалын бичгийг аялагчдад хүлээлгэн өгнө.

Захиалгын явцад зайлшгүй тохиолдол үүссэнээс аялал тухайн зарлагдсан үнэ болон тогтсон хугацаанд гарах боломжгүй болсон тохиолдолд аялалд гарахаас 10 хоногийн өмнө Компани аялагч талд мэдэгдэн зөвшилцсөний үндсэн дээр өөрчлөх эрхтэй.

Аялагч нь гэрээний үүргээ биелүүлэлгү  аялахаас татгалзаж, яваагүй тохиолдолд тушаасан аяллын хөлс дараах байдлаар буцаан олгогдохгүй. Үүнд:

  • Аялал эхлэхээс 30 хоногийн дотор цуцалсан тохиолдолд 80%
  • Аялал эхлэхээс 20 хоногийн дотор цуцалсан тохиолдолд 90%
  • Аялал эхлэхээс 14  хоногийн дотор цуцалсан тохиолдолд 100% буцаан олгогдохгүй.

Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас нислэг цуцлагдсан эсхүл хойшлогдсон тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй бөгөөд энэхүү хүчин зүйлийн талаар аялагчдaд нэн даруй мэдэгдэнэ. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт олон улсын зэрэглэлд хамрагдсан хүн малын гоц халдварт өвчин гарсан, Тухайн улсын хил гаалийн ажилчдын шийдвэрээр өөрийн улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, газар хөдлөлт, үер, хүчтэй шуурга зэрэг байгалийн гамшиг, улс хоорондын буюу иргэний дайн зэрэг компаниас үл шалтгаалах нөхцөл байдлаас болоод гэрээ хэрэгжихгүй болсон тохиолдолд хууль тогтоомжийн дагуу шийднэ.

Захиалга өгөхдөө аяллын төлбөрийг аялал жуулчлалын гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй болно.

  • Аяллын төлбөр нь хөтөлбөрийн үнэд багтсан зүйлс болон бусад үйлчилгээний зардлын нэгдсэн үнийн дүн болно.
  • Аяллын хөтөлбөр бүр үнэд багтсан зүйлс харилцан адилгүй боловч аялагчдын олон улсын нислэгийн тийз, зочид буудлын төлбөр бүрэн багтсан байна. Орон нутгийн нислэг болон бусад унаа, тээврийн хэрэгсэлийн зардал, хоол хүнс болон бусад зардлыг төлбөрт багтах эсэх талаар “Дисковер Монголия Трэйвел” ХХК болон аялагч /Үйлчлүүлэгч/-ийн хооронд байгуулсан “Аялал жуулчлалын гэрээ”-нд нарийвчлан тодорхой тусгана.  
  • Үйлчлүүлэгч гэрээнд заасан журмаар төлбөр тооцоо хийгээгүй, гэрээг биелүүлэхэд зайлшгүй шаардагдах бичиг баримт, мэдээллийг өгөөгүй, хожимдуулсан, энэхүү гэрээнд заасан бусад үүргээ биелүүлээгүй тохиолдолд компани нь гэрээг хэрэгжүүлэхээс татгалзах эрхтэй. Мөн аялагч нь буруу, алдаатай мэдээлэл өгсөн бол компани түүнийг залруулахад гарсан зардлыг аялагчаас нэхэмжлэн гаргуулах эрхтэй. Олон улсын нислэгийн билет дээр овог нэрс буруу бичигдсэнээс үүссэн хохирлыг Компани хариуцахгүй болно. 
  • Аяллын явцад аялагчид өөрийн хүсэлтээр аяллын ямарваа нэгэн үйлчилгээнээс татгалзсан эсвэл аяллыг дуусгавар болгосон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй.
  • Аялагч нь компанийн санал болгож буй аяллын хөтөлбөрийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж аяллын төлбөрийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байна.
  • Аялагчийн гадаад паспортын сунгалтын хугацаа болон гадаад паспорттой холбоотой бүх төрлийн зөрчлөөс үүдэн гарах асуудлыг компани хариуцахгүй бөгөөд төлбөрийг буцаан олгохгүй.
  • Төлбөртэй холбоотой эдгээр болон бусад асуудлыг компани ба аялагч хоёрын хооронд байгуулсан аялал жуулчлалын гэрээнд тусгана.

STOREPAY АПП АШИГЛАН ТӨЛБӨРӨӨ 4 ХУВААН ТӨЛӨХ БОЛОМЖ

Storepay нь ямар ч хүү, шимтгэл нэмэлт төлбөргүй үйлчилгээ бөгөөд та худалдан авсан бараа, үйлчилгээний төлбөрөө л хуваан төлөх болно.

Storepay үйлчилгээний эрх 100,000 – 10,000,000 төгрөгийн хооронд үүсэх бөгөөд танд анх үүссэн эрх худалдан авалт амжилттай төлж дуусах бүрт нэмэгдэх боломжтой.

Та Storepay апп-д бүртгүүлэн хүсэлтээ илгээснээр үйлчилгээний эрхээ шууд нээлгэн ашиглах боломжтой бөгөөд бичиг баримт бүрдүүлэх, салбар дээр ирэх шаардлагагүй.

Хялбар, ойлгомжтой төлөлтийн мэдээлэл

Та өөрийн худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөлтийн хуваарь, хуваарьт төлөлтийн дүн зэрэг бүхий л мэдээллээ харах, хянах боломжтой.

Төлөлт хийх бүх боломжууд

Та бүхий л Банкны апп, Qpay, SocialPay, төлбөрийн карт, болон Storepay Coin буюу SPC ашиглан төлөлтөө хурдан, хялбараар хийх боломжтой.

Төлбөрийн мэдэгдэл

Таны төлбөрийн бүхий л мэдээлэл танд мессеж болон notification-ээр тогтмол ирэх бөгөөд та цаг тухай бүрт нь төлөлтөө хийж санхүүгээ хариуцлагатай зохицуулах боломжтой.

Үйлчилгээний төвд болон Онлайн шопд

Та дэлгүүр, үйлчилгээний төвд очиж худалдан авалт хийх эсвэл онлайн дэлгүүрээс ч Storepay ашиглан худалдан авалт хийж хүргүүлэн авах боломжтой.

Утас: (+976) 7611-0111
N-мэйл: info@storepay.mn


POCKET АПП АШИГЛАН ТӨЛБӨРӨӨ ХУВААН ТӨЛӨХ БОЛОМЖ

Pocket цахим зээлийн төв - https://pocket.mn/support/instruction

Цахим зээлийн төв гэдэг нь зээл олгогч санхүүгийн байгууллагуудыг зээл авахаар хүсэлт өгч буй харилцагчидтай холбож буй нэгдсэн платформ буюу Покет аппликейшныг хэлнэ.

Хэрэглэгч та Pocket - Цахим зээлийн төв аппликейшнээс 20 мянгаас 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлийг өөрийн сонгосон зээл олгогч байгууллагаас барьцаагүй шууд авах боломжтойгоос гадна бусад төрлийн барьцаат зээлийн хүсэлтээ ч цахим зээлийн төвд нэгдсэн байгууллагууд руу илгээх боломжтой.

Хэрэглээний зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ:  20, 000₮ - 10, 000, 000₮
Зээлийн хугацаа:  14, 30, 60 хоног
Зээлийн хүү:  0% Урамшуулалт хугацаанд
Зээлийн шимтгэл:  1% хүртэл

Гар утасныхаа Store дээр pocket.mn гэсэн хайлтыг хийж, Pocket аппликейшнийг татан авна. Үүний дараа хэрэглэгчийн мэдээллээрээ бүртгүүлж, зээлжих боломжтой эсэхийг тань тогтоосны дараа Pocket-ийн 20 гаруй салбаруудаас дуртайгаа сонгон үйлчлүүлж гэрээгээ байгуулна.

Утас: (+976) 19001188
И-мэйл: info-pocket@invescore.mn


ГОЛОМТ БАНКНЫ АЯЛЛЫН ЗЭЭЛЭЭР ТӨЛӨХ БОЛОМЖ

https://golomtbank.com/loans/799 

Зээлийн хэмжээ

50,000,000 төгрөг

Хугацаа

30 сар

Хүү (жилээр)

17.4% – 22.8%

Зээлийн бодит өртөг (жилээр)

17.82% – 23.66%

Шимтгэл

1%

Төлбөр орлогын харьцаа

60%

И-мэйл: mail@golomtbank.com

Ерөнхий лавлах 24/7: 1800-1646
Дотуур утас: 7011-1646


“НӨМӨР КРЕДИТ” ББСБ - ЫН АЯЛЛЫН ЗЭЭЛИЙН БОЛОМЖ

www.numurcredit.mn

Зээлийн дээд хэмжээ

10,000,000

Зээлийн хугацаа

12 сар хүртэл

Зээлийн хүү

3.9%

Зээлийн барьцаа

3 сая төгрөг хүртэл барьцаа шаардахгүй

Зээл олголтын шимтгэл

Зээлийн үнийн дүнгийн 1%

Өргөдлийн хураамж

5000 төгрөг

Зээл хүсэгчид тавигдах шаардлага

  • Сүүлийн 12 сар тогтвор суурьшилтай ажилласан байх
  • Банкны харилцах дансаар цалингаа авдаг байх
  • Бусад санхүүгийн байгууллагуудад хугацаа хэтэрсэн муу зээлгүй байх
  • Байнгын тогтвортой оршин суудаг хаягтай байх

Бүрдүүлэх баримт бичиг

  • Цахим үнэмлэх
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт /ТҮЦ машинаас/
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Харилцдаг банкны дансны хуулга /Сүүлийн 1 жил/

Утас: (+976) 9499-3030(+976) 9595-3454
И-мэйл: sales@numurcredit.mn

COVID-19-ийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Тайландын Хаант Улсын Засгийн газар халдварыг бууруулах шинэ арга хэмжээ хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг англи хэлээр Тайландын Өвчний хяналтын газар ( https://ddc.moph.go.th/viralpneumonia/eng/index.php ) болон Аялал жуулчлалын газраас ( https://www.tatnews.org/ ) авч болно.

COVID 19-ИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ

Тайландад байгаа гадаадын иргэд ПГУ/эсрэг биетийн  шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн дотор гарна.

Нэмэлт мэдээллийг https://www.thailandintervac.com/ хаягаар болон Нийтийн эрүүл мэндийн яам https://www.facebook.com/ddcmophthailand, Тайландын аялал жуулчлалын захиргаа https://www.tatnews.org/, Тайландын Засгийн газрын олон нийттэй харилцах газараас https://thailand.prd.go.th/more_news.php?cid=2&filename=index мөн авна уу.

ХИЛЭЭР НЭВТРЭХ, ГАРАХ

  • Гадаадын иргэд хилээр нэвтэрч болох бөгөөд хилээр нэвтрэхэд КОВИД-19-ийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
  • Нисэх буудал болон бусад боомтод шинжилгээ авч байна.
  • Тайландын Засгийн газрын Харьяатын албаны албан бус мэдээллийн дагуу гадаадын иргэд Тайландын Харьятын албанд хандаж, оршин суух зөвшөөрөл/визээ 60 хоногоор сунгаж болно. Тайландын виз сунгах хүсэлт гаргах талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.immigration.go.th/ хаягаар авч, эсхүл Тайландын Харьяатын албанд хандаж болно.
  • Тайландын Засгийн газар богино хугацааны визийг сунгах үүрэг хүлээхгүй тул сунгалт хийхийг хэзээ ч зогсоож болохыг анхаарна уу. Хэрэв таны хүсэлтийг зөвшөөрөөгүй, эсхүл та урт хугацааны виз мэдүүлээгүй бол аль болох ойрын  хугацаанд Тайландаас гарахыг төлөвлөх нь зүйтэй.

БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАРИМТ БИЧИГ

  • Аялалд гарахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө КОВИД-19-ийн вакцинд бүрэн хамрагдсан тухай нотлох гэрчилгээ. 
  • КОВИД-19-ийн халдварыг 3 сарын дотор авсан хүмүүс аялалд гарахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө вакцины 1 тунг хийлгэсэн байна. Үүнийг нотлох баримт бичиг.
  • Эцэг, эх, асран хамгаалагчийн хамт явж байгаа 12 хүртэлх насны хүүхэд вакцинжуулалтын шаардлагаас чөлөөлөгдөнө. 
  • Тусгайлан заасан SHA+ (Safety and Health Administration), AQ (Alternative Quarantine), OQ (Organizational Quarantine) эсхүл AHQ (Alternative Hospital Quarantine) байранд 1 хоног байх болон КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний төлбөрийг төлсөн тухай баримт. Бангкокт ирмэгц PCR шинжилгээ өгөх тул хариу гартал 1 хоног заасан буудалд байрлах юм. Мөн зочид буудалдаа 5 дахь өдрөө АТК буюу түргэвчилсэн шинжилгээг бие даан хийх шаардлагтай.
  • 20,000 ам.доллараас багагүй үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах даатгалд хамрагдсан байх.

THAILAND PASS БУЮУ ТАЙЛАНДЫН НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ

  • Монгол иргэд Тайландад 30 хоногийн дотор визгүй зорчих бөгөөд Тайландад аялахаас өмнө нэвтрэх зөвшөрөл цахимаар мэдүүлж, авна.
  • Тайландын нэвтрэх зөвшөөрөлийг https://tp.consular.go.th/ цахим хаягаар бүртгүүлж, авна.
  • Бүртгүүлэхэд гадаад паспорт (шаардлагатай тохиолдолд хүчин төгөлдөр виз, дахин нэвтрэх зөвшөөрлийн хамт) вакцины гэрчилгээ, 1 хоног SHA+, AQ, OQ эсхүл AHQ байранд байх болон PCR шинжилгээнд хамрагдах төлбөр хийсэн тухай баримт, эрүүл мэндийн даатгал зэргийг онлайнаар мэдүүлнэ.
  • Нэвтрэх зөвшөөрлийг  ажлын 3-5 хоногийн дотор олгоно. 
  • Нэвтрэх зөвшөөрлийг олгох тохиолдолд цахим хаягаар Thailand Pass QR код хүлээн авна.
  • Нэмэлт мэдээллийг БНХАУ-д суугаа Тайландын Хаант Улсын ЭСЯ-наас авч болно.

ХӨЛ ХОРИО, ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТ

Бангкок хотод хатуу хөл хориог 23:00-03:00 цаг болгон багасгаж, 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хөл хориог тодорхой хэмжээгээр султгаж, зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээгээд байна. Үүнд:

  • Номын сан, музей, сургалтын төв, сургууль, маникюр, шивээсний газар, гоо сайхны салон, гоо сайхны эмнэлэг, массаж, рашаан сувилал, кино театр, ресторан, хоолны газар, худалдааны төв, зах 22:00 цаг хүртэл ажиллах боломжтой.
  • Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, спортын цогцолбор, гадаа усан бассейн нь 22:00 цаг хүртэл нээлттэй.
  • Хүүхдийн болон өндөр настны асрамжийн газар (зөвхөн шөнийн цагаар тогтмол асрах үйлчилгээнд);
  • Бүх хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллана.
  • Усан парк, зугаа цэнгээнийн парк, усан бассейн, тоглоомын төв, мөн хүлээн авалт, уулзалтын үйл ажиллагаа хаалттай хэвээр байх болно.
  • Хот болон муж хоорондын хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон бөгөөд энэхүү тогтоосон хязгаарлалт нь тухай бүр өөрчлөгдөж байгаа тул https://www.tatnews.org/2021/ цахим хуудсын мэдээллийг тогтмол шалгаж байх нь зүйтэй.
  • Тайландын нийт нутаг дэвсгэрт тогтоосон хязгаарлалтын талаарх мэдээллийг Нийтийн эрүүл мэндийн яамны Өвчний хяналтын газрын https://ddc.moph.go.th/viralpneumonia/eng/index.php цахим хуудсаас авч болно.

ТУСГААРЛАЛТ

Эрсдэл багатай 63 улсад (Австрали, Австри, Бахрейн, Бельги, Бутан, Бруней, Болгар, Камбож, Канад, Чили, Хятад, Кипр, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Герман, Грек, Хонг Конг, Унгар, Исланд, Ирланд, Израиль, Итали, Япон, Латви, Литва, Малайз, Мальта, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Польш, Португал, Катар, Саудын Араб, Сингапур, Словени, Өмнөд Солонгос, Испани, Швед, Швейцарь, Нэгдсэн Араб Эмират, Их Британи, АНУ, Энэтхэг, Тайвань, Лаос, Мьянмар, Филиппин, Хорват, Индонез, Кувейт, Мальдив, Монгол, Балба, Оман, Румын, Словак, Шри Ланка, Вьетнам, Люксембург) 21 хоногоос доошгүй хугацаанд оршин суусан хүмүүс тусгайлан заасан SHA+ (Safety and Health Administration), AQ (Alternative Quarantine), OQ (Organizational Quarantine) эсхүл AHQ (Alternative Hospital Quarantine) байранд PCR шинжилгээ өгөх тул хариу гартал  1 хоног байрлах юм.

Тайландын иргэд, эсхүл Тайланд Улсад байнгын оршин суудаг гадаадын иргэдэд дээрх шаардлага хамарахгүй.

ТАЙЛАНДАД ИРСНИЙ ДАРАА

  • Thailand Pass QR кодыг онгоцны буудал дахь Эрүүл мэнд, хорио цээрийн албанд үзүүлнэ. Дараа нь Тайландын хилийн албаны хяналтаар нэвтэрнэ.  
  • Зарим зорчигчдоос урьдчилан бэлтгэсэн шинжилгээний газар PCR шинжилгээ авна. 6-аас доош насны хүүхдийн шүлсний дээжийг шинжилгээнд авна.
  • Нисэх онгоцны буудлаас тусгайлан заасан зочид буудалд ирсний дараа PCR шинжилгээнд хамрагдана.
  • Шинжилгээний хариу гарах хүртэл 1 хоног зочид буудалд байрлана. Шинжилгээний хариу сөрөг гарах тохиолдолд тусгаарлалтаас гарна.
  • Зочид буудалд байхдаа MorChana апликейшныг суулгаж, түүний зааварчилгааг дагна. 6-7 хоногийн дараа антигений шинжилгээ өгч, хариуг нь MorChana апликейшнд бүртгүүлнэ.
  • Тайландад байх хугацаандаа маск зүүх, зай барих, гараа угаах, биеийн дулаанаа хэмжих зэрэг халдвар хамгаалалын дэглэм барина.

ХЭРЭГТЭЙ ЗАРИМ ЦАХИМ ХУУДАС

https://bangkok.embassy.mn/index.php?moduls=56

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

  • Малайз Улс нь КОВИД-19 цар тахлын улмаас гадаад иргэдийн хилээр нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. КОВИД-19-ийн өдөр тутмын мэдээллийг Эрүүл мэндийн яамны https://covid-19.moh.gov.my/ цахим хаягаар орж авна уу.
  • Малайз Улс Сэргээх Үндэсний төлөвлөгөө (NRP) боловсруулж, одоогоор төлөвлөгөөний Нэгдүгээр шатандаа (Full Movement Control Order) явж байгаа бөгөөд цар тахал намжсан тохиолдолд Хоёрдугаар шатанд шилжинэ. Одоогоор 7 дугаар сарын 3-16-ны өдөр Селенгор, Куала-Лумпур хотод “Хөдөлгөөний хянах эрчимжүүлсэн журам” (EMCO) улс даяар хэрэгжиж байна. Харин “Халдварт өвчин тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах журам” 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Малайз Улс даяар хүчинтэй үйлчилж байна.
  • Хөдөлгөөнийг хязгаарлах тухай өдөр тутмын мэдээллийг https://covid-19.moh.gov.my/ цахим хуудаснаас авч, хэрэгжүүлж байхыг тус улсад амьдарч буй Монгол иргэдэд анхааруулж байна.
  • 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Малайзын Батлан хамгааахын яамнаас олон нийтийн бүх газар амны хаалт зүүж явахыг анхааруулсан тул Монгол иргэд заавал амны хаалтаа зүүж явна уу.
  • Холбогдох журам болон шаардлагыг зөрчсөн тохиолдолд 1,000 RM (ойролцоогоор 235 ам.доллар) буюу түүнээс дээш рингитээр торгох, эсхүл тодорхой хугацаанд хорих албадлагын арга хэмжээ авна.

КОВИД 19 -ИЙН ШИНЖИЛГЭЭ

  • Гадаадын иргэд ПГУ буюу PCR шинжилгээг өгөх боломжтой бөгөөд 72 цагийн дотор хариу нь гарна. Шинжилгээ өгөхдөө хариу нь гарах хугацааг тодруулна уу.
  • КОВИД-19 шинжилгээ өгөх боломжтой улсын эрүүл мэндийн үйлчилгээний газрар/эмнэлэгийн жагсаалтыг тус холбоосоор орж https://www.doctoroncall.com.my/https://www.doctoroncall.com.my/ үзнэ үү.
  • Мөн КОВИД-19-ийн шинжилгээ өгөх боломжтой албан ёсны газрын жагсаалтыг Малайзын Эрүүл мэндийн яамнаас гаргасныг дараахь холбоосоор орж үзнэ үү. 
  • Улсын эмнэлэг ( https://covid-19.moh.gov.my/ )
  • Хувийн эмнэлэг ( https://covid-19.moh.gov.my/ )
  • Хэрэв “MySejahtera” аппликейшн ашиглавал Танд хамгийн ойр шинжилгээ өгөх газрыг холбогдох мэдээллийн хамт тус аппликейшнээс авч болно.
  • Шинжилгээний төлбөрийг тухайн хүн өөрөө төлөх бөгөөд улсын, эсхүл хувийн эмнэлгээс хамааран ойролцоогоор 240-700 RM үнэтэй байна.
  • Шинжилгээний хариуг цахим хэлбэрээр, эсхүл цаасаар авч болох бөгөөд ямар зориулалтаар ашиглах гэж буйгаа Та сайтар нягталсны үндсэн дээр хариугаа ямар хэлбэрээр авахаа шинжилгээгээ өгөхдөө дурдана уу.
  • Монгол Улс руу зорчих тохиолдолд хил нэвтрэхээс өмнө 72 цагийн дотор өгөөд сөрөг гарсан КОВИД-19-ийн шинжилгээний хариуг биедээ авч явна.

КАРАНТИНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

  • Малайз Улсад зорчихоос 72 цагийн өмнө КОВИД-19-ийн шинжилгээ өгсөн байх бөгөөд Малайз Улсад очсон хойно 14 хоног заасан байранд карантинд байна.
  • Карантинд байх хугацаанд 10 дахь хоног дээр КОВИД-19-ийн шинжилгээ өгнө.
  • Карантины болон карантинд байх хугацаанд байх хугацааны төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Хэрэв халдвар ихтэй улс, тухайлбал, Шри Ланка, Балба, Энэтхэг, Пакистан зэрэг улсаар дамжин Малайз Улсруу зорчих бол 72 цагийн өмнө КОВИД-19-ийн шинжилгээ өгч, заасан  байранд 21 хоног карантинд байх шаардлагатай. Энэ хугацаанд 18 дахь хоног дээр КОВИД-19-ийн шинжилгээ өгнө.
  • Малайз Улсад зорчигчид “MySejahtera” аппликейшнийг гар утсандаа заавал суулгахыг шаардах бөгөөд хэрэв шаардлагатай бол байршил тогтоогч бугуйвчийг өгнө.
  • Карантины тухай дэлгэрэнгүй мэдээллийг Малайзын Үндэсний онцгой байдлын зохицуулах агентлагийн цахим хуудаснаас орж авна уу. http://www.nadma.gov.my/ms/

ОВИД 19-ИЙН ВАКЦИНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Малайз Улсад байгаа Монгол Улсын иргэд дараахь утас, цахим хаяг болон аппликейшнээр орж вакцинд хамрагдах хүсэлтээ гаргаж болно. Үүнд:

  • “MySejahtera” аппликейшн.
  • Үндэсний дархлаажуулалтын цахим хаяг https://www.vaksincovid.gov.my/en/guide/
  • КОВИД-19-ийн вакцины үндэсний бүртгэлийн утас 1800-888-828.
  • Бусад мэдээллийг Үндэсний дархлаажуулалтын цахим хаягаар орж авна уу.

Малайз Улсад одоогийн байдлаар КОВИД-19-ийн эсрэг “Pfizer-BioNTech”, “Sinovac”, “AstraZeneca” зэрэг вакциныг бүртгэж авсан байна.


ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТЫН ТУХАЙ

  • Хот болон муж хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон бөгөөд хэрэв зорчих зайлшгүй шаардлагатай бол цагдаагийн байгууллагын болон бусад эрх бүхий албан тушаалтнаас урьдчилан зөвшөөрөл авсан байна. Цагдаагийн байгууллагаас авах зөвшөөрлийн маягтын эндээс орж авна уу. https://www.rmp.gov.my/docs/
  • Хэрэв зайлшгүй шалтгаанаар хот болон муж хооронд зорчихоор бол тухайн дүүрэг, орон нутгийн цагдаагийн байгууллагатай шууд холбогдоно уу. Ажилд орох, сургуульд суралцахаар явж буй тохиолдолд цагдаагийн байгууллагаас гадна ажил олгогч болон сургуулийн захиргаатай холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.
  • Хөл хорио тогтоосон суурингийн талаар https://covid-19.moh.gov.my/ орж үзэх боломжтой.
  • Хөл хорио тогтоосон газарт цагдаагийн байгууллагаас хяналт тогтоосон бөгөөд нэг гэр бүлээс зөвхөн нэг хүн оршин суугаа газраасаа 10 км-ийн радиус дотор шаардлагатай эм, хүнсний зүйл авахаар явж болно.
  • Оршин суугчид оршин суугаа газраасаа цагдаагийн байгууллагын зөвшөөрөл авсан, эсхүл түргэн тусламж авахаас бусад тохиолдолд оройны 20:00 цагаас хойш гарч үл болно.
  • Малайзын Эрүүл мэндийн яамнаас цар тахлын халдварын голомттой холбогдуулан оршин суугчдаас тусгайлан КОВИД-19 авах боломжтой.
  • Таксины үйлчилгээ үзүүлэхдээ жолоочийг оролцуулан хоёроос дээшгүй хүнээр хязгаарлалттай үйлчилнэ.
  • Зайлшгүй шаардлагатай үйлчилгэний газарт хүнсний дэлгүүр, хоолны газар, эмийн сан орох бөгөөд өглөө 08:00 цагаас оройны 20:00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлнэ.
  • Эмнэлэг болон эрүүл мэндийн үйлчилгээг 24:00 цагийн турш үзүүлнэ.
  • Куала Лумпур Олон улсын нисэх онгоцны буудал, усан боомт болон нийтийн тээврийн хэрэгсэл хүний хязгаарлалттай үйлчилгээгээ үзүүлнэ.

МАЛАЙЗ УЛСРУУ ОРОХ, ГАРАХ, ДАМЖИН ӨНГӨРӨХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙ

  • Малайз Улс хөл хориог чангатгасантай холбогдуулан бусад улсын иргэдийг цөөн тохиолдолд нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа болно.
  • Тус улсруу нэврэхэд КОВИД-19-ийн ПГУ буюу PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байх шаардлагатай.
  • Монгол Улсын иргэд Малайз Улсад зорчих тохиолдолд хил нэвтрэхээсээ өмнө Малайз Улсын Харьяатын албанаас бичгээр зөвшөөрөл авсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Малайз Улсын Харьяатын албаны https://mtp.imi.gov.my/myTravelPass/main цахим хаягаар орж мэдээлэл авна уу.
  • Гадаадын иргэд тус улсаас гарах боломжтой бөгөөд харин буцаж орох зөвшөөрлийг олгохгүй байх магадлалтай. Дэлгэрэнгүй мэдээллийг Малайз Улсын Харьяатын албаны https://mtp.imi.gov.my/myTravelPass/main цахим хаягаар орж мэдээлэл авна уу.
  • Гадаадын иргэд олон улсын нисэх онгоцны буудалд шалган нэвтрүүлэх цэгээр дамжихгүй тохиолдолд олон улсын терминалаар дамжин өнгөрч болно. Куала Лумпур Олон улсын нисэх онгоцны буудлын KLIA and KLIA2 терминал хооронд зорчих тохиолдолд шалган нэвтрэх цэгээр заавал дамждаг тул дамжин өнгөрөх нислэгт хамрагдах боломжгүй. Иймд Малайзын Засгийн газраас зорчих хөдөлгөөнийг хязгаарлах гэнэтийн шийдвэр гардагийг харгалзан транзитаар зорчхоосоо өмнө заавал нягтална уу.
  • Хугацаа нь дууссан “Social Visit Passes” төрлийн зөвшөөрөлтэй иргэд явах өдөр хүртлээ “Special Pass” төрлийн зөвшөөрлөөр 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн зайлшгүй сунгах шаардлагатай болоод байна. “Special Pass” авахад бүрдүүлдэг баримт бичгийг Хярьяатын албанаас тодруулна уу.
  • Куала Лумпур олон улсын нисэх онгоцны буудалд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш олгосон богино хугацааны (30 хоног), “Social Visit Passes” төрлийн зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд шуурхай үйлчлэх тусгай цонхыг байгуулсан гэж Малайзын Харьяатын албанаас 7 дугаар сарын 8-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна. Хугацаа нь дууссан энэ төрлийн зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэд тус улсаас гараахаасаа өмнө Куала Лумпур олон улсын нисэх онгоцны буудлын 3 дугаар давхарт байрлах Дотоодын нислэгийн ирэх танхимын хажуугийн тусгай цонхонд нислэг үйлдэхээс зургаан цагийн өмнө дараахь зүйлийг бүрдүүлж очно. Үүнд:
  • Буцах билет
  • Зөвхөн картаар болон Touch’nGo eWallet -оор төлөгдөх 500 RM.
  • Нислэг эхлэхээс өмнө 72 цагийн дотор өгөөд сөрөг гарсан КОВИД-19-ийн ПГУ буюу PCR шинжилгээний хариу.
  • “Social Visit Passes” зөвшөөрөл болон бусад хугацаа нь дууссан визтэй Монгол Улсын иргэд Малайзын Харьяатын албанаас тавьж буй шаардлага, торгууль, төлбөрийг барагдуулалгүйгээр тус улсаас гарах боломжгүйг анхаарна уу.

ЗӨВЛӨМЖ

  • Дээр дурдсан зөвлөмж, анхааруулгаас гадна доорх зүйлийг анхаарна уу.
  • Паспортоо байнга биедээ авч явах. Аливаа асуудлаар Өргөмжит консулын +60-12-710-5377, +60-17-265-0377 (монгол хэлээр) утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
  • Өргөмжит консулын Facebook хуудас https://www.facebook.com/
  • Нэмэлт мэдээлэл болон хөдөлгөөний хязгаарлалтын талаар тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах.
  • Гар утсандаа “MySejahtera” аппликейшн татаж суулгах. 

https://edulinellc.mn/covid-19-%D0%BD-%D2%AF%D0%B5%D0%B4-%D1%81%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%81%D1%8B%D0%BD-%D1%85%D0%B8%D0%BB%D1%8D%D1%8D%D1%80-%D0%BD%D1%8D%D0%B2%D1%82%D1%80%D1%8D%D1%85%D1%8D%D0%B4-%D0%B0%D0%BD/

Дэлхийн дахиныг цочроосон Covid-19 тахлаас болж улс орон өөр өөрийн арга хэмжээ авч хилээр нэвтэрүүлэх тусгай дүрэм журмыг мөрдөж байгаа энэ үед Солонгос руу аялахаар зорьж байгаа хүмүүст Солонгосын хил гаалиар гарахад анхаарах зүйлсийг хүргэж байна.

Дэлхийн дахиныг цочроосон Covid-19 тахлаас болж улс орон өөр өөрийн арга хэмжээ авч хилээр нэвтэрүүлэх тусгай дүрэм журмыг мөрдөж байгаа энэ үед Солонгос руу аялахаар зорьж байгаа хүмүүст Солонгосын хил гаалиар гарахад анхаарах зүйлсийг хүргэж байна.

PCR - ЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ

Монголоос нисэхийн өмнө 72 цагийн дотор авсан корона вирусын PCR-ын шинжилгээ өгсөн байх хэрэгтэй. PCR-ын шинжилгээний хариу хэрвээ Монгол хэлээр байвал заавал Англи эсвэл Солонгос хэлээр орчуулсан байх ёстой.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУМЖ

Мөн онгоцонд тарааж өгсөн эрүүл мэндийн асуумжийн хуудсыг урьдчилан бөглөн бэлдэнэ. Асуумжийг бөглөхөд гол анхаарах зүйл нь тусгаарлалтад байрлах байрны хаяг, холбогдох хүний дугаараа үнэн зөв бөглөх ёстой.

БИЕИЙН ХАЛУУН ХЭМЖИХ

Онгоцноос буугаад хил гаалийн шалган нэвтэрүүлэх хэсэг руу явахдаа биеийн халуун хэмжигч камераар нэвтрэнгээ өмнө бөглөж бэлдсэн эрүүл мэндийн асуумжийн хуудсаа ажилтанд өгнө. Шаардлагатай хүмүүсийг дахин тусад нь халууныг нь үздэг учир та халуураагүй бол айж сандрах хэрэггүй.

ТУСГААРЛАЛТАД БАЙХ ХУГАЦААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЯНАХ АППЛИКЭЙШН /자가격리자 안전보호앱/

Гаалийн ажилтан гадаадын бүх хүний утсанд тусгаарлалтад байх хугацааны аюулгүй байдлыг хянах апп /자가격리자 안전보호앱/ -г суулган өгч, байрлах тусгаарлалтын байрны хаяг, холбогдох хүний утсыг тэмдэглэнэ. Энэ аппликэйшнг заавал суулгах ёстой бөгөөд тусгаарлалтад байрлах хаяг, утасны дугаараа буруу бичиж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тусгаарлалтад байгаа хүний аюулгүй байдлыг хянах аппликэйш /자가격리자 안전보호앱/ -нь тухайн хүн өдөр бүр биеийн халуунаа өөрөө хэмжин тэмдэглэхэд автоматаар хариуцагч ажилтанд байнга мэдээлэл нь очно. Мөн тусгаарлалтад байх хугацаандаа гадагшаа гарахад дохиолол өгөх зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг аппликэйшн юм. Тус аппликэйшнг суулгахдаа Androd  бол play store руу орж татна. Iphone  бол app store руу орж татна.

ВИЗНИЙ ХУУДАС

2020 оны 3 сараас эхлэн гадаад паспорт дээр Солонгосын виз дарагдахаа больсон бөгөөд виз гарсныг баталгаажуулах хуудас өгдөг болсон. Энэ хуудсаа паспортын хамт шалган нэвтэрүүлэхийн ажилтанд өгнө. Тиймээс заавал виз-ний хуудсаа хэвлэж авч явахыг зөвлөе.

АЯЛЛЫН МЭДҮҮЛГИЙН ХУУДАС

Ачаагаа аваад дараах аяллын мэдүүлгийн хуудсыг бөглөж, гаалийн ажилтанд өгнө. Энэ хуудсанд хориотой бараа болон татвартай барааны асуулга байдаг. Жишээ нь: тамхи 200ш буюу 1 хайрцгаас дээш бол татвар төлнө гэх мэт. Энэ хуудас нь монгол хэлээр байдаг болохоор бөглөхөд амархан байдаг.

ГАРАХ ХААЛГА

Ачаагаа аваад “А”хаалгаар заавал гарах бөгөөд хамгаалалтын хувцастай онгоцны буудлын ажилтан угтан авч хүн бүрийн гаднах хувцас дээр нь шар бөөрөнхий наалт наадаг. Энэ наалт нь тухайн хүнийг гадаад орноос ирснийг илэрхийлдэг тул тусгаарлагдах байр хүртлээ хуулж авахгүй байхыг анхаараарай.

ТОСОХ ХҮНТЭЙ ХОЛБОГДОЖ ТОДРУУЛАХ

Онгоцны буудлын ажилтан таны тосох жолоочтой утсаар холбогдож шалгасны дараа таныг хүлээлгийн хэсэг руу замчилж өгнө. Хэрвээ тосох жолоочтой холбогдож чадахгүй бол таныг гаргахгүй байлгах үүрэгтэй учир та тосох жолоочтойгоо ачаагаа авахдаа урьдчилан холбогдох хэрэгтэйг анхаараарай.

ТОСОХ

Тосож  байгаа жолооч  нь дараах байрлалд таны нэрийг бичсэн пайзыг өргөн зогсож байна. Хэрвээ тосох жолооч хараахан ирээгүй байвал та хүлээлгийн хэсэгт хүлээж байх хэрэгтэй. Хүлээлгийн хэсгээс өөр газар руу явахыг хориглодог.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ

Covid -19 өргөн тархсантай холбоотойгоор Инчоны онгоцны буудлаас та зөвхөн зөвшөөрөлтэй автобус болон таксигаар үйлчлүүлнэ. Автобус тогтсон цагийн хуваариар явдаг бөгөөд таны суух автобус хөдлөх цаг болоогүй бол онгоцны буудлаас гарахыг хориглодог.

72 ЦАГИЙН ДОТОР КОРОНАВИРУС - Н ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ

Онгоцны буудлаас шууд тусгаарлагдах байрны харъяа эрүүл мэндийн төв дээр очиж коронавирус-н PCR шинжилгээ өгнө. Оройн 17 цаг хүртэл Эрүүл мэндийн төвүүд ажилладаг бөгөөд хэрвээ 17 цагаас өмнө очиж амжихгүй бол тусгаарлагдах байр руугаа шууд очиж хоноод маргааш өглөө нь эрүүл мэндийн төв дээр очиж шинжилгээгээ өгнө. Коронавирус-н шинжилгээг Солонгост ирсэн өдрөөс 72 цагийн дотор өгөх ёстойг анхаарна уу. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарах бөгөөд мессежээр мэдэгддэг.

ТУСГААРЛАЛТЫН БАЙР

Солонгосын их сургуулиуд ихэвчлэн гадаадын оюутнуудад засгийн газрын тусгаарлалтын байр санал болгодог бөгөөд энэ байр нь орон нутгаас хамааран өрөөний зохион байгуулалт өөр өөр байна.

Өрөөнд ор, ширээ, сандал, хөргөгч, wifi холболт мөн цэвэр ус байдаг.

Өдрийн 3-н хоолтой бөгөөд өглөөний хоол 9:00-10:00, өдрийн хоол 12:00-13:00, оройн хоол 17:00-18:00 цагуудын хооронд өгнө. Тусгаарлалтад байх хугацаанд өрөөнөөсөө гарч болохгүй бөгөөд тусгаарлалтын байрны дүрэм журмыг чандлан сахих хэрэгтэйг анхаараарай. Мөн согтууруулах төрлийн ундаа хэрэглэхийг хатуу хориглодог. 14 хоног дээрээ коронавирус-н давтан шинжилгээ өгөх бөгөөд хариу сөрөг гарвал 15 хоног дээрээ тусгаарлалтын байрнаасаа гаран сургуулийн дотуур байр болон гадуур байрлах байр руугаа явна.