Дэлхийн улс орнуудын гадаад паспортны тухай сонирхолтой 10 баримт

A- A A+
Дэлхийн  улс орнуудын гадаад паспортны  тухай сонирхолтой 10 баримт
  • Хамгийн хүчирхэг паспорт аль улсынх гэдгийг та мэдэх үү.  Япон, Сингапурын паспорт 192 улсад визгүй нэвтрэх боломжтой гэдгээрээ хамгийн хүчирхэгт тооцогддог байна.
  • Цэнхэр өнгө нь гадаад паспортын хамгийн түгээмэл өнгө.  Дэлхийн 83 улсын гадаад пасспорт цэнхэр өнгөтэй бол 67 улс улаан, 42 улс ногоон, 7 улс хар өнгийн пасспорттай.
  • Гадаад пасспорт 1914 оноос тухайн иргэний зурагтай хэвлэгдэх болсон ч зурагт ямар нэг шаардлага тавьдаггүй байжээ. Тиймээс хүмүүс гэр бүлийн гишүүдийн хамт, тэжээвэр амьтадтайгаа, бүр  тамхи татаж, хөгжмийн зэмсэг тоглож байхдаа авахуулсан зургаараа гадаад пасспортаа “чимдэг” байжээ.

  • Гадаад пасспорт дээр виза дарж зөвшөөрөл авах шаардлага Дэлхийн 1-р дайны дараа  бий болжээ.
  • АНУ-ын гадаад паспорт нь 60 өөр материалаар хэвлэгдсэн,  30 хамгаалалтын функцтэй бөгөөд хуурамчаар үйлдэх бараг боломжгүйд тооцогддог юм байна.
  • Дэлхийн бүх иргэн гадаадад аялахдаа гадаад пасспорт биедээ авч явах шаардлагатай байдаг. Тэгвэл гадаадад зорчихдоо паспорт авч явах шаардлагагүй дэлхийн цорын ганц хүн байдаг нь Английн хаан Чарльз III гэнэ.

  • Хэрэв та Финляндын паспортын  хуудсыг урагш эргүүлбэл хуудасны доод талд байгаа зургууд нь алхаж буй хандгайн хөдөлгөөнт зургийг үүсгэхийг олж харах  болно.
  • Норвегийн паспортыг хэт ягаан туяаны гэрэлд гэрэлтүүлбэл хуудсан дээр  туйлын  туяаг та  олж харж чадна.

  • Пакистаны гадаад паспорт дээр "Энэ паспорт нь Израилаас бусад дэлхийн бүх улсад хүчинтэй" гэсэн бичээстэй байдаг ажээ.
  • Их Британид морьтойгоо нэвтрэх хэрэг гарвал мориндоо гадаад паспорт бэлдээрэй. Учир нь морины үүлдэр, өнгө, төрөл зүйлийг тодорхойлж, вакцин хийлгэсэн эсэх, бүртгэлтэй эзэмшигчийн нэрийг жагсаасан пасспортыг хил дээр шаарддаг байна.