card

“ДИСКОВЕР МОНГОЛИЯ ТРЭЙВЕЛ” ХХК

ШИНЭ НИЙТЛЭЛҮҮД

Бусад нийтлэлүүд

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

“Дисковер Монголия Трэйвел” ХХК нь аялал жуулчлалын салбарт 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхэлж буй шилдэг тур операторын нэг юм. 

Бид Монгол орны үзэсгэлэнт унаган байгаль, түүх соёлын дурсгал, уламжлалт зан үйлийг гадаад дотоодын аялагч, жуулчдад сурталчлан таниулах, амраах зорилгоор тэдний тав тухтай нөхцөлийг хангасан байршлын хэрэгсэл, аяллын хөтөлбөр, тээвэр болон бусад нэмэлт үйлчилгээг багтаасан багц үйлчилгээ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн 50 гаруй улс орнуудаас Монголыг зорин ирсэн 20 мянган гадаадын аялагчдад чанартай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж өндөр сэтгэл ханамж, мартагдашгүй дурсамж үлдээсэн. Үүний баталгаа болж 2018 онд манай байгууллага дэлхийд алдартай “Trip advisor” платформын “Чанарын гэрчилгээ” буюу “Certificate of Excellence” батламжийг хүртээд байна. Энэ бол олон улсын аялагчид өөрсдийн сэтгэгдэл, үнэлгээгээ шууд өгч болдог, харилцан туршлага солилцдог цахим талбар дээр Монгол улсын аяллын компани өндрөөр үнэлэгдсэн анхны тохиолдол билээ.

Бид МАЖХ-ны шилдэг маркетингтай компани, Монголын маркетингийн холбооны “Шилдэг компани” болон олон улсын сайтуудаас олон шагнал, урамшуулал хүртэж байсан туршлагатай хамт олон билээ.

АЛСЫН ХАРАА

Хэрэглэгч, харилцагчийн итгэлийг хүлээсэн, Монголын аялал жуулчлалын тэргүүлэгч групп компани болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид аялагч бүртээ хамгийн сайхан дурсамж үлдээнэ

“ДИСКОВЕР ВОРЛД” КОМПАНИЙН ТУХАЙ

Discover World нь "Дисковер Монголия Трэйвел" ХХК-ны Монгол аялагч, жуулчдыг гадаад улс орнуудруу аялаж амрах, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд туслах зорилготой салбар байгууллага юм. Манай компани аялал жуулчлалын салбарт 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан туршлага дээрээ тулгуурлан дараах үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

 

 

БИЗНЕС АЯЛАЛ:

Бизнес, ажил хэргийн уулзалт хийх, хамт олноо урамшуулалт аялалд хамруулах, хурал чуулган, үзэсгэлэн яармагт оролцонгоо амралт, аяллын тусгай хөтөлбөрөөр ДЭЛХИЙГ НЭЭХ аяллуудыг санал болгох

 

 

АМРАЛТ, ЧӨЛӨӨТ ЦАГИЙН ГРУПП АЯЛАЛ:

Гэр бүл, найз нөхдөөрөө гадаад улсруу аялахад зориулсан мартагдашгүй сайхан дурсамж үлдээх, бусдаас ЯЛГАРАХ ОНЦЛОГ бүхий аяллын хөтөлбөрүүдийг санал болгох

 

 

VIP ҮЙЛЧИЛГЭЭ - ЗАХИАЛГАТ АЯЛАЛ:

Зөвхөн хэрэглэгч танд зориулсан ОНЦГОЙ аяллын хөтөлбөрийг боловсруулах