Малайз улсын танилцуулга

A- A A+
Малайз улсын танилцуулга
Газарзүйн байршил: Малайз улс нь экваторын 2-7-р бүсэд оршдог, Kelantan, Terengganu, Pahang, Johor, Melaka, Negeri Sembilan, Selangor, Perak, Pulau Pinang, Kedah, Perlis, Sabah, Sarawak гэсэн 13 мужаас бүрддэг. Мөн Kuala Lumpur, Putrajaya, Labuan гэх холбооны 3 нутаг дэвсгэртэй. Малайз улс нь дотроо Баруун Малайз болон Зүүн Малайз гэсэн хоёр хэсэгтэй ба голоороо Өмнөд Хятадын Тэнгисээр зааглагдан байрладаг. Зүүн Малайз нь Тайланд улстай хиллэдэг бөгөөд Вьетнам, Сингапур, Индонез улсуудтай далайгаар хиллэдэг. Харин Баруун Малайз нь хойд хэсгээрээ Бруней улстай, Индонез, Вьетнам, Филиппин улсуудтай далайгаар хиллэдэг байна. Тус улс далайн түвшнээс дээш 150 метр өндөр, хамгийн өндөр оргил нь Сабахын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орших биологийн төрөл зүйлээр баялаг 4095 метр Кинабалу оргил 2000 онд Юнескод бүртгэгдсэн байдаг.

Газар нутаг болон Уур амьсгал:

Газар нутгийн хэмжээ нь 329,837 килотетр хавтгай дөрвөлжин талбайтай, темпратурын +23°C-аас 32°C-ын халуун дулаан уур амьсгалтай тул жилийн турш жуулчид хүлээн авхад тохиромжтой цаг агаартай ба сэтгэл хөдөлгөм аялал жуучлалын бүтээгдэхүүн үзвэр их байдаг. Мөн Баруун Малайз болон Зүүн Малайз улс  борооны улиралтай бөгөөд Баруун Малайзын борооны улирал арван нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг бол Зүүн Малайзын борооны улирал тавдугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Улсын нийслэл нь Куала Лумпур ба нийт  243 километр хавтгай дөрвөлжин талбайг хамардаг хамгийн том хот нь юм. Тус хотод дэлхийд хамгийн өндөр 88 давхар 451 метр өндөртэй ихэр Петронас цамхаг оршдог. Энэхүү цамхаг нь Баруун Малайзад очсон жуулчины заавал үзэх ёстой үзвэрийн нэг юм.

Түүх болон Эдийн засаг:

Малайз улс нь хаант засаглалтай бөгөөд 15-р зуунд Melaka Sultanate үүсгэн байгуулж байсан ба 100 гаруй жил Их Британи улсын клоничлолд байсаар 1946 онд хоёр хэсэг байсан Малайз үндэстнүүд нэгдэж 1948 онд Малайзын холбоог үүсгэн байгуулж 1957 оны 8-р сарын 31-нд Малайзын холбоо нэрээр Их Британи улсаас тусгаар тогтнолоо зарласан. Эдийн засгийн хувьд ихэнх хувийг нефтийн үйлдвэр, байгалийн хий, газрын тос, дал модны тос, какао зэрэг  аж үйлдвэр эзэлдэг бөгөөд аялал жуучлал мөн адил гол хувийг бүрдүүлдэг байна.

Хүн ам болон шашин: Малайз улс нь олон үндэстэн угсааны орон юм. 34,457,573 гаруй хүн амтай тус улсын хамгийн их оршин суугчтай хот нь Куала Лумпур ордог. Нийт хүн амын ашигладаг хэл нь Малай бөгөөд хоёр дахь хэлээрээ Англи хэлийг өргөн ашигладаг. Нийт хүн амын 70.1% нь Бумипутера буюу уугуул Малайз үндэстэн, 22,6%-ийг Хятад үндэстэн, 6,6%-ийг Энэтхэг үндэстэн эзэлдэг байна. Албан ёсны шашин Исламын шашин боловч Буддизм, Христ болон Хинди зэрэг бусад шашинг чөлөөтэй шүтдэг.

Малайз улсын заавал очиж үзэх үзэсгэлэнт газрууд : 

1.Petronas Twin Towers, Kuala Lumpur

Төмөр бетон, ган, шил ашиглан баригдсан энэхүү хоёр ихэр гэгдэх цамхаг нь 41, 42-р давхарт байрлах тэнгэрийн гүүрээр хоорондоо холбогддог. Жуулчид эндээс KL болон доор байх 6.9 га талбай бүхий KLCC цэцэрлэгт хүрээлэнгийн гайхалтай үзэмжийг үзэх боломжтой - энэ үзэмж нь шөнийн цагаар үнэхээр гайхалтай харагддаг байна.

Цамхагийн ихэнх давхруудад IBM, Microsoft, Huawei Technologies компаниуд байдаг ба доод давхруудад 300 гаруй дэлгүүр, урлагийн галерей, тэр ч байтугай Филармонийн танхимтай аж.

2.Batu caves, Selangor

Кuala Lumpur-аас нэг цаг хүрэхгүй зайд байрлах Бату агуйн цогцолбор нь гурван үндсэн агуйгаас гадна хэд хэдэн жижиг агуйгаас бүрддэг бөгөөд ихэнх нь Хинду бурхдад зориулсан хөшөө, 100 жилийн настай бунханг агуулдаг байна. Шатны доод талд 43 метр өндөр Lord Murugan-ны алтан хөшөө угтаж дээшээ 272 шатаар өгсөхөд сүмийн асар том агуйг харах болно. 

3. Perhentian Island

Зүүн Өмнөд Азийг тойрон аялаж буй худалдаачдын зогсоол байсан хэсэг жижиг арлууд одоо Баруун Малайзын зүүн хойд хэсэгт аялал жуучлалын гол цэг болжээ. Энэхүү арал дээр та нөгөө далайн эрэг рүү зам дагуух ширэнгэн ойн замаар алхах эсвэл усан таксигаар явж болно.

4.Langkawi Skycab

Лангкави кабелийн машин нь Гунунг Мачинчанг уулын оройгоос Бааз станцын хооронд 2.2 км замтай. Мөн дунд нь буудал байдаг бөгөөд аялагчид үзэх тавцан руу нэвтрэх боломжтой. Шилэн бүхээгт 15 минут үргэлжлэх энэ аялалд та Telaga Tujuh хүрхрээ болон Langkawi арлыг тойрох оюу өнгөт далай гайхалтай харагдана.

5.Kek Lok Si Temple, George Town

Air Itam уулан дээр орших Малайзын хамгийн том Буддын сүм юм. 1890 онд баригдаж эхэлсэн ба бурхан Kwan Yin-ны 36 метр хөшөө байдаг. Гадна талбайдаа цэцэрлэгт хүрээлэн, загасны цөөрөм, мөргөлийн танхим, шашны бэлэг дурсгалын худалдааны төвүүд байрладаг.

Малайз улсын тухай сонирхолтой баримтууд

Баримт 1. Малайз улсын анхны нэр Aurea Chersonesus

Aurea Chersonesus гэх нэрийг анх Plotemy зохиолч Geographia номондоо анх өгсөн. Уг нэрийг орчуулбал “ Алтны хойг “ хэмээн орчуулагддаг байна.

Баримт 2. Нутгийнхны аялага “Lah” 

Малайз үндэстнүүд ярихдаа өгүүлбэрийнхээ төгсгөд “Lah” гэдэг үгийг залгаж ярьдаг. Хэрэв та хэлэх гэсэн зүйлээ хэтрүүлэхийг хүсэж байвал “lah” -ыг залган ярьж болно.

Баримт 3. Дэлхийн өвд бүртгэгдсэн 4 газар

Малайз улсад ЮНЕСКО-д бүртгэгдсэн 4 газар байдаг ба Gunung Mulu National Park, Kinabalu Park, Melaka, болон George Town зэрэг багтдаг.

Баримт 4. Дэлхийн хамгийн том агуй

Малайз улсын Sarawak Cave Chamber агуй нь Gunung Mulu цэцэрлэгт хүрээлэнд байрладаг бөгөөд ойролцоогоор 600 метр урттай, 415 метр өргөнтэй, 80 метр өндөртэй дэлхийн хамгийн том агуйгаар нэрлэгддэг байна.

Баримт 5. Малайзын зарим барилгуудад 4 давхар байдаггүй

Малайзчууд 4-ийн тоог муу ёрын тоо хэмээн үздэг бөгөөд Малайз дахь барилгууд 4-р давхараа 3А гэж тэмдэглэх эсвэл байддаггүй байна. Учир нь 4-ийн тоог хэлэх авиа хятдаар үхэл гэдэг үгтэй адилхан сонсогддог байна.

Баримт 6. Дэлхийн хоёр дахь өндөр цамхаг

Кuala Lumpur хотод байрлах Merdeka цамхаг нь 118 давхар 680 метр өндөр дэлхийн хамгийн өндөр цамхагаар 2-р байранд жагсаж байна.

Баримт 7. Малайз улс дэлхийн хамгийн том цэцгүүдийн эх орон

Малайз улсад 14,500 гаруй нэр төрлийн ургамал, мод ургадаг ба зөвхөн Sabah-аас харж болох дэлхийн хамгийн том цэцэг Rafflesia ургадаг байна.