Багц аялал гэж юу вэ?

A- A A+
Багц аялал гэж юу вэ?

  

  Багц аялал нь  тээврийн хэрэгсэл, байр сууцыг аяллын үнэд багтаан  аялагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аяллыг төлөвлөн зохион байгуулж өгөхийг хэлнэ.  Мөн амралтын үеэр зугаалах, машин түрээс болон бусад аяллын хэрэгцээт зүйлсийг багтаах ч боломжтой.  Таны цаг завыг хэмнэн, илүү хялбараар аяллаа төлөвлөхөд тусалж байгаа гэсэн үг.

Багц аяллын  давуу тал:

Тээвэр, үзвэр үйлчилгээ, хоол, зугаа цэнгэл гэх мэт аяллын хамгийн чухал хэрэгцээг  нэг дороос  хялбараар төлөвлөхөд тань туслах аялал танд мөн тав тухыг ч бэлэглэх болно. Багц аяллын   хялбар байдлын ачаар эдгээр бүтээгдэхүүнийг хайж судалгаа хийх шаардлагагүйгээр зөвхөн найдвартай аяллын газраа л сонгох нь чухал  ба үйлчлүүлэгчдийн  ая тухыг  хангасан, аюулгүй байдгаараа онцлогтой.

Аяллын үнэд  дараах зүйлс багтдаг. Үүнд:

-  2 талын нислэгийн тийз

- Зочид буудал

- Үзвэр үйлчилгээ

- Хөтөлбөрт заагдсан хоол

- Хөтөч, орчуулагч

- Аяллын даатгал 

- Сим

- Унааны зардал 

Багц аяллын үндсэн 3 төрөл 

     

Багц аялал нь   бие даасан, групп, захиалгат аяллын төрлөөрөө ялгаатай. Тэгвэл эдгээр 3 төрлийн аяллын ялгааг харцгаая.

Бие даасан аялал нь аялагч өөрийн очих газраа судалж, аялах газраа сонгож төлөвлөгөөгөө өөрөө гарган аялахыг хэлнэ. Энэ төрлийн аялал нь ихэвчлэн адал явдал, шинэ сонирхолтой зүйл туршиж үзэх дуртай хүмүүсийн аялал юм.

Групп аялал нь аяллын туршлага багатай, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ орчингоор аялангаа  тодорхой хөтөлбөртэй, хөтөчөөр удирдуулсан 5-с дээш тооны  аялагчдад зориулсан аяллыг хэлнэ. Энэ төрлийн аялал  аюулгүй, найдвартай байдгаараа онцлогтой.     

Захиалгат аялал нь вип буюу аяллын компанид хандан өөрсдийн аяллын төлөвлөгөө болон маршрутыг санал болгосны үндсэн дээр  зөвхөн тухайн хүмүүст зориулан гаргасан зочид буудал, нислэг, үзвэр үйлчилгээ багтсан хөтөлбөрийг хэлнэ.

Аяллын багц болон хөтөлбөр хоорондын ялгаа 

Аяллын хөтөлбөр нь та аяллын үеэр хийх зүйл болон аяллын үнэд багтсан үзвэр үйлчилгээний мэдээллийг багтаасан хураангуйг хэлнэ. Багц аялал нь аяллын компаниас нислэг, зочид буудал болон үзвэр үйлчилгээг багтсан үнээр худалдан авч байгаа   аялал юм.

Бие даасан аялал болон багц аяллын хоорондын ялгаа

Бие даасан аялал нь дотоодын болон олон улсын аялалд зориулсан групп эсвэл багц аялалаас хамаагүй илүү туршлага болдогоороо давуу талтай. Бие даасан аялал нь аялагч хүнд хязгаарлалт багатай, аялагч өөрөө зорьсон газраа судлах эрх чөлөөг өгдөг.

 

                          Та багц аяллын талаар мэдээлэл авах болон аялал захиалах бол discoverworld.mn хуудсаар зочлоорой.