card

ҮЗЭСГЭЛЭНТ ВЬЕТНАМ АЯЛАЛ + ТИЙЗ

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Вьетнам улсын аялал жуулчлалын бүс нутаг болох Ханой, Халонг Бэй булан, Нинг Бин болон Сапа 4 хотоор зочилж тухлан амарч гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөрөө дурсамжийг бүтээгээрэй.

ОНЦЛОХ ЗҮЙЛ

  • Ханой хот
  • Бид аялагч бүртээ хамгийн сайхан дурсамж үлдээнэ
  • Халонг булан
  • Кат Кат тосгон Нинь Бинь
  • Үзэсгэлэнт Фансипан уул

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Оройн хоол)

ХАНОЙ ХОТ

  • Онгоцны буудлаас таныг манай аяллын хөтөч тосчзочид буудалруу хүргэж өгнө.
  • Оройдоо зочид буудалдаа амарч маргаашийн аялалдаа бэлдэнэ.

 

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

ХАНОЙ ХОТЫН АЯЛАЛ

• 08:00 Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна.
• 09:00 Өглөө зочид буудлаас тосч манай Ханой хотын аялал эхэлнэ. Хо Ши Мин- ий бунхан, Мот Кот болон Тран Куок сүмүүдээр зочилцгооно.
• 12:00 Өдрийн хоол
• 13:30 Ханой хот дах уламжлалт цахилгаан машинаар Кием нуурыг зорино
• 16:00 Вьетнамын Усан дээр Хүүхэлдэйн жүжгийг үзэж сонирхоно.
• 18:30 цагт оройн хоол идэцгээнэ. Үүний дараа зочид буудалдаа амарцгаана.

(Өглөөний цай, Өдрийн хоол)

ХАНОЙ – ХАЛОНГ БУЛАН

• 08:00 Өглөөний цайны дараа Халонг боомтруу хөдөлцгөөнө.
• 08:00 – 12:00 Халонг булан дах өнгөлөг хадан цохионууд болон үзэсгэлэнт арлуудын дундуур аялаж байгалийн гайхамшгийг мэдэрцгээнэ. Усан онгоцон дээр өдрийн хоол иднэ.
• 12:30 Ханой хотруу хөдөлж Mega Grand World –р зочилцгооно

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

ХАНОЙ ХОТ – САПА ХОТ

  • 08:00 Өглөөний цайны дараа Сапа хотруу хөдөлцгөөнө.
  • 12:00 Сапа хотод өдрийн хоол
  • 14:00 Сапа хотын аялал маань эхлэнэ
  • Сапа талбай: Вьетнамын уламжлал худалдаа аж үйлдвэрлэлтэй танилцаж уламжлал бүжиг болон соёл урлагийн тоглолтын үзэж сонирхох боломжтой.
  • Сапа чулуун сүм: 1935 онд Францууд бариж байгуулсан. Сапа хотын шашны аялал жуулчлалын гол цэг.
  • Сапа нуур: Сапа нуурыг тольдонгоо ойр хавийн ресторануудаа амтат хоол зооглох боломжтой
  • Оройн хоол

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

САПА – ФАНСИПАН УУЛ – КАТ КАТ ТОСГОН
 

  • 08:00 Өглөөний цайны дараа Фансипан уулруу хөдөлцгөөнө. Фансипан нь Вьетнам улсын хамгийн өндөр уул / 3174 м / бөгөөд уулын оргилруу 15 минутын турш агаарын кабинаар аялаж                                                                                                                                                                                                                  Муанг Хуа хөндийн Hoang Lien Son үзэсгэлэнт уулс, ой модыг тольдоцгооно. Оргилруу ойртох тусам үүлэн дунд хөвж байгаа мэт мэдрэмжийг таньд төрүүлэх болно.
  • 12:00 Фансипанд буфет өдрийн хоол
  • 14:00 Кат Кат тосгонлуу хөдөлнө.
    Кат Кат тосгон: Вьетнамын хойгийн хамгийн үзэсгэлэнтэй тосгон. Вьетнамын баруун хойд зүгийн өндөр уулан дунд байрлах тосгон                                                                                                                                                                                                                                                                                                                   бөгөөд бүтэн жилийн туршид сэрүүн цаг агаартай, улирал бүрт өөрийн гэсэн үзэсгэлэнт үзэсгэлэнт төрхтэй байдаг.
  • 18:30 Оройн хоол

 

(Өглөөний цай)

САПА – ХАНОЙ ХОТ

• 08:00 Өглөөний цайны дараа Вьетнамын нийслэл Ханой хотруу хөдөлнө.
• 14:00 Ханой хотод та AEON MALL, ROYAL CITY зэрэг томоохон худалдааны төвүүдээр зочлон худалдаа хийх боломжтой

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

ХАНОЙ ХОТ – НИНЬ БИНЬ

  • 08:00 Өглөөний цайны дараа Нинь Бинь хотруу аяллаа эхлүүлнэ
  • Нинь Бинь хот дох Транг Ан цогцолборлуу завьтай аялал хийнэ.
  • Өдрийн хоолны дараа Зүүн Өмнөд Азийн хамгийн том сүмүүдийн нэг болох Бай Дин сүмээр зочилцгооно
  • Оройдоо Ханой хотруу буцаж зочид буудалдаа амарцгаана

(Өглөөний цай)

ХАНОЙ – ҮДЭН ГАРГАХ

  • 08:00 Өглөөний цайны дараа Нинь Бинь хотруу аяллаа эхлүүлнэ
  • Нинь Бинь хот дох Транг Ан цогцолборлуу завьтай аялал хийнэ.
  • Өдрийн хоолны дараа Зүүн Өмнөд Азийн хамгийн том сүмүүдийн нэг болох Бай Дин сүмээр зочилцгооно
  • Оройдоо Ханой хотруу буцаж зочид буудалдаа амарцгаана

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • Ханой – Фукуок – Ханой орох дотоодын нислэг
  • Монгол хэлтэй хөтөч
  • Зочид буудал – 4*-5*
  • Аяллын үед үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Халонг буланд усан онгоцны аялал
  • 3 арлын аяллын хөтөлбөр
  • AQUATOPIA усан парк орох тасалбар
  • Sunworld агаарын кабин
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний нэвтрэх тасалбар, хураамжийн төлбөр
  • Хөтөлбөрт орсон өглөөний цай, өдөр/оройн хоол
  • Даатгал
  • Вьетнам улсын аяллын визний хураамж
  • Аяллын ДАТА сим

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Олон нийтийн амралт, баярын үеэр гарах нэмэлт төлбөр
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй уух зүйлс
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө /1 хүн 1 өдрийн$2/
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгаагүй бусад зардал

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2024-03-01

Бүртгэж байна

2024-03-08

Бүртгэж байна

2024-03-15

Бүртгэж байна

2024-03-22 Бүртгэж байна

2024-03-29

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.