card

БЭЭЖИН-ЮНИВЕРСАЛ БАГЦ АЯЛАЛ

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Бээжин хотын аялал нь шууд нислэгтэй, мэргэжлийн хөтөч орчуулагч тав тухтай буудал, баялаг аяллын үзвэртэй ба гэр бүл хүүхдүүдэд хамгийн тохирсон хувилбар байх болно.
Манай аяллын гол онцлог бол 2021/9 сард нээлтээ хийсэн дэлхийн хамгийн том Юниверсаль Студио зугаа цэнгэлийн паркаар орох юм. Амьтны хүрээлэн, түүхэн дурсгалт газар,
хүний гараар бүтсэн гайхалтай бүтээн байгуулалтуудыг үзнэ.

ОНЦЛОХ ЗҮЙЛ

  • Бээжин-Юниверсал студи
  • Шувууны үүр цогцолбор + Усан парк
  • Далайн аквариум
  • Амьтны хүрээлэн
  • Цагаан хэрэм + Хотын аялал

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Өглөөний цай, Өдрийн зоог)

/ Улаанбаатар – Бээжин, Цагаан хэрэм /

  • Онгоцны буудлаас Бээжин хотын төвийн Novotel 4* зочид буудлын зүг хөдөлнө
  • Зочид буудалдаа бүртгэл хийлгэсний дараа Хятадын Цагаан хэрмээр зочлон аялана.
  • Хятад үндэстний буфет өдрийн зоог
  • Оройдоо зочид буудалдаа амарна

 

(Өглөөний цай, Өдрийн хоол)

/ Бээжин хотын аялал /

  •  Хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн аквариум болох Бээжин аквариумд зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна.
  • Далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно.
  • Араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат метр талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр аялана
  • Хятад ардын өдрийн буфет зоог
  • Бээжин хотын аялал
  • Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг мэдрэх болно.

(Өглөөний цай)

/ Бээжин-Юниверсал студи /

  • Өглөөний цайны дараа Холливуудын алдарт зугаа цэнгэлийн төв болох UNIVERSAL studio-д цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөх боломжтой.

(Өглөөний цай)

/ “Beijing Wildlife” зоо парк /

  • Өглөөний цайны дараа Бээжингийн 200 гаруй төрлийн 10000 гаруй ховор зүйлийн амьтад бүхий “Beijing Wildlife” зоо парк-д зочилж өдрийг хөгжилтэй өнгрүүлнэ.
  • Оройдоо Шоппинг хийх боломжтой

/ Улаанбаатар хот /

  • Та сонгосон нислэгийн цагийн дагуу таныг нисэх онгоцны буудалруу хүргэж өгснөөр аялал маань өндөрлөх болно.

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • 4*одтой зочид буудлын зардал
  • Юниверсал студи орох тасалбар
  • Аяллын турш үйлчлэх унааны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ болон өглөө, өдөр, оройн хоол
  • Хятад, Монгол хэлтэй хөтөч орчуулагч
  • Гадаад аяллын иж бүрэн даатгал
  • Аяллын ДАТА сим

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйлс
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХҮНИЙ ТОО

ТОМ ХҮН

2 хүн 2,300,000₮
4 - 6 хүн 1,950,000₮
8 - с дээш
хүн
1,870,000₮

ТАНД ТУСЛАЯ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.