card

ВЬЕТНАМЫГ УЛСЫГ НЭЭХ АЯЛАЛ

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

  • Вьетнам улсын аялал жуулчлалын бүс нутаг болох Ханой, Халонг Бэй булан, Фукуок 3 хотуудын түүхэн дурсгалт газрууд, соёлын өвөрмөц үзмэрүүд, далайн эргийн гайхалтай завин
    аялал хийж, бүтэн өдөр далайн эрэг дээр тухлан амарч гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөрөө дурсамжийг бүтээгээрэй.

ОНЦЛОХ ЗҮЙЛ

  • 3 арлын аялал
  • Sunworld агаарын кабин
  • Aquatopia усан парк
  • Үзэсгэлэнт далайн эргүүд
  • Халонг Бэй усан онгоцтой аялал

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Оройн хоол)

/ ХАНОЙ ХОТ – ХАЛОНГ БУЛАН /

 

  • Онгоцны буудлаас орон нутгийн жолооч, хөтөч тосч аваад Ха Лонг хотруу хөдөлнө.
  • 18:00 Орон нутгийн ресторанд оройн хоол иднэ. Зочид буудалдаа ирээд маргаашийн аялалдаа бэлдэж амарна.

 

 

(Өглөөний цай, Өдрийн хоол)

/ ХАЛОНГ БУЛАН-УСАН ОНГОЦНЫ АЯЛАЛ /

  • 08:00 Tuan Chau Marina-аас усан онгоцны аяллаар үеэр бид Халонг булан дахь байгалийн өвөрмөц арал дундуур аялаж байгалийн гайхамшгийг мэдэрнэ.
  • 9:00 Ти Топ арлын орой дээр нь гарч Халон булангийн гайхамшигтай байгалийн тогтоцыг харна. Цагаан элстэй эрэг дээр очиж усанд сэлж болно.
  • 10:40 Жижиг завиар Hang Luon (Гурван хонгил) газрыг үзэж, усан агуй руу каякинг хийх, сэлүүрт хулсан завиар явж болно.
  • 11:30 Жижиг завиар Халонг булангийн хамгийн үзэсгэлэнт агуйнуудын нэг болох Sung Sot агуйгаар зочилно.
  • 13:00 Усан онгоцон дээр өдрийн хоол иднэ. 
  • 14:00 Аяллын төгсгөлд усан боомтруу буцаж автобусаар Ханой руу хөдөлнө.

(Өглөөний цай, Оройн хоол)

/ХАНОЙ–ФУКУОК ХОТЫН НИСЛЭГ/

  • Зочид буудалдаа өглөөний цай ууна.
  • Ной Бай олон улсын онгоцны буудал руу автобусаар явж Фукуок хотруу оройн нислэгээр ниснэ. Нислэгийн хуваариас шалтгаалаад Ханой хотод эсвэл Ной Бай олон улсын нисэх онгоцны буудал дээр өдрийн хоол иднэ.
  • Оройдоо Фукуок хотын 4-5* одтой зочид буудалд бүртгэлээ хийлгэн амарна.

(Өдрийн хоол)

/ФУКУОК ХОТЫН АЯЛАЛ/

  • 9:00 цагт: Манай жолооч, хөтөч таныг зочид буудлаас тосоод Фукуок хотын аялал эхлэх болно.
  • Шүр болон сувдны фермээр зочлоно.
  • 12:00 цагт хөтөч жолоочийн хамт - өдрийн хоол
  • 13:00 цагт Суой Транх цэцэрлэгт хүрээлэнгээр аялана.
  • Фукуок арлын онцлох газруудын нэгд тооцогддог халуун чинжүү амтат чинжүүний фермийн аяллыг хийнэ
  • 16.00 цагт зочид буудал уруугаа буцна
  • Та оройг өөрийн хүссэнээрээ амран өнгөрөөх боломжтой.

/ФУКУОК АРЛЫН УСАН ПАРК, АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВРИЙН АЯЛАЛ, СКУБА ШУМБАЛТ/

  • Фукуок арлын өмнөд хэсэгт орших 3 аралруу хөдөлнө. Шүрэн хадны усан шумбалт буюу snorkling хийх боломжтой.
  • МайРут арлын ойролцоо төрөл бүрийн усан спортын хөтөлбөрүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой. Өдрийн хоолоо усан онгоцон дээрээ зооглоно.
  • Хон арлыг үзэж сонирхсоны дараа бид AQUATOPIA усан паркаар зочилон хүссэнээрээ өдрийг чөөлөөтөй өнгөрүүлэх боломжтой.
  • Нар жаргах үед дэлхийн хамгийн урт зогсолтгүй урсах Агаарын кабинаар үзэсгэлэнт Фукуок арлыг тольдон харна. 17:30 цагаас зочид буудалруугаа буцна.

 

(Өглөөний цай)

/ ФУКУОК ЧӨЛӨӨТ АЯЛАЛ /

  • Далайн эрэг дээрх чөлөөт өдөр.
  • Далайн эргээр зугаалах, зочид буудлынхаа усан бассейнд сэлж, халуун чулуун массаж хийлгэн алжаалаа тайлах боломжтой.

(Өглөөний цай)

/ ФУКУОК - ХАНОЙ ХОТЫН НИСЛЭГ /

  • Өглөөний цайны дараа Фукуок хотын нисэх буудалруу хөдөлж Ханой хотруу ниснэ.
  • Өдрийн хоолны дараа зочид өөрийн зардлаар Aeromall дэлгүүр орж шоппинг хийх боломжтой.
  • Ханой хотын May De Vilie Hotel зочид буудалд check in хийж байрлана.

(Өглөөний цай)

/ ХАНОЙ – ҮДЭН ГАРГАХ /

  • Зочид буудалдаа өглөөний цай ууна
  • Шоппинг хийх боломжтой 
  • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч аяллын автобусаар нисэх онгоцны буудал руу хөдөлнө

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • Ханой – Фукуок – Ханой орох дотоодын нислэг
  • Монгол хэлтэй хөтөч
  • Зочид буудал – 4*-5*
  • Аяллын үед үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Халонг буланд усан онгоцны аялал
  • 3 арлын аяллын хөтөлбөр
  • AQUATOPIA усан парк орох тасалбар
  • Sunworld агаарын кабин
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний нэвтрэх тасалбар, хураамжийн төлбөр
  • Хөтөлбөрт орсон өглөөний цай, өдөр/оройн хоол
  • Даатгал
  • Вьетнам улсын аяллын визний хураамж
  • Аяллын ДАТА сим

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Олон нийтийн амралт, баярын үеэр гарах нэмэлт төлбөр
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй уух зүйлс
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө /1 хүн 1 өдрийн$2/
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгаагүй бусад зардал

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2024-03-01

Бүртгэж байна

2024-03-08

Бүртгэж байна

2024-03-15

Бүртгэж байна

2024-03-22 Бүртгэж байна

2024-03-29

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.