card

ВЬЕТНАМЫГ УЛСЫГ НЭЭХ АЯЛАЛ

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

  • Вьетнам улсын аялал жуулчлалын бүс нутаг болох Ханой, Халонг Бэй булан, Фукуок 3 хотуудын түүхэн дурсгалт газрууд, соёлын өвөрмөц үзмэрүүд, далайн эргийн гайхалтай завин
    аялал хийж, бүтэн өдөр далайн эрэг дээр тухлан амарч гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөрөө дурсамжийг бүтээгээрэй.

ОНЦЛОХ ЗҮЙЛ

  • Байгалийн цогцолборт газар, түүхэн дурсгалт газар
  • Халонг буланд VitaMi Queen Cruise усан онгоцон дээр өдрийн хоолтой
  • Амралт, аялал хосолсон тусгай хөтөлбөр
  • Нэмэлт хөтөлбөрүүд авах боломжтой
  • Аяллын тав тухыг хангах 4-5 одтой зочид буудал

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Онгоцонд хоолтой, Оройн хоол)

/ УЛААНБААТАР – ХАНОЙ /

 

  • Аялагчид Чингис Хаан ОУНОБ /Хөшгийн хөндийн/-д 7:00 цуглана. Бүртгэлээ хийлгээд өглөөний 9:30 цагийн АэроМонголиа авиа компаний МО9201 дугаартай шууд нислэгээр Вьетнам улсын Ханой хотруу хөөрч “Ной бай” олон улсын нисэх онгоцны буудалд 14:05 цагт газардана.
  • Онгоцны буудлаас орон нутгийн жолооч, хөтөч тосч аваад Хай Лонг хотруу хөдөлнө.
  • 18:00 Орон нутгийн ресторанд оройн хоол иднэ. Зочид буудалдаа ирээд маргаашийн аялалдаа бэлдэж амарна.

 

(Өглөөний цай, Өдрийн хоол)

/ХАЛОНГ БУЛАН-УСАН ОНГОЦНЫ АЯЛАЛ/

  • 07:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна. 
  • 08:00 Ха Лонг боомтод хүрэлцэн ирж, Халонг Бэй хүрэх усан онгоцны гайхамшигт аялал 4 цагийн хугацаатай үргэлжилнэ. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт арлуудтай танилцана.
  • 14:00 Аяллын төгсгөлд усан боомтруу буцаж автобусаар зочид Ханой руу хөдөлнө.

(Өглөөний цай, Оройн хоол)

/ХАНОЙ–ФУКУОК ХОТЫН НИСЛЭГ/

  • Зочид буудалдаа өглөөний цай ууна.
  • Ной Бай олон улсын онгоцны буудал руу автобусаар явж Фукуок хотруу оройн нислэгээр ниснэ. *Өдрийн хоол нислэгийн хуваариас шалтгаалаад Ханой хотод эсвэл Ной Бай олон улсын нисэх онгоцны буудал дээр иднэ.
  • Оройдоо Фукуок хотын 4* одтой зочид буудалд check in хийнэ.

(Өглөөний цай)

/ФУКУОК ЧӨЛӨӨТ АЯЛАЛ/

  • Өнөөдөр далайн эрэг дээрх чөлөөт өдөр.
  • Далайн эргээр зугаалах, сэлэх, зочид буудлынхаа усан бассейнд сэлж, халуун чулуун массаж хийлгэн алжаалаа тайлах боломжтой.
  • Та Фукуок арал дээр хамрагдахыг хүссэн аяллаа манай аяллын менежер болон хөтчөөр дамжуулан эсвэл хувиараа зочид буудлаасаа сонгон баталгаажуулах боломжтой

(Өглөөний цай)

/ФУКУОК - ХАНОЙ ХОТЫН НИСЛЭГ/

  • Өглөөний цайны дараа Фукуок хотын нисэх буудалруу хөдөлж Ханой хотруу ниснэ.
  • Өдрийн хоолны дараа зочид өөрийн зардлаар Aeromall дэлгүүр орж шоппинг хийх боломжтой.
  • Ханой хотын Cau Giay Hotel зочид буудалд check in хийж байрлана.

 

(Өглөөний цай, Өдрийн хоол онгоцонд)

/ХАНОЙ - УЛААНБААТАР/

  • Зочид буудалдаа өглөөний цай ууна.
  • Өөрийн зардлаар шоппинг хийж болно.
  • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч аяллын автобусаар нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • “Ной бай” олон улсын нисэх онгоцны буудалд бүртгэлээ хийлгээд 14:55 цагт Улаанбаатарын чиглэлд нисч Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 19:30 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • Улаанбаатар – Ханой – Улаанбаатар шууд нислэг
  • Ханой – Фукуок – Ханой орох дотоодын нислэг
  • Монгол хэлтэй хөтөч
  • Зочид буудал – 4*-5*
  • Аяллын үед үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Халонг буланд VitaMia Queen Cruise усан онгоцны аялал
  • 3 арлын аяллын хөтөлбөр
  • AQUATOPIA орох тасалбар
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний нэвтрэх тасалбар, хураамжийн төлбөр
  • Хөтөлбөрт орсон өглөөний цай, өдөр/оройн хоол
  • Засгийн газрын татвар болон үйлчилгээний төлбөр (Вьетнамын талаас)
  • Даатгал
  • Вьетнам улсын аяллын визний хураамж

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Олон нийтийн амралт, баярын үеэр гарах нэмэлт төлбөр
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй уух зүйлс
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө /1 хүн 1 өдрийн$2/
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгаагүй бусад зардал

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2024-02-15

Бүртгэж байна

2024-02-22

Бүртгэж байна

2024-02-29

Бүртгэж байна

2024-03-7 Бүртгэж байна

2024-03-14

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.