card

ЗҮҮН ЕВРОПЫГ НЭЭХ ГРАНД АЯЛАЛ

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Бидний энэ удаагийн аялал нь хүн бүрийн мэддэг ч төдийлөн явж амжаагүй, олон зууны нууц, агуу соёлыг өөртөө шингээсэн Европын зүрхэн хэсэгт орших Унгар, Чех, Словак, Австри
дөрвөн улсын хот, цайзууд болон Ази, Европыг дамнан орших Турк улсын Истанбул зэрэг үзэсгэлэнтэй олон хотуудаар тойрон аялах болно.

ОНЦЛОХ ЗҮЙЛ

  • Нэг аяллаар 5 улстай танилцах
  • Европын олон зууны түүхтэй ордон, музей
  • Ази Европын заагт орших Истанбул хот
  • Европын хамгийн том усан сан, спа
  • Улс бүрийн уламжлалт хоол, уушийн газрууд
  • Зураг даруулах алдартай спотууд
  • Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн цайз хотууд
  • Байгалийн цогцолборт газар, түүхэн дурсгалт газар
  • Таны аяллын тав тухыг хангах, орчин үеийн зочид буудал

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

/ Улаанбаатар–Истанбул- Будапешд/

  • Аялагчид өглөө чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 06:00 цагт цуглана. Өглөө эрт истанбул хотын зүг ниснэ.
  • Онгоцны буудал дээр түр хүлээгээд будапешт хотруу дамжин ниснэ.
  • Хөтөч жолооч таныг тосч аван буудалд хүргүүлэх ба замын алжаалаа тайлан эртхэн амраарай.

(Өглөөний цай, Оройн зоог)

/Будапешд хотын аялал/

  • Үзэсгэлэнтэй Дунай мөрөн, үе үеийн хаадын амьдардаг байсан Буда ордон, алдарт гинжин гүүр зэргийг үзэж сонирхон хотын аялал хийнгээ Дунай мөрний эрэг дагуух хотын хамгийн сэтгэл татаж хараа булаам Дунай Корсо хэсэгт өдрийн хоолоо идэх болно.
  • Буда шилтгээн - Энэ нь Унгарын үе үеийн хаадын амьдардаг байсан түүхэн цайз, ордны цогцолбор юм.
  • Маргарет арал - Буда, Пест хоёрын дунд оршдог
  • Szecheny thermal Spa - Оройн аяллаар бид Европын хамгийн том усан сан болох 21 ширхэг усан сангуудыг багтаасан спа халуун усны цогцолборт орж өдрийн аяллын алжаалаа тайлж, амрана.

/Будапешд- Братислава хот/

  • Өглөөний цайгаа уугаад Братислава хотыг зорих ба замдаа бид түүхийн дурсгалт газрууд, эртний сүмүүдийг үзэж сонирхоно.
  • Комарно- Түүхийн хувьд энэ нь Дунай мөрний зүүн эрэг дээрх "хуучин хот" буюу одоогийн Словакийн Комарно, баруун эрэгт орших "шинэ хот" буюу одоогийн Унгарын
  • Комаром хотуудаас бүрдсэн бөгөөд түүхэндээ нэг засаг захиргааны нэгж байжээ
  • Эзтергом- 10-р зууны дунд үеэс 13-р зууны дунд үе хүртэл Эстергом нь Унгарын нийслэл байсан юм.
  • Энэ өдөр Братислава хотод таны чөлөөт өдөр өнгөрөх болно, дэлгүүр хэсч, буудалдаа амрах боломжтой.

/Братислав хотын аялал/

  • Өглөөний цайгаа уусны дараагаар хотын аялалдаа гарах болно. 
  • Хотын төвд байрлах Братислава цайз болон Дунай мөрний эргээр алхаж замд тааралдах түүхэн барилга байгууламжуудыг үзэж, Братиславын хуучин хоттой танилцах болно.
  • Девиний цайз - дундад зууны үеийн архелогийн олдворт тооцогдох төвөөсөө холгүйхэн орших дундад зууны үеийн цайз юм.

 

/Брастилав- Вена хот/

  • Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгөөд Вена хотын зүг хөдлөнө.
  • Энэ өдөр бид дэлгүүр хэсэх, найз нөхөд, хамаатан садныдаа зочлох эсвэл буудалдаа байрлан амрах боломжтой.

/Вена хотын аялал/

  • Өглөөний цайны дараа алдарт Ring-ийн гудамжаар зугаалж хоттой танилцана 
  • Schoenbrunn-ийн ордон - буюу бидний хэлж заншсанаар Сиси хатны ордон нь цэцэрлэгт хүрээлэнгүүдийнхээ хамтаар 1996 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн байна.
  • Мадам Тюссо - лааны тосон музейгээр аялан өөрийн хайртай бүх одуудтайгаа уулзаж зургаа даруулна.
  • Вена хотын оройны аялал эхлэхээс өмнө бидэнд дэлгүүр хэсэж шоппинг хийх цаг гарах болно

/Вена- Праг/                                 

  • Өглөөний цайгаа уусны дараагаар бид Вена хотыг орхин Чех улсын нийслэл Праг хотыг зорих болно.
  • Krems an der Donau - Кремс бол чангаанзны бренди болох Marillenschnaps-ийн үндсэн үйлдвэрлэгч юм.
  • Lednice-Valtice - 1996 онд Ледниц-Вальтицын бүс нь барокко, неолассик, нео-готик архитектурын өвөрмөц хослол, нэг гэр бүлийн зориудаар зохион бүтээсэн соёлын ландшафтын түүхтэй тул ЮНЕСКО-гийн
  • Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн газар юм.
  • Vinselekt Michlovsky - Усан үзмийн тариалан, дарсны үйлдвэрийн алдартай газартай танилцана.
  • Trebic - Энэ хотод жуулчдад зориулсан олон алдартай газрууд байдаг.

/Праг хотын аялал/

  • Өглөөний цайгаа уусны дараагаар бид Вена хотыг орхин Чех улсын нийслэл Праг хотыг зорих болно.
  • Krems an der Donau - Кремс бол чангаанзны бренди болох Marillenschnaps-ийн үндсэн үйлдвэрлэгч юм.
  • Гэгээн Петр Паулын сүм- 11-зууны архитектурын хэв маягаар баригдсан энэхүү сүм нь Чехийн Брно хотод байрладаг ба тус улсын мөнгөн тэмдэгт дээр зураг нь тавигдсан түүхэн дурсгалт газар юм.
  • Vinselekt Michlovsky - Усан үзмийн тариалан, дарсны үйлдвэрийн алдартай газартай танилцана.
  • Trebic - Энэ хотод жуулчдад зориулсан олон алдартай газрууд байдаг.

/Праг- Истанбул/

  • Бид өглөөний цайгаа уугаад энэхүү аяллын туулах хамгийн зайтай хотууд болох Праг хотоос Турк улсын нийслэл Истанбул хотыг зорин нисэх болно.
  • Та Истанбулд ирээд буудалдаа байрлан амрах, ойр орчимтой танилцах, хотын аялал хийх боломжтой.

/Истанбул- Улаанбаатар/

  • Өглөөний цайгаа буудалдаа уугаад онгоцны буудал хүргүүлэн, Улаанбаатар хотын зүг ниснэ.
  • Улаанаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • Олон улсын нислэг, болон хот улсууд хоорондох аяллын унаа, жолооч
  • Байрлах тав тухтай зочид буудлууд
  • Мэргэжлийн хөтөч
  • Аяллын хөтөлбөрт орсон хоол
  • Праг хотын усан сан спа такс
  • Хатан хаан Сиси-гийн ордон музейн такс
  • Девиний шилтгээн үзэх такс
  • Гэгээн Петр Паулын сүм
  • Замд уух цэвэр ус, ундаа
  •  

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Лааны тосон музейн такс
  • Карлштены цайзын такс
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Олон нийтийн амралт, баярын үеэр гарах нэмэлт төлбөр
  • Хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө /1 өдрийн 5$/ нийт 25$
  • Аяллын үнэ, хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардал

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2024-02-06

Бүртгэж байна

2024-06-04

Бүртгэж байна

2024-06-11

Бүртгэж байна

2024-06-18 Бүртгэж байна

2024-06-25

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.