card

ЖИНИНЬ - БЭЭЖИН ЮНИВЕРСАЛ АЯЛАЛ

Бээжин хотын аялал маань газраар очих мэргэжлийн хөтөч орчуулагч тав тухтай буудал, баялаг аяллын үзвэртэй ба гэр бүл хүүхдүүдэд хамгийн тохирсон хувилбар байх болно. Манай аяллын гол онцлог бол 2021/9 сард нээлтээ хийсэн дэлхийн хамгийн том Юниверсаль Студио зугаа цэнгэлийн паркаар орох юм. Амьтны хүрээлэн, түүхэн дурсгалт газар, тоглоомын парк, хүний гараар бүтсэн гайхалтай бүтээн байгуулалтуудыг үзнэ. Түүхээс суралцах, танин мэдэх, алжаалаа тайлах, тоглож наадах хамгийн сайхан аяллыг гэр бүлдээ бэлэг болгон өгөөрэй.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: 

        Манай аяллын гол онцлог бол 2021/9 сард нээлтээ хийсэн дэлхийн хамгийн том Юниверсаль Студио зугаа цэнгэлийн паркаар орох юм. Амьтны хүрээлэн, түүхэн дурсгалт газар, тоглоомын парк, хүний гараар бүтсэн гайхалтай бүтээн байгуулалтуудыг үзнэ.  Түүхээс суралцах, танин мэдэх, алжаалаа тайлах, тоглож наадах хамгийн сайхан аяллыг гэр бүлдээ бэлэг болгон өгөөрэй. 

АЯЛЛЫН ОНЦЛОГ ЗҮЙЛС: /HIGH LIGHTS/ 

  • УБ - Эрээн - Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний аялал
  • Эрээн - Жининь хот - Бээжин - Эрээн автобустай аялал
  • Юниверсал Студио
  • Бээжин хотын аялал
  • Цагаан хэрэм
  • Их дэлгүүрүүд, худалдааны гудамж, захуудаар аялах
  • Амралт, аялал хосолсон тусгай хөтөлбөр
  • Нэмэлт хөтөлбөрүүд авах боломжтой
  • Таны аяллын тав тухыг хангах, орчин үеийн зочид буудал

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

 

Галт тэрэгний аялал

Замын-Үүд галт тэрэгний буудал

УБ-ЗАМЫН-ҮҮД БООМТ

  • Улаанбаатарт 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна.
  • 16:40 цагт УБ – Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.
  • Унтлагын вагоны тасалбартай тул та купей суудал болгон урьдчилж захиалга өгч болно.

(Оройн хоол)

Эрээн хот

Жининь

Жининь хот

Жининь хотын халуун рашаантай зочид буудлын өрөө

  • Өглөө 07:15 Замын Үүдэд очино. Хил гарах улс хоорондын автобусаар Эрээн хотод очоод Жининь хот руу автобусаар явна.
  • Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 3.30 минут явж Жининь хотод ирнэ.
  • Өвөрмонголын хамгийн том 5 одтой ‘Water World’ УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.
  • 18:00-20:30 Оройн хоол /Буфет хоол/ хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ.
  • Та энэхүү ‘Water World 5*’ усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/.
  • Мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.

 (Өглөөний цай, оройн хоол)

Бээжин хотын water cube буюу усан шоо

Бээжин хотын олимпийн ордон

  • Өглөөний цайны дараа Бээжин хотыг зорино.
  • Бээжин хот руу зорчих замдаа Хэй-Бэй мужийн Жань-Жиа-Көү /Жанчхүү/ хотоор дайран өнгөрнө.
  • Оройдоо Бээжин хотод ирж Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг мэдрэх болно.
  • Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амрах болно.

  (Өглөөний цай, оройн хоол)

Бээжин хот                   

Бээжин хотын зоо парк

Бээжин хотын акравиум

Бээжин зоо парк

  • Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн. техник технологийг нэвтрүүлсэн акравиум болох Бээжин аквариумд зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна.
  • Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно.
  • Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат, метр талбайг эзлэх амьтаны хүрээлэнгээр аялана.
  • Үдээс хойш томоохон худалдааны төвүүдээр худалдан авалт хийнэ.

 (Өглөөний цай) 

Бээжин хотын Универсаль студио парк

Бээжин хотын Универсаль студио парк

Бээжингийн юниверсаль студийн цогцолбор

Бээжингийн юниверсаль студи

  • Энэ өдрийн аялал маань өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар аяллын унаа таныг ирж авснаар эхлэнэ.
  • Өглөөний цайны дараа Холливуудын алдарт зугаа цэнгэлийн нэг болох нэгдсэн цогцолбор UNIVERSAL studio-д очин цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөх боломжтой.
  • Хамгийн шинэлэг аяллын хөтөлбөр болох Бээжин Юниьерсаль студио: 2021 оны 9-р сард нээлтээ хийсэн дэлхийн хамгийн том бас хамгийн сүүлд ашиглалтанд орсон шинэхэн паркаар та гэр бүлтэйгээ зочлон хэзээч мартагдашгүй дурсамж бүтээгээрэй. Бяцхан минионуудын ертөнц, Аварга үлэг гүрвэлүүдийн парк, Харри Поттерын нууцлагдмал шидэт парк гээд адал явдал дүүрэн хэсгүүд хүлээж байна.

(Өглөөний цай, оройн хоол)

Их цагаан хэрэм

Их цагаан хэрэмний нэг хэсэг

  • Өглөөний цайны дараа Дэлхийн долоон гайхамшигийн нэг болох “Их Цагаан хэрэм”-ээр аялана.
  • Цааш хурдны замаар Эрээн хотыг зорин хөдлөнө.
  • Орой нь Эрээн хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна.

(Өглөөний цай)

Галт тэрэгний аялал

Галт тэрэгний аялал

  • Өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой бөгөөд 12 цагт буудлаа хүлээлгэн өгөөд Эрээн хотоос 2 улсын хил нэвтэрэх автобусандаа суугаад Замын-Үүдэд ирнэ.
  • 18:05 цагт Замын-Үүд – Улаанбаатар чиглэлд хөдөлнө.
  • Галт тэргэнд хононо.

Галт тэрэгний аялал

Улаанбаатар төмөр замын галт тэрэгний төв буудал /вокзал/

  • Галт тэрэг маань өглөөний 09:20 цагт УБ хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тийз /подскарт/
  • Тав тухтай зочид буудлын зардал
  • Юниверсал студи орох тасалбар
  • Аяллын турш үйлчлэх унааны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ болон өглөө, өдөр, оройн хоол
  • Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч
  • Гадаад аяллын эрүүл мэндийн даатгал

 

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Хувийн зардал
  • Хөтөлбөрт ороогүй үзвэрийн тасалбар
  • Хөтөлбөрт ороогүй хоол
  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал

 

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ТӨЛӨВ

2023-10-19

Цөөн суудал үлдсэн

2023-10-26

Бүртгэж байна

2023-11-04

Цөөн суудал үлдсэн

2023-11-11

Бүртгэж байна

2023-11-18

Бүртгэж байна

2023-11-25

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

  • Галт тэрэгний чиглэл: УБ - Замын-Үүд - УБ
  • Хилийн автобус: Замын-Үүд - Эрээн - Замын-Үүд
  • Аяллын автобус: Эрээн - Жининь - Бээжин - Эрээн

 

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.