card

UNIVERSAL STUDIO-ТРЕНД АЯЛАЛ

Бээжин хотын аялал маань газар нислэг хосолсон, мэргэжлийн хөтөч орчуулагч тав тухтай буудал, баялаг аяллын үзвэртэй ба гэр бүл хүүхдүүдэд хамгийн тохирсон хувилбар байх болно. Манай аяллын гол онцлог бол 2021/9 сард нээлтээ хийсэн дэлхийн хамгийн том Юниверсаль Студио зугаа цэнгэлийн паркаар орох юм. Амьтны хүрээлэн, түүхэн дурсгалт газар, тоглоомын парк, хүний гараар бүтсэн гайхалтай бүтээн байгуулалтуудыг үзнэ. Түүхээс суралцах, танин мэдэх, алжаалаа тайлах, тоглож наадах хамгийн сайхан аяллыг гэр бүлдээ бэлэг болгон өгөөрэй.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: 

        Манай аяллын гол онцлог бол 2021/9 сард нээлтээ хийсэн дэлхийн хамгийн том Юниверсаль Студио зугаа цэнгэлийн паркаар орох юм. Амьтны хүрээлэн, түүхэн дурсгалт газар, тоглоомын парк, хүний гараар бүтсэн гайхалтай бүтээн байгуулалтуудыг үзнэ.  Түүхээс суралцах, танин мэдэх, алжаалаа тайлах, тоглож наадах хамгийн сайхан аяллыг гэр бүлдээ бэлэг болгон өгөөрэй. 

АЯЛЛЫН ОНЦЛОГ ЗҮЙЛС: /HIGH LIGHTS/ 

  • УБ - Эрээн - Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний аялал
  • Эрээн-Бээжин шууд нислэг 
  • Юниверсал Студио
  • Бээжин хотын аялал
  • Цагаан хэрэм
  • Их дэлгүүрүүд, худалдааны гудамж, захуудаар аялах
  • Амралт, аялал хосолсон тусгай хөтөлбөр
  • Нэмэлт хөтөлбөрүүд авах боломжтой
  • Таны аяллын тав тухыг хангах, орчин үеийн зочид буудал

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

 

Галт тэрэгний аялал

Замын-Үүд галт тэрэгний буудал

УБ-ЗАМЫН-ҮҮД БООМТ

  • Оройны 16:50 цагт галт тэргэндээ суун хөдлөнө.
  • Энэ шөнө галт тэргэнд өнгөрөх ба тасалгаатай унтлагын бүхээг тул та тухтай амраад яваарай.

 

 

Эрээн хот

Бээжин хотын зочид буудал

Бээжин хот

Бээжин хотын зочид буудлын өрөө

  • Биднийг Замын-Үүдэд өглөөний 07:20 цагт буухад жолооч тосч авах ба, хил гааль нэвтрэн Эрээн хотын онгоцны буудалд хүргүүлнэ. 
  • Онгоц оройны 20:50 цагт хөөрч 22:30 цагт Бээжин хотын шинэ нисэх буудалд газардах ба хөтөч унаа таныг тосч аван буудалдаа хүргүүлэн амрана.

 

 

 

 (Өглөөний цай, оройн хоол)

Бээжин хотын дэлхийн парк

Бээжин хотын дэлхийн парк

  • Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Дэлхийн 7 гайхамшиг болон 5 тивийн байгаль түүхийн  109 гаруй алдартай үзвэрүүдийг жижигрүүлэн урласан Дэлхийн паркаар аялж олон үндэстний тоглолт үзнэ.
  • Өдрийн хоолны дараа Silk Road буюу Хонгконг зах орж шоппинг хийнэ. Та өөрийн дураар худалдан авалт хийж дэлгүүр хэссэнээр өнөөдрийн аялал дуусч буудалдаа хүргүүлэн оройн хоолоо идээд амрах болно.

  (Өглөөний цай, өдрийн хоол)

Бээжин хот                   

Бээжин хотын зоо парк

Бээжин хот

Бээжин зоо парк

  • Өглөөний цайны дараа Дэлхийн хамгийн том төв талбайд тооцогддог алдарт Тян Ань Мэний талбай орж талбайн орчинтой танилцан дурсгалын зургаа авахуулна.
  • Дэлхийн 600-аад төрлийн 7000 гаруй амьтад бүхий Бээжингийн амьтны хүрээлэнг үзэж сонирхоно. 
  • Өдрийн хоолны дараа дэлгүүр захаар хэсэх боломжтой
  • Өнөөдрийн өдрийн хоолонд бид дэлхийд алдартай Хятад хоолны нэг болох Бээжин нугас зооглох болно. 

 

 

 

 (Өглөөний цай, оройн хоол) 

Бээжин хотын Универсаль студио парк

Бээжин хотын Универсаль студио парк

  • Энэ өдрийн аялал маань өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар аяллын унаа таныг ирж авснаар эхлэнэ.
  • Хамгийн шинэлэг аяллын хөтөлбөр болох Бээжин Юниьерсаль студио: 2021 оны 9-р сард нээлтээ хийсэн дэлхийн хамгийн том бас хамгийн сүүлд ашиглалтанд орсон шинэхэн паркаар та гэр бүлтэйгээ зочлон хэзээч мартагдашгүй дурсамж бүтээгээрэй. Бяцхан минионуудын ертөнц, Аварга үлэг гүрвэлүүдийн парк, Харри Поттерын нууцлагдмал шидэт парк гээд адал явдал дүүрэн хэсгүүд хүлээж байна.

 

 

(Өглөөний цай, оройн хоол)

Цагаан хэрэм

Бээжин хотын шувууны үүр стадион

  • Шувууны үүр, Усан шоо барилгуудыг үзэж сонирхоно.
  • Ба Да лины хурдны зам дагуу аялж замдаа Цагаан хэрэм дээр дурсгалын зургаа авахуулна.
  • Орой буудалдаа хүргүүлэн амрах ба маргаашийн нислэгтээ бэлдэн ачаа тээшээ эмхэлж эртхэн амрана.

 

(Өглөөний цай)

Бээжин хот

Эрээн хот

  • Өглөөний цайны дараа бид буудлаа хүлээлгэн өгч онгоцны буудал орж бүртгэлээ хийлгэн 19:20 цагт хөөрөх ба 20:55  цагт Эрээн хотод бууж буудалдаа байрлан амрана.

(Өглөөний цай)

Галт тэрэгний аялал

Галт тэрэгний аялал

  •  Өглөөний цайгаа уугаад хил гаалиар нэвтэрч  Замын Үүдээс галт тэргэндээ 18:05 цагт суух ба энэ шөнө унтлагын галт тэргэнд өнгөрөөнө.

Галт тэрэгний аялал

Улаанбаатар төмөр замын галт тэрэгний төв буудал /вокзал/

  • Галт тэрэг маань өглөөний 09:20 цагт УБ хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • УБ-Эрээн-УБ галт тэрэг
  • Аяллын туршид байрлах буудал
  • Эрээн-Бээжин-Эрээн дотоодын нислэг
  • Аяллын даатгал
  • Мэргэжлийн хөтөч
  • Хөтөлбөрт орсон хоол, үзвэр үйлчилгээ
  • Хотод үйлчлэх унаа
  • Онгоцны буудлаас тосох үдэх үйлчилгээ

 

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Хувийн зардал
  • Хөтөлбөрт ороогүй үзвэрийн тасалбар
  • Хөтөлбөрт ороогүй хоол
  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал

 

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ТӨЛӨВ

2023-10-25

Бүртгэж байна

2023-10-30

Бүртгэж байна

2023-11-03

Цөөн суудал үлдсэн

2023-11-05

Бүртгэж байна

2023-11-08

Дүүрсэн

ТАНД ТУСЛАЯ

  • Дотоодын нислэгийн дугаар, чиглэл: Эрээн - Бээжин - Эрээн
  • Тээшний хэмжээ: Ачаа-20кг, Гар тээш-5к

 

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.