card

АЗ ЖАРГАЛЫН АРАЛ - БАЛИ

Индонезийн аялал жуулчлалын бүс нутаг бодох Бали арлын арал нь Зүүн Өмнөд Азийн Индонез улсад харьяалагдах 5.633 км2-тай арал юм. Бали аралд Хинду шашны ариун уул гэгдэх Агунг уул (3,142м өндөр) болон Батур уул зэрэг олон галт уултай. Батур уулын орчимд халуун рашаан элбэгтэй. Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан, түүхэн дурсгалт газрууд, соёлын өвөрмөц үзмэрүүд, алдартай далайн эргүүд дээр очиж, зургааа авхуулж, бүтэн өдөр далайн эрэг дээр наран шарлагын газар тухлан амарч гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөрөө дурсамжийг бүтээхэд тань бид хөтөлнө.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: 

          Индонезийн аялал жуулчлалын бүс нутаг бодох Бали арлын арал нь Зүүн Өмнөд Азийн Индонез улсад харьяалагдах 5.633 км2-тай арал юм. Бали аралд Хинду шашны ариун уул гэгдэх Агунг уул (3,142м өндөр) болон Батур уул зэрэг олон галт уултай. Батур уулын орчимд халуун рашаан элбэгтэй. Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан, түүхэн дурсгалт газрууд, соёлын өвөрмөц үзмэрүүд, алдартай далайн эргүүд дээр очиж, зургааа авхуулж, бүтэн өдөр далайн эрэг дээр наран шарлагын газар тухлан амарч гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөрөө дурсамжийг бүтээхэд тань бид хөтөлнө. 

АЯЛЛЫН ОНЦЛОГ ЗҮЙЛС: /HIGH LIGHTS/ 

  • Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Пура Таман Аюуныг үзэх аялал
  • Байгалийн цогцолборт газар, түүхэн дурсгалт газар
  • Амралт, аялал хосолсон тусгай хөтөлбөр
  • Нэмэлт хөтөлбөрүүд авах боломжтой
  • Таны аяллын тав тухыг хангах, орчин үеийн 5 одтой резорт, зочид буудал

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Онгоцонд өдрийн хоолтой)

Jakarta city

Jakarta city

УБ-ИНЧЕОН–ЖАКАРТА ОЛОН УЛСЫН НИСЛЭГ

  • Аялагчид -2023.05.13-ний өглөө 06:00 цагт Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудалд бүртгэлээ хийлгээд өглөөний 08:40 цагт хөөрч орон нутгийн цагаар 12:50 цагт Сөүл хотын Инчеон нисэх онгоцны буудалд газардана.
  • 15:05-д Сөүлийн нисэх онгоцны буудлаас 20:05-д Жакартагийн олон улсын нисэх онгоцны буудалд газардана.
  • Онгоцны буудлаас зочид буудлын автобусанд сууж буудалдаа check in хийгээд маргаашийн аялалдаа бэлдэнэ. 
  • Жич: Энэ өдрийн зочид буудал хоол захиалаагүй байгаа тул зочид өөрөө хариуцана. Хэрвээ хүсвэл нэмэлт төлбөртөйгөөр захиалж болно.

 

(Өглөөний цай, өдрийн хоол)

Kuta beach

Bali Dynasty resort

  • Өглөөний цайгаа уусны дараа буудлын автобусаар Ngurah Rai дотоодын нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • Өглөөний 08:20 цагийн нислэгээр хөөрч Бали аралд 11:30-д газардана.
  • Онгоцны буудалд хөтөчтөйгөө уулзаад 5 одтой Bali Dynasty Resort Kuta Bali буудалдаа check in хийнэ.
  • Кута далайн эрэг-Энэхүү далайн эрэг нь өндөр давалгаа, гүехэн усаараа алдартай тул мэргэжлийн болон шинэхэн серфингчдийн дунд алдартай. Далайн эргээр алхах, наранд биеэ шарах, эргийн ойр орчимтой танилцаж зургаа авхуулах боломжтой.
  • Бали арлын алдартай чихрийн дэлгүүр орно.
  • Оройн хоол өөрийн зардлаар бөгөөд далайн эрэг дээр цэвэр загасны BBQ хоол идэх боломжтой.
  • Буудалдаа буцаж ирээд маргаашийн аялалдаа бэлдэнэ.

 

 

 (Өглөөний цай, өдрийн хоол)

Uluwatu temple

Melasti beach

Uluwatu temple

Усан спорт

  • Өглөөний цайны дараа Меласти далайн эрэг рүү явна. 
  • Усан спортын аялал-Та өөрийн зардлаар хүссэн усан спортын аялал хийх боломжтой бөгөөд банана завин аялал, моторт завь, шүхрээр буух, усанд шумбах, далайн ёроолд алхах гэх мэт олон төрлийн хөтөлбөр сонгох боломжтой.
  • Меласти наран шарлагын газар- Өндөр хадны бэлд байрладаг үзэсгэлэнтэй наран шарлагын газар юм. Далайн давалгаа, түрлэг нь бага тул усанд сэлэхэд хамгийн тохиромжтой.
  • Өдрийн хоол Bejana Restaurant хоол иднэ.
  • Улувату сүм-Улувату хотод байрладаг Балигийн Хиндү шашны далай тэнгисийн сүм юм.
  • Аялал дууссаны дараа буудалдаа хүргүүлнэ.
  • Оройн хоол өөрийн зардлаар тул та ойр орчмын ресторан, задгай хоолны газруудад идэх боломжтой.

 

  (Өглөөний цай, өдрийн хоол)

Handara gate                       

Tanah Lot Temple

Taman Ayun temple

Ulun-danu temple

  • Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Ulunda ариун сүм рүү автобусаар хөдөлнө.
  • Улун Дану Бератан нь 17-р зуунд Хинду шашны гурвал (Брахма-Вишну-Шива) болон нуурын Бурхан Дэви Дануг шүтэх зорилгоор баригдсан. Хагийн өндөрлөг цэгт байгалийн үзэсгэлэнтэй газар, сэрүүн уур амьсгал, нууртай бөгөөд хүмүүсийн очих дуртай, зургаа авхуулахад тохиромжтой амралт зугаалгын газрын нэг юм. 
  • Дараагийн аяллаараа Pura Taman Ayun сүм хийд рүү очиж үзнэ. Пура Таман Аюун бол Бадунг-Реженси мужийн Менгви дүүрэгт байрладаг усан байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн юм. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн сүм хийдүүдийг 1750 онд архитектор Хобин Хо сэргээн засварлагдсан бөгөөд 2012 онд Пура Таман Аюуныг ЮНЕСКО-оос Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.
  • Handura Gate- Энэхүү газар нь жуулчид, гэрэл зураг сонирхогчдын заавал очиж үзэх газрын нэг юм. Хандара хаалга нь гольфын амралтын газрын үүд юм. Хинду шашны энэхүү хаалга нь гаднах ертөнцөөс сүм рүү орох хаалгыг бэлэгддэг бөгөөд Индонезийн соёл заншилд чухал үүрэг гүйцэтгэдэг.
  • Өдрийн хоол тухайн газрын орон нутгийн ресторанд иднэ.
  • Өдрийн хоолны дараа эртний Хинду сүм болох Танах Лот руу очиж танилцана. XV зуунд шашны зүтгэлтэн Данг Хян Нирартагийн Бали руу хийсэн ариун аялалын дараа эдгээр сүмүүдийг далайн бурханд мөргөх зорилгоор барьсан. Эртний домогт Данг Хян Нирартаг нь энэхүү ариун сүмийг хилэнцэт халдагчдаас хамгаалахын тулд хүчирхэг могойг бүтээсэн гэж ярьдаг бөгөөд энэхүү могой нь Ариун сүмийг арлын ёроолд амьдардаг гэж үздэг.
  • Зочид буудал руугаа хүргүүлээд өөрсдийн зардлаар оройн хоол иднэ.

 

 (Өглөөний цай) 

Bali international airport

Jakarta international airport

  • Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна.
  • Энэ өдөр та өөрийн хүссэнээрээ өдрийг өнгөрүүлж далайн эргээр алхах, наранд биеэ шарах, усанд сэлэх гэх мэтээр чөлөөтөй амарч болно. Эсвэл өөрийн зардлаар Бали арлын гайхалтай далайн эрэг, сүм хийдүүдээр зочилж болно. Жич: Нэмэлтээр үзэж болох газруудын мэдээлэл доороос харах боломжтой.
  • Аяллаа дуусгаад нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • Оройн 20:30 цагийн нислэгээр хөөрч Жакартагийн нисэх онгоцны буудалд 21:20 газардана. Зочид буудлын автобусаар 4 одтой буудалдаа  () ирж check in хийнэ.
  • Буудалдаа амраад маргаашийн олон улсын нислэгтээ бэлдэнэ.

 

 

(Өглөөний цай)

Jakarta city

Incheon international airport

  • Өглөөний цайгаа уусны дараа та өөрийн хүсэлтээр нутгийн гар урлалын дэлгүүр, сувинер шопуудаар гарын бэлэг авч шоппинг хийх боломжтой.
  • Буудлын захиалгын хувьд үдийн 12 цагт check out хийх ёстой тул та late check out payment буюу нэмэлтээр төлбөрөө өөрөө хийж болно. 
  • Орой 18 цагт Жакарта нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Нислэг 21:45 цагт хөөрч Инчеон олон улсын нисэх буудалд өглөөний 07:05 цагт газардана.
  • Онгоц өглөөний 08:10 цагт Инчеон нисэх онгоцны буудлаас  хөөрч өглөөний 10:55 цагт УБ хотод бууснаар дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

 

(Өглөөний цай)

Tirta Ganga

Ubud market 

Tegenungan Waterfall

Taman ujung

БАЛИД НЭМЭЛТЭЭР ҮЗЭХ БОЛОМТЖОЙ ГАЗРУУД:

  • Kelingking далайн эрэг- Kelingking наран шарлагын газар нь Нуса Пенида арлын баруун өмнөд эрэгт орших Бунга Мекар тосгонд орших үзэсгэлэнт газар юм. Хамгийн алдартай газруудын нэг нь асар том давалгаануудтай ургамлаар бүрхэгдсэн шохойн чулуун хошуу юм.
  • Болор булан буюу Кристал булан нь Нуса Пенида арлын баруун эрэгт орших 200 метрийн элс бүхий эрэг юм. Үзэсгэлэнт дал мод, үзэсгэлэнтэй наран шарлагын газраас гадна усанд шумбахад хамгийн тохиромжтой.
  • Pura Luhur Lempuyang буюу диваажингийн хаалга-Лемпуян мужийн зүүн Балид байрладаг далайн түвшнээс дээш 1775 метрийн өндөрт орших Лемпуян уулын өндөрлөгүүдийн дунд оршдог. Уг цогцолбор дотор 7 өөр сүм байдаг ч ихэнх хүмүүс энэхүү хаалга руу очиж үзэх дуртай байдаг.
  • Тиртаганга усны ордон-Зүүн Бали аралд байрладаг Тирта Ганга Усны ордон нь өмнө нь хааны ордон байсан бөгөөд гайхамшигтай задгай усан цэцэрлэгт хүрээлэн болон хувирсан. Энэхүү усан ордон нь Хинду шашны ариун гол болох "Ганга мөрний ус" гэж шууд орчуулагддаг бөгөөд Хиндучүүдийн хүндэтгэлийн газар юм.
  • Таман Ужун цогцолбор-Уг цогцолбор нь урт, гоёмсог гүүр, замаар холбогдсон 3 том цөөрөмд Бали болон Европын архитектурыг хослуулсан үзэсгэлэнтэй газар юм. Хойд талаараа гайхалтай уултай, баруун өмнө зүгтээ далай тэнгистэй байдаг нь хуримын өмнөх зураг авалт гэх мэт уран сайхны гэрэл зурагчдын дуртай газар юм.
  • Tirta Empul ариун ус-Индонезийн хамгийн хөл хөдөлгөөнтэй усан сүмүүдийн нэг Тирта Эмпул бол Балигийн Хиндү нийгэмлэгийн ариун сүм юм. Ариун сүмд Индра бурхан үүссэн гэж үздэг бөгөөд усанд орж буй хүмүүсийг ариусгах боломжтой адислагдсан ус гэж үздэг хэд хэдэн ариун булагтай.
  • Тегаллалангийн будааны дэнж-Тегалланг будааны дэнж гэдэг нь "субак" хэмээх уламжлалт Балигийн усалгааны системийг дагасан олон сайхан зохион байгуулалттай талбайнууд юм. Уг системийг 8-р зуунд Рси Маркандея хэмээх мэргэн хүн анх зохион байгуулж уламжлуулсан гэдэг.
  • Ума Пакел Савлуур- Тегаллангийн цагаан будааны дэнжтэй зэргэлдээ байрладаг.
  • Убуд зах- Убуд урлагийн зах нь гоёмсог торгон ороолт, хөнгөн цамц, баримал, цаасан шувуу, гар хийцийн нэхмэл цүнх, сагс, малгай болон бусад олон гар урлалын бүтээгдэхүүнийг олоход тохиромжтой газар юм. Орон нутагт Пасар Сени Убуд гэгддэг тус зах нь Пури Сарен хааны Убуд ордны эсрэг талд байрладаг бөгөөд өдөр бүр нээлттэй байдаг.
  • Тегенунганы хүрхрээ-Гианяр мужийн Петану голын эрэг дээрх Кеменух тосгон гэгддэг Тегенунган Кеменух тосгонд, нийслэл Денпасараас хойд зүгт, Убуд хэмээх Бали зураач тосгоны ойролцоо байрладаг.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • Жакарта-Бали арлын дотоодын нислэг
  • Хот хоорондох унаа
  • Онгоцны буудлаас тосох үдэх үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
  • Англи хэлтэй хөтөч
  • Өдрийн 1 ус
  • Зочид буудлын төлбөрүүд

- Bali (4 өдөр)

  • 5 одтой Bali Dynasty Resort Kuta 
  • https://bdr.pphotels.com/

-Jacarta (1 өдөр)

  • 4 одтой Merlynn Park Hotel       https://merlynnparkhotel.com/ 
  • 4 одтой Best Western Mangga Dua Hotel & Residence   https://www.bwmanggaduahotel.com/ 

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • УБ-Инчеон-Жакарта-Инчеон-УБ олон улсын нислэгийн хоёр талын тийзний үнэ
  • Визний төлбөр
  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Олон нийтийн амралт, баярын үеэр гарах нэмэлт төлбөр 
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй уух зүйлс
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгаагүй бусад зардал
  • Монгол хөтчийн зардал
  • Англи хөтчийн гарын мөнгө

 

 

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ТӨЛӨВ

2023-05-13

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

 

  • Дотоодын нислэгийн дугаар, чиглэл: Жакарта-Бали-Жакарта
  • Тээшний хэмжээ: Ачаа-20кг, Гар тээш-5к

 

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.