card

“ГАЙХАМШИГТ ПУКЕТ ” АЯЛАЛ

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Тайландын хамгийн том, үзэсгэлэнтэй арлууд болох Пукет, Пи Пи, Жеймс Бонд арлуудын дурсгалт байгалийн
цогцолборт газраар усан завиар аялал хийж, алтан шаргал элс бүхий наран шарлагын газар амрах болно. Мөн
Буддын түүхэн сүм хийдээр зочлож, Пукетын хамгийн алдартай газрын нэг Андаманы Тэнгисийн гайхалтай
харагдацыг тольдон харж, эрэг дагуу орших Патонг, Равай, Карон, Камали зэрэг гайхамшигтай наран
шарлагын газарт ирж наранд биеэ шарж, усанд сэлэх боломжтой.

ОНЦЛОХ ЗҮЙЛ

  • ANDAMANDA WATERPARK
  • Suwankuha Temple (Monkey Cave)
  • Phromthep Cape
  • Viking Cave
  • Wat Chalong Temple
  • Phuket Old Town

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Оройн зоог)

Пукет аралд тавтай морилно уу

  • Аялагчид өглөө Чингис Хаан ОУ-н нисэх онгоцны буудалд 07:00 цагт цуглан бүртгэлээ хийлгээд 10:10 цагийн Улаанбаатар Пукет нислэгээр хөөрч 16:15 цагт Пукет хотын ОУ-н нисэх онгоцны буудалд газардана.
  • Хилээр нэвтэрч Пукет аралд байрлах зочид буудлын зүг хөдөлнө.
  • Зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна.

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн зоог)

/ Пукет арлын аялал /

  • 10:00 Пукетын эртний хотоор (Phuket old town) аялах, Хятад, Португалийн хийцтэй уран барилгын архитектур, дизайн болон гудамжны урлагийн бүтээлүүдийг үзэж сонирхох, Тайланд болон олон улсын авьяаслаг уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг сонирхонгоо, зураг даруулангаа нутгийн хоолыг амтлах боломжтой.
  • 12:00 Өдрийн хоол иднэ.
  • 13:00 Pornthip Dry Store souvenir shop, Gem Gallery-д шоппинг хийнэ ( Өөр газраар зочлох боломжтой)
  • 15.00 Үүний дараа Пукетын Чалонг тохойд байрлах Wat Chalong Temple сүмд зочилно. Дараа нь Их Будда буюу 45м өндөр Маравижая Буддагийн цагаан гантиг хөшөө цогцолборт зочилж Чалонг тохойн гайхалтай үзэмжийг тольдох болно
  • 19:00 Зочид буудалруугаа буцна

(Өглөөний цай)

/ /Чөлөөт өдөр/ /

  • Энэ өдөр та өөрийн хүссэнээр Пукет арлаар өөрийн хүссэнээр аялж, зугаалж болно.(Нэмэлт төлбөртэй хөтөлбөрөөс өөрийн хүссэн хөтөлбөрийг сонгоод хамрагдаж болно.)

(Өглөөний цай, Өдрийн хоол)

Жеймс Бонд арал 

  • 07.00 Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна
  • 09.00 Зочид буудлаасаа Phangnga мужруу хөдөлнө
  • 11.00 Suwankuha сүм (Monkey Cave) зочилно
  • 12.00 Sightseeing Phang nga тохойн байгалийн цогцолборт газарт урт модон завиар аялна
  • 13.25 James Bond киноны алдарт зураг авалт болсон Жеймс Бонд аралд зочилно.
  • 14.00 Үзэсгэлэнт Hong, Panak арлуудын дурсгалт газруудаар каной завиар аялна
  • 15.00 Зочид буудалруугаа буцна

(Өглөөний цай)
/ Чөлөөт өдөр /

  • Энэ өдөр та өөрийн хүссэнээр Пукет арлаар өөрийн хүссэнээр аялж, зугаалж болно. (Нэмэлт төлбөртэй хөтөлбөрөөс өөрийн хүссэн хөтөлбөрийг сонгоод хамрагдаж болно.)

(Өглөөний цай, Оройн зоог)
АНДАМАНДА УСАН ПАРК 

  • Өглөөний цайны дараа Андаманда усан паркруу хөдөлнө.
  • Пукетийн шинэхэн нээгдсэн хамгийн том Усан Парк Андамандад өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Энэхүү асар том парк нь 100,000 м.кв талбайг хамран 10,000 м.кв талбай хиймэл усан сав, Зүүн өмнөд Азийн хамгийн урт 550м урсах хиймэл гол, 300м үргэлжлэх наран шарлагын талбай зэрэг сонирхолтой зүйлс олонтой.
  • 16.00 Андаманда усан боомтоос хөдөлж оройн хоол иднэ
  • 19.00 Зочид буудалруугаа буцна

(Өглөөний цай, Өдрийн хоол)
/ ПУКЕТ – ПИ ПИ+ХАЙ НАЙ АРЛЫН АЯЛАЛ /

  • 07.00 Зочид буудалдаа өглөөний цай ууна. 
  • 08.00 Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо гол дүрд нь тоглосон Далайн эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн үзэсгэлэнт Пи Пи (Phi Phi island) арал руу аялана. Зочид буудлаас эргийн усан боомтруу хөдөлнө.
  • 09.00 Хурдны завиар Пи Пи аралруу хөдөлнө.
  • 10.00 Пи Пи арлын ойролцоох үзэсгэлэнтэй, дурсгалтай газруудаар аялна. Maya тохой , Loh Samah тохой, Pileh агуй & Viking агуй)
  • 13.00 Пи Пи арал дээр өдрийн хоол иднэ.
  • 16.30 Усан боомт дээр ирж зочид буудалруугаа буцна.

(Өглөөний цай)
Пукет – Улаанбаатар хот уруу нислэг

  • Зочид буудалдаа өглөөний цай ууна.
  • 13:00 цагт Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч аялалын автобусаар нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • Бүртгэлээ хийлгэн Улаанбаатар хотын зүг ниснэ 17:45 – 01:35.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • 4 одтой зочид буудлын зардал
  • Дотоод аяллын зардлууд
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ болон өглөө, өдөр, оройн хоол
  • Англи хэлтэй хөтөч орчуулагч /Монгол хэлтэй хөтөч орчуулагч авбал нэмэлт төлбөртөй/
  • Гадаад аяллын иж бүрэн даатгал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйлс 
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө 1 өдрийн 3 ам доллар

ТАНД ТУСЛАЯ

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА  ЗАХИАЛГА
2025.01.12 Бүртгэж байна.
2025.01.19 Бүртгэж байна.
2025.01.26 Бүртгэж байна.
2025.02.02 Бүртгэж байна.
2025.02.09 Бүртгэж байна.
2025.02.16 Бүртгэж байна.
2025.02.23 Бүртгэж байна.

 

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.