Отоглоё нүүдлийн кэмпийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ ?

A- A A+
Отоглоё нүүдлийн кэмпийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ ?

      Отоглоё кэмпийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол гэж майхант аяллын талаарх мэдээлэл дөнгөж авч эхлэж, сонирхож байгаа хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт байдаг. Энэхүү асуултын хариулт болгож та нартаа Отоглоё-д ямар зүйлс нь хамгийн сонирхолтой байдаг вэ талаар манай үйлчлүүлэгчдийн сэтгэгдлүүдийг нэгтгэн хүргэж байна. 

     Амралтын өдрийг илүү сонирхолтой бусад амралтаас өөрөөр өнгөрөөхийг хүсэн бид #Отоглоё нүүдлийн кэмпийг бид олон аяллын майхант амралтуудыг судалсны үндсэн дээр сонгосон юм. Кэмп руу явах өдрийн өглөө биднийг байгууллагын үүднээс автобус хүлээн авч Цонжин болдог руу хөдөллөө. Өглөө хоцорчихвий гэж гарсныг хэлэх үү өглөөний цайгаа уугаагүй гартал "Отоглоё" дээр биднийг маш өнгөлөг өглөөний цай угтав. Үүнд гэрийн боорцог, амтат өрөм, хайлмаг зэрэг ойрд идээгүй хүссэн зүйлсийн цуглуулга байв. Хамгийн анхны очоод харсан сэтгэгдэл гэвэл миний хувьд майхант аяллыг жирийн энгийн аялалд явдаг майхан гэж бодтол яг л нэг тийм асар шиг гоё мэдрэмж төрүүлж цоо шинэ газар очсон юм шиг санагдлаа. Бүх "Номадик" зүйлсийг нэг дор багтаасан нь үнэхээр таалагдсан. Гадаад ажилчидтай байгууллагын хувьд морь унах, ойн дундах амьд хөгжмийн тоглолт, зөвхөн хөдөө малчин айлд л идэж болох зүйлсийг энэхүү газарт зооглох боломжтой нь тун чиг л таалагдсан.  

Үдээс хойш биднийг маш сонирхолтой уралдаан тэмцээнүүд, урлагийн үзүүлбэрүүд ч хүлээж байлаа. Гол нь ирсэн амрагчдыг хэт олон тооны хөтөлбөрүүдээр шахахгүй бүх зүйлс нь яг таарсан юм шиг санагдсан. Эдгээр зүйлсийг анзаарсан хүний хувьд яагаад Монголд ирж буй жуулчидыг энэхүү найрсаг үйлчилгээтэй газраар хамгийн багадаа 1 өдрийн ч юм уу аяллаар яагаад ирж болохгүй гэсэн сэтгэгдэл төрсөн юм. Мөн олон гоё хэсэгтэй учир чөлөөт цаг гарсан тохиолдолд гар бөмбөг болон дартс бусад спортоор тоглох нь тоглон, дүүжин ор дээр амран ойр дотны хүмүүстэй хамт байх хамгийн жаргалтай цаг хугацааг дахин давтагдашгүй өнгөрөөх орчинг бүрдүүлсэнд үнэхээр талархдаг.

Оройны хувьд аюулгүй байдлыг маш сайн хангасан Галын наадам бидний оройн үдэшлэг дээр улам өнгө нэмэн халуун дулаан байдлыг мэдрүүлж чадсан юм. Ийнхүү бидний хамгийн ая тухтай амарч чадсан Отоглоё кэмпийн нэг өдөр өнгөрсөн юм. 

Үйлчлүүлэгч, амрагчдын юу хүсэж буй хамгийн сайн мэддэг Отоглоё нүүдлийн хамт олон ажлын өндөр амжилт хүсье.