Та манай Хонг Конгийн Диснейланд аяллыг сонгоод дараах үзэсгэлэнт газруудыг үзээрэй

A- A A+
Та манай Хонг Конгийн Диснейланд аяллыг сонгоод дараах үзэсгэлэнт газруудыг үзээрэй
Хонг Конг руу аялахаар төлөвлөгөөгөө гаргаж буй бол манай нийтлэлийг уншаарай. Бид Хонг Конг руу анх удаа аялах гэж байгаа хүмүүстээ зориулан тус газарт заавал үзэх газруудын жагсаалтыг гаргалаа.

1. Далайн түвшнээс дээш 428 метрийн өндөрт
Хонг Конгт очсон бол “Peak Tram” буюу дэлхийн хамгийн эгц замаар трамвайтай уулөөд өгсч үзээрэй. Жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг энэ зам таныг Виктория оргил болон “Sky Terrace 428” руу аваачна. Далайн түвшнээс дээш 428 метрийн өндөрт байрлах “Sky Terrace 428” нь Хонконгийн хамгийн өндөр үзвэрийн тавцан бөгөөд хотыг бүхэлд нь харах боломжтой гайхалтай цэг. Виктория оргилд Мадам Тиссауд музей, Шоколадны музей үзэж, дэлгүүр, зоогийн газраар үйлчлүүлж болно.

2. 100 давхраас Хонконгийг 360 градусаар харна
Хонконгийг дээрээс харах боломжтой бас нэг цэг бол “Sky 100” юм. Хонконгийн хамгийн өндөр барилга болох Олон улсын худалдааны төвийн 100 давхарт байрладаг, далайн түвшнээс дээш 393 метрийн өндөрт орших энэ цэгээс Хонконгийн нутаг дэвсгэрийг болон алдарт Виктория боомтыг 360 градусаар харах боломжтой. Мөн 60 секундын дотор 100 давхарт хүрдэг онцгой хурдан хоёр давхар өндөр хурдны лифттэй.

3. Азидаа хамгийн урт агаарын дүүжин зам
Хонконгийн хамгийн том арал болох Лантау арал руу жуулчид дүүжин тээврээр очдог. Үүний тулд Азидаа хамгийн урт агаарын кабелийн системийн нэг болох “Ngong Ping 360” нэртэй дүүжин тэргээр 5.7 км урт замыг туулна. Бүхээгний шаланд суурилуулсан шил болон цонхны тусламжтайгаар яг л нисч яваа шувуу шиг арлын, далайн гоё дүр зургийг харах боломжтой.

4. 34 метр өндөр Тянь Тан буддагийн баримал
Лантау арал дээрх Тянь Тан Буддагийн баримал бол Хонконгийн хамгийн алдартай үзмэрийн нэг. Том Будда нэртэй энэ буддагийн барималыг хүрлээр хийсэн бөгөөд 250 гаруй тонн жинтэй, 34 метр өндөртэй.

5. Гатлага онгоцны шөнийн аялал
Хонконг арал болон Ковлун хойгийн хооронд орших Виктория боомт нь шөнийн үзэмжээрээ алдартай. Энд “Star ferry” буюу гатлага онгоцоор Хонконг арал болон Ковлун хойгийн хооронд шөнийн цагаар хоёр цаг аялангаа гэрлийн гайхалтай шоу үзээрэй.

6. Диснэйлэнд
Мэдээж Хонгконг орсон жуулчин бүр, ялангуяа хүүхэдтэй аялаж байгаа бол Диснейлэнд зайлшгүй орох газрын нэг. Диснэйлэнд дэх тайзны шоунуудыг үзэж, дуртай Диснейн дүрүүдтэйгээ мэндчилж, оройн ид шидийн жагсаалыг бяцхануудтайгаа хамт сонирхоорой.

7. Ocean Park
Хонгконгийн Ocean Park нь хүүхдүүд төдийгүй томчуудад сонирхох зүйлс олонтой зугаа цэнгэлийн том парк. Оцон шувуу, далайн гахай, далайн арслан харж далайн нууцлаг ертөнцөөр аялмаар бол, адреналин ялгаруулсан хөгжөөнт тоглоомуудаар тоглохыг хүсвэл Ocean Park заавал ороорой.

8. Сансрын музей, сансрын театр
Хэрэв сансар огторгуй, шинжлэх ухаан, одон орон судлалд дуртай бол Сансрын музей ор. Музей нь 8000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг ба Сансар огторгуйн танхим ба Сансар судлалын танхим гэсэн хоёр хэсэгтэй. Мөн Сансрын театртай ба орчин үеийн тоног төхөөрөмж, гайхалтай эффектүүдийн ачаар сансрын шинжлэх ухааны талаар цэгцтэй ойлголт, гайхалтай мэдрэмжийг авна.

9. Шөнийн Хонконгийг мэдрүүлэх Сохо дүүрэг
Хонконгийн зугаа цэнгэлийн төв болох Сохо дүүрэгт хамгийн тансаг шөнийн цэнгээний газар архины гэр, загварын дэлгүүрүүд бий. Хонконгийн залуусын өнөөгийн хэв маяг өнгө төрхийг мэдрэхийг хүсвэл нутгийн иргэд, жуулчид бужигнаж байдаг уг дүүрэгт очиход болно. Жижиг кафегаас эхлээд тансаг ресторанууд, брэндийн дэлгүүрүүдээс гадна нутгийн жижиг брэндүүд хүртэл энэ газарт байгаа.

10. Далайн эргийн амралт, усан спорт
Далайн эрэг, наран шарлагын газарт очих бол “Repulse Bay” наран шарлагын газрыг сонгоорой. Усан спортоор хичээллэх, нарлах, амрах хүсэлтэй олон жуулчин энэ газрыг сонгодог. Мөн ойролцоох South Bay Beach, Middle Beach, Deep Water Bay гэх мэт далайн эргийг ч сонгож болно.