Солонгос улсын тухай сонирхолтой баримтууд

A- A A+
Солонгос улсын тухай сонирхолтой баримтууд

Энэхүү нийтлэлээрээ та бүхэндээ Өмнөд Солонгос улсын тухай өвөрмөц, сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэж байна. Солонгос улсын амьдралын хэв маяг, онцлогийн талаар таны мэдлэгт багахан ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

1. Эрэгтэй нүүр будалт

Солонгосын эрэгтэйчүүд гадаад үзэмжиндээ ихээхэн анхаарал хандуулдаг учраас нийт эрчүүдийн ойролцоогоор дөрөвний нэг нь нүүр будалтыг өдөр тутамдаа ашигладаг гэж үздэг. Дэлхийд үйлдвэрлэгдэж буй нийт эрэгтэй гоо сайхны бүтээгдэхүүний 20 орчим хувь нь Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгддэг байна.

 

2. Гоо сайхны мэс засал

Нэг хүнд ногдох гоо сайхны мэс заслын тоогоороо Солонгос улс дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Солонгос таван эмэгтэй хүн тутмын нэг нь ямар нэгэн мэс засалд орсон байдаг гэсэн тооцоо бий. Тэдгээрээс давхраа хийлгэх мэс засал хамгийн түгээмэл байдаг байна. Тийм ч учраас Солонгос улсын гоо сайхны мэс засал болон хагалгаа нь дэлхийд хамгийн алдартай, өндөр хөгжилтэй, үйлчилгээ сайтай байдаг байна.

 

3. Gangnam Style 

Продюсер PSY 2012 онд ‘Gangnam Style’ дуугаа гаргаж дэлхий дахинд шуугиан дэгдээсэн. Солонгос даяараа төдийгүй Солонгосын сайдууд, төрийн албан тушаалтнууд хүртэл хүүхдүүдийн адил түүний  фэн болцгоосон бөгөөд дуурайж бүжиглэцгээж байжээ.

Сөүл хотын Ганнам дүүргийн чинээлэг амьдралын хэв маягийг илэрхийсэн энэхүү клипээрээ Psy 1 тэрбум үзэлт авсан анхны хүн болж YouTube-ийн дээд амжилтыг эвдсэн бөгөөд 2015 он хүртэл энэ амжилтыг өөр хэн ч эвдэж чадаагүй. Харин 2023 оны байдлаар энэхүү клип маань 4,6 тэрбум үзэлттэйгээр Youtube-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй бичлэгүүдийн 10-рт бичигдсээр байна.

 

4. “Haesingdang” park

Өмнөд Солонгост айлчилж буй жуулчдын сонирхлыг татдаг нэгэн үзвэр бол “Хаэсиданг цэцэрлэгт хүрээлэн” билээ. Жуулчдын ихэнх нь энэхүү цэцэрлэгт хүрээлэнг “Бэлгийн эрхтний парк” гэж нэрлэх дуртай байдаг. Haesingdang цэцэрлэгт хүрээлэнд олон төрлийн баримал бүхий бэлэг эрхтэн байдаг бөгөөд энэ нь хамгийн их бэлэг эрхтний хөшөө, баримлын цуглуулгатай гэдгээрээ дэлхийд алдартай юм байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн хөгжилтэй эсвэл бүдүүлэг мэт санагдах хэдий ч өөрийн гэсэн өвөрмөц түүх домгийг өгүүлдэг байна.

 

5. Хамгийн бага таргалалт

Солонгос улс нь тарган иргэдийн тоогоор хамгийн бага хэмээх үзүүлэлтээрээ албан ёсоор  дэлхийд Япон улсын хамтаар тэргүүлдэг байна. Солонгос улс эрүүл, зөв хоолны соёлоороо алдартайгаас гадна Солонгос хоолны амт, соёл, өвөрмөц байдлаараа ч бас алдартай билээ.

 

6. Мухар сүсэг

Дөрвийн тоог Солонгосын соёлд азгүйд тооцдог. Жишээлбэл, Их Британид 13 дугаартай эмнэлгийн ор олдохгүйтэй адил Солонгост "дөрөвдүгээр давхар", байшингууд "4"-ээр дугаарлагдахгүй байх нь бий. Солонгос хүмүүст бэлэг сонгохдоо хүмүүс дөрвөөр багцлагдсан бэлэг авахаас ч хүртэл татгалздаг (дөрвөн улаан сарнай гэх мэт ..).  Учир нь солонгос хэлний дөрөв буюу “са” гэдэг тоо нь солонгос хэлэнд ашиглагддаг хятад гаралтай ханзны “са” буюу үхэл гэсэн утгатай үгтэй адилхан дуудагддаг байна. Өөрөөр хэлбэл 4-ийн тоо нь үхэл гэсэн үгийг билэгддэг хэмээн үздэг ажээ.

Солонгосын соёлд өөр олон мухар сүсэг байдаг. Жишээлбэл, та хөлөө сэгсчих, чичрүүлж хөдөлгөх нь танд тохиолдож болзошгүй олз болон аз хийморийг шууд утгаар нь сэгсэрч байгаа гэж үздэг тул дээрх үйлдлийг гаргахгүй байхыг зөвлөж байна. Мөн хосууд бие биедээ шинэ гутал бэлэглэхээс татгалздаг, учир нь бэлэгний шинэ гутлыг өмсөөд зугтаадаг гэсэн мухар сүсгээс үүдэлтэй юм байна.

 

7. Хоол хүргэлт

Солонгосын жижиг хоолны газруудаас эхлээд түргэн хоолны газрууд, ресторанууд бүгд таны хаягаар гэрийн тань үүдэнд хоолоо шууд хүргэж өгөх үйлчилгээтэй байдаг. Идсэн хоолныхоо савыг буцаагаад үүдэндээ гаргаад тавихад л хангалттай бөгөөд хоол хүргэгчид дараа нь дахиж ирээд аваад явчихдаг байна. Мөн та хоол хүргэлтийн мотоциклтонгууд авто замын хөдөлгөөнд сүлжилдэн уралдан хүргэлтүүдээ хийж явааг өвөл, зуны аль ч улиралд ажиглах боломжтой.

 

8. Солонгос нас

Бусад олон улс орнуудын адил Солонгост дөнгөж төрсөн хүүхдийг 1 настай гэж үздэг (хэвлий дотроо өнгөрүүлсэн цаг хугацааг нэмж тооцдог). Бас нэгэн өвөрмөц зүйл нь шинэ жилийн дараа бүх хүнийг нэг нас нэмсэнд тооцдог. Өөрөөр хэлбэл 12 сард төрсөн шинэ хүүхдийг төрсөн даруйд нь 1 настай гэж үзэх бөгөөд он гарсны дараагаар 2 настай хүүхэд гэж үзэх тохиолдлууд бий.