Энэхүү аялалын компаниар дамжуулан Тайланд улс руу групп хүмүүстээ хамт аялж шинэ оноо хамт гаргаж, мөрөөдлийн аялалаа хийсэндээ маш их баяртай, үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа. Монголын хахир өвлийн хүйтэн цаг агаараас шууд зөөлөн чигтэй халуун дулаан, уур амьсгалтай газар ирэхэд цаг хугацааны машинаар аялж байгаа мэт тийм ид шидийн гоё мэдрэмж авсан. Бангкок хотын хамгийн өндөр барилга болох 314 метрийн өндөртэй Маханахон барилга дээрээс хотын орчныг харсан нь дэлхийн дээвэр дээрээс ертөнцийг харж байгаа мэт гайхалтай мэдрэмж төрж байлаа. Мөн үзэсгэлэнтэй арлуудаараа алдартай мужуудын нэг болох Пукетэд байрлах Phi Phi, James Bond арлуудад очиж цагаан элсэн дээр наранд биеэ шарж, номин цэнхэр өнгөтэй цэвэр тунгалаг усанд сэлж, далай ёроолд орж snorkeling хийж өнгө өнгийн ер бусын хэлбэртэй загас, ургамалыг харсан минь өөр ертөнцөд орсон мэт мэдрэмж төрсөн бөгөөд энэхүү аялал маань миний амьдралын хамгийн дурсамжтай мөч байлаа. Аялал эхлэхээс өмнө амьдралд минь хэцүү зүйл тохиолдсон ч шинэ газар үзэж, шинэ юм сурч байсан минь өнгөрсөн, ирээдүйд санаа зовохгүй яг одоо үедээ төвлөрч амьдралын сайхныг мэдэрч, өөдрөг, урамтай болсон. Хүн ер нь аялах тусам амтанд нь орж, эд хогшил цуглуулж мөнгөө үрэхээсээ илүү аялал, зугаалганд мөнгөө хадгалах, үрэх хүсэлтэй болдог юм шиг санагддаг. Халуун оронд очихдоо анхааруулах зүйлүүдийн бол нарны тос, хөлд эвтэйхэн кет, сандаал авах мөн хэрвээ боломжтой бол зуны хувцаснуудаа хими цэвэрлэгээнд өгч угаалгаад авч явахгүй бол хичнээн хувцаснуудаа угааж очсон ч халуун оронд очихоор хувцаснаас нүүрсний үнэр үнэртээд байгаа юм шиг санагдсаныг нуух юун...
ШИНЭ НИЙТЛЭЛҮҮД
Шинэ
Турк улсад очихоор төлөвлөж байгаа та нартаа жуулчдын хамгийн их очдог үзэсгэлэнт 10 газрыг танилцуулж байна.
Цааш унших
Шинэ
Хүүхдүүдтэйгээ аялахад гэнэтийн ямар саад бэрхшээл тулгарахыг мэдэхгүй шүү дээ тиймээс эдгээр асуудлыг хэрхэн шийдэх яаж урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг та нартаа хүргэж байна.
Цааш унших
Шинэ
Грек улсаар аялах сонирхолтой байгаа та бүхэндээ энэ улсын соёл, үйлчилгээ, цагийн хуваарийн талаар мэдвэл зохистой зүйлсүүдийг хүргэж байна.
Цааш унших
Шинэ
Орчин үеийн аяллын чиг хандлагыг тодорхойлж байгаа майхан барин байгалийн сайхныг бүрэн мэдрэх боломжтой энэхүү аялал нь бусад суурин хаус, гэрүүдтэй амралт аяллаас юугаар ялгаатай вэ? Таньд ямар өөр мэдрэмжүүдийг өгч чадах болон бусад орнуудын алдартай глампин аяллуудын талаар хураангуйлан толилуулж байна.
Цааш унших
Шинэ
Вьетнам улсын Бан Гиок хүрхрээнд хэрхэн очиж, юу хийж болох талаар сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэж байна. Вьетнам улсын амьдралын хэв маяг, онцлогийн талаар таны мэдлэгт багахан ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Цааш унших