card

Тэнгэрийн хаалганы АВАТАР аялал

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Энэхүү аялалаар та Хунань муж буюу бидний хэлж заншсанаар Аватар киноны зураг авалт хийсэн Жанжиажэ гэх бүс нутагруу аялах юм.

ОНЦЛОХ ЗҮЙЛ

  • Тэнгэрийн хаалга 
  • Шилэн гүүр  
  • 1500м өндөрт байрлах шилэн тавцан, дүүжин лифт
  • "У Ган Жун"-ы цэцэрлэгт хүрээлэн 
  • Алтан ташуур гэх горхи
  • Гарьдын оргил сүм 
  • Байгалийн цагаан хэрэм 
  • 326м өндрөөс ердөө 1 минутад өгсөж бууж болох цахилгаан шат 
  • Шар луу агуй
  • 99 нугачаа зам зэрэг үзвэрүүдийг үзэх болно 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Өдрийн хоол)

Хөх хот

Чангша хот

АЯЛАГЧИД ӨГЛӨӨ УБТЗ-ЫН ТӨВ ВОКЗАЛ ДЭЭР 14:00 ЦАГТ ЦУГЛАНА

  • УБ - Замын үүд чиглэлд үдээс хойш  15:00 цагт галт тэргэндээ суугаад өглөө 07:20 цагт Замын-Үүдэд бууна.
  • Жолооч таныг тосч аван хилээр гараад Эрээн хотод орж ирнэ.
  • Эрээн хотоос Хөх хотын чиглэлд машинаар 350км явж хүрнэ. 
  • Үдэээс хойш та Хөх хотод очих ба хөтөч тосч аван онгоцны буудал хүргүүлэн аяллын групптэй нийлэн оройны 19:20 цагт Чангша чиглэлд нисэх ба үдшийн 21 цаг 40 мин аяллын гол газар болох үзэсгэлэнтэй Чаншад газардана.
  • Аяллын унаа тосч аван буудалдаа хүргүүлэн замын алжаалаа тайлан амраарай. 

 

 

(Өглөөний цай, өдрийн хоол)

Мао Зидуны Гэр Сүм

Миао Үндэстэн

 

  • Өглөөний цайгаа уусны дараа бид Нар тод улаанаар үзэсгэлэнтэй манддаг гэдгээрээ алдартай Шаошан хэмээх газарлуу хөдлөнө.
  • Энэ нь Хятадын аугаа удирдагч Мао Зедуны төрсөн нутаг ба түүний өсөж төрсөн, суралцсан, бага залуу насаа өнгрүүлсэн, хувьсгалын анхны үйл хэргээ явуулж байсан газар юм.
  • Энэ нутгийн ард түмний сайхныг, байгалийн үзэсгэлэнг аялахаар ирсэн 50 гаруй сая жуулчид дуу нэгтэйгээр магтдаг байна.
  • Бид мөн загас болон будааны орон гэгддэг үруил шимтэй үзэсгэлэнтэй нутаг болох Шианси ба 4-н голоор дайран өнгөрч, автобусаар явсаар Фэнхуад ирнэ эндээс та эртний хот болох Галт шувуу хотод ирэх болно. Голын эргээр зугаалж, нутгийн дарс амталж, эсвэл гэрэлт дэнлүү хөөргөх боломжтой. 

 

 (Өглөөний цай)

Шар луу агуй 

Жанжиажэ Эртний тосгон

 

  • Өглөөний цайны дараа бид Жанжиажэг зорин автобусандаа сууна.
  • Замдаа бид баруун Хунаний хамгийн том, эртний, хамгийн үзэсгэлэнтэй газар болох  [Шянши Миао тосгон]-оор аялах болно. Миао тосгоныг Шянши-гийн бяцхан 1000 өрх гэж нэрлэдэг бөгөөд энэ тосгонд дуулж хуурдаж бөмбөр тоглож, бас энэ тосгоныхны гайхагдсан нэгэн чадвар болох мөнгөн эдлэлийг гараар урлахыг үзэх болно.
  • Хяталын байгалийн үзэсгэлэнт 35 газрын нэгт ордог, дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн, олон улсын агуйн аялал жуулчлалд дээгүүр ордог үзэсгэлэнтэй Хуанлун агуй буюу Шар луу агуйг үзэх болно. Энэ агуй нь Хятадын аялал жуулчлалын 4А үнэлгээтэй бүс нутаг юм. 

 

  (Өглөөний цай, Өдрийн хоол)

Шилэн Гүүр

Цахилгаан шат

  • Өглөөний цайны дараа аяллын хамгийн сэтгэл хөдөлгөм өдөр тань эхэлж дэлхийн хамгийн хамгийн гэх тодотголтой зүйлсийг үзэх болно.
  • Дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт шилэн гүүр буюу 1500м өндөр гүүр, мөн Дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан, гадна задгай орчинд байрлах шилэн лифт Бай Лун цахилгаан шатаар өгсөх нь аз жаргалын гормон, адерналин ялгаруулж та ер бусын 
  • гайхалтай мэдрэмжийг авахын зэрэгцээ нам гүм байгалийн сайхныг давхар мэдрээрэй. 
  • Дэлхийн хамгийн урт 7455м агаарын дүүжин замаар Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг үзэн аяллын төгсгөлд ардын урлагийн тоглолт үзээд буудалдаа хүргүүлэн амарна. 

 (Өглөөний цай, өдрийн хоол) 

99 нугачаат зам

Жанжиаже ойн цэцэрлэгт хүрээлэн

 

  • Өглөөний цайны дараа дэлгүүр орон хэрэгтэй зүйлс, замын хүнс зэргээ базаан бид гол үзвэрүүдийн нэг болох Тяньмэнь уулаар аяллаа үргэлжлүүлнэ. 
  • Тэнгэрийн хаалганы дор уулын бэлд бэлэг, дурсгалын худалдаа хийх боломжтой ба үүний дараа 999 гишгүүрт шатан дээр ирэх ба түүнээс тэнгэрийн хаалга бүтэн харагдах бөгөөд уулс хооронд агаарын дүүжин бүхээгээр явж, гайхалтай байгалийг тольдоорой. Бид энэ өдөр Чангша хотод буцаж ирээд буудалдаа байрлан амрана.

(Өглөөний цай ) 

Чангша хот 

Чангша хотод байрлах Мао Зидуны хөшөө

 

  • Энэ өдөр эртлэн босоод өглөөний цайгаа уусны дараагаар бид онгоцны буудалруу хүргүүлэн бүртгэлээ хийлгээд Хөх хотын зүг ниснэ.
  • Онгоц өглөө 10:55-д хөөрч Хөх хотод өдрийн 13:30 цагт бууна. Та энэ өдөр хох хотод өөрийн тааваар дэлгүүр хэсэн хотоор зугаалж бяцхан аялал хийх боломжтой.  
  • Хөх хот эсвэл Эрээнд хонох буудлын үнэ багтсан байгаа эсвэл шууд Эрээн буцах сонголттой. 

 

 

 

 

Эрээн хот

Улаанбаатар хот

  • Эрээн хотоос хөдлөн хил гаалиар нэвтэрч галт тэргэндээ 18:05 цагт суух ба энэ шөнө галт тэргэнд өнгөрнө. 

                                  

 

  • Өглөө бид Улаанбаатар хотод 09:20 цагт бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно. 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • Дотоодын нислэг  болон хот хоорондох аяллын унаа, жолооч
  • Байрлах тав тухтай зочид буудлууд
  • Мэргэжлийн хөтөч
  • Аяллын хөтөлбөрт орсон хоол
  • Замд уух цэвэр ус, ундаа

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Нислэгийн илүү тээшний хураамж
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Олон нийтийн амралт, баярын үеэр гарах нэмэлт төлбөр
  • Аяллын үнэ, хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардал

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2023-05-01

Дүүрсэн

2023-05-08

Цөөн суудал үлдсэн

2023-05-15

Бүртгэж байна

2023-05-22

Бүртгэж байна

2023-05-29

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

  • УБ - Эрээн хот /Галт тэрэг/
  • Эрээн хот - Хөх хот: Автобусаар
  • Дотоодын нислэг: Хөх хот - Чанша хот
  • Тээшний хэмжээ: Ачаа-20кг, Гар тээш-5к

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.