card

Зүүн Европыг нээх ГРАНД АЯЛАЛ

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Бидний энэ удаагийн аялал нь хүн бүрийн мэддэг ч төдийлөн явж амжаагүй, олон зууны нууц, агуу соёлыг өөртөө шингээсэн Европын зүрхэн хэсэгт орших Унгар, Чех, Словак, Австри дөрвөн улсын хот, цайзууд болон Ази, Европыг дамнан орших Турк улсын Истанбул зэрэг үзэсгэлэнтэй олон хотуудаар тойрон аялах болно. 

ОНЦЛОХ ЗҮЙЛ

  • Нэг аяллаар 5 улстай танилцах
  • Европын олон зууны түүхтэй ордон, музей
  • Ази Европын заагт орших Истанбул хот
  • Европын хамгийн том усан сан, спа
  • Улс бүрийн уламжлалт хоол, уушийн газрууд
  • Зураг даруулах алдартай спотууд
  • Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн цайз хотууд
  • Байгалийн цогцолборт газар, түүхэн дурсгалт газар
  • Таны аяллын тав тухыг хангах, орчин үеийн зочид буудал

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Өдрийн хоол онгоцонд, Оройн хоол)

Budapesht international aiport

Истанбул хот

АЯЛАГЧИД ӨГЛӨӨ ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД 06:00 ЦАГТ ЦУГЛАНА

  • Өглөө эрт Истанбул хотын зүг ниснэ.
  • Онгоцны буудал дээр түр хүлээгээд Будапешт хотруу дамжин ниснэ. 
  • Хөтөч жолооч таныг тосч аван буудалд хүргүүлэх ба замын алжаалаа тайлан эртхэн амраарай.

 

(Өглөөний цай, өдрийн хоол)

Дунай Корсо гудамж 

Буда шилтгээн

Будапешт хотын усан сан

Маргерита арал

  • Үзэсгэлэнтэй Дунай мөрөн, үе үеийн хаадын амьдардаг байсан Буда ордон, алдарт гинжин гүүр зэргийг үзэж сонирхон хотын аялал хийнгээ Дунай мөрний эрэг дагуух хотын хамгийн сэтгэл татаж хараа булаам Дунай Корсо хэсэгт өдрийн хоолоо идэх болно. 
  • Буда шилтгээн - Энэ нь Унгарын үе үеийн хаадын амьдардаг байсан түүхэн цайз, ордны цогцолбор юм. Анх 1265 онд баригдаж дууссан энэ шилтгээнийг Хааны ордон, хааны цайз гэж нэрлэдэг байсан байна. 
  • Маргарет арал - Буда, Пест хоёрын дунд оршдог үзэсгэлэнтэй ногоон арал, төрийн ордон, дуурийн театр, баатруудын талбай гээд жуулчдын алдахгүй үзэх ёстой газруудаар аялах болно. 
  • Szecheny thermal Spa - Оройн аяллаар бид Европын хамгийн том усан сан болох 21 ширхэг усан сангуудыг багтаасан спа халуун усны цогцолборт орж өдрийн аяллын алжаалаа тайлж, амрана. 

 (Өглөөний цай, өдрийн хоол)

Словакийн Комарно хот

Унгарын хуучин нийслэл Эзтергом

  • Өглөөний цайгаа уугаад Братислава хотыг зорих ба замдаа бид түүхийн дурсгалт газрууд, эртний сүмүүдийг үзэж сонирхоно.
  • Комарно- Түүхийн хувьд энэ нь Дунай мөрний зүүн эрэг дээрх "хуучин хот" буюу одоогийн Словакийн Комарно, баруун эрэгт орших "шинэ хот" буюу одоогийн Унгарын Комаром хотуудаас бүрдсэн бөгөөд түүхэндээ нэг засаг захиргааны нэгж байжээ. Энд Дунай мөрөнг дагасан дугуйн аялал, морин аялал, усан аялал хийх боломжтой ба Ромын үеийн цэргийн цайз, харуулын цамхаг, музейгээр зочилж болно.
  • Эзтергом- 10-р зууны дунд үеэс 13-р зууны дунд үе хүртэл Эстергом нь Унгарын нийслэл байсан юм. Тус хотод Унгар дахь хамгийн том сүм хийдийн цуглуулга бүхий Христийн шашны музей байдаг. Түүний сүм болох Эстергом сүм нь Унгарын хамгийн том сүм юм.
  • Энэ өдөр Братислава хотод таны чөлөөт өдөр өнгөрөх болно, дэлгүүр хэсч, буудалдаа амрах боломжтой.

  (Өглөөний цай, Оройн хоол)

Вратислав хотын хуучин цайз

Вратислав хотын Девины цайз

  • Өглөөний цайгаа уусны дараагаар хотын аялалдаа гарах болно. 
  • Хотын төвд байрлах Братислава цайз болон Дунай мөрний эргээр алхаж замд тааралдах түүхэн барилга байгууламжуудыг үзэж, Братиславын хуучин хоттой танилцах болно. 
  • Девиний цайз -  дундад зууны үеийн архелогийн олдворт тооцогдох төвөөсөө холгүйхэн орших дундад зууны үеийн цайз юм.

 (Өглөөний цай, өдрийн хоол) 

Унгарын эртний хаант улсын суурин Мосонмагяр цайз

Австри улсын нийслэл Вена хот

  • Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгөөд Вена хотын зүг хөдлөнө.
  • Энэ өдөр бид дэлгүүр хэсэх, найз нөхөд, хамаатан садныдаа зочлох эсвэл буудалдаа байрлан амрах боломжтой.

(Өглөөний цай, өдрийн хоол) 

Австрийн алдарт "Ринг"-ийн гудам

Вена хотын лааны тосон музей

Хатан хаан Сиси-гийн ордон буюу Schoenbrunn palace

Schoenbrunn ордоны галлерей

  • Өглөөний цайны дараа алдарт Ring-ийн гудамжаар зугаалж хоттой танилцана
  • Schoenbrunn-ийн ордон - буюу бидний хэлж заншсанаар Сиси хатны ордон нь цэцэрлэгт хүрээлэнгүүдийнхээ хамтаар 1996 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн байна. 
  • Мадам Тюссо - лааны тосон музейгээр аялан өөрийн хайртай бүх одуудтайгаа уулзаж зургаа даруулна. 
  • Вена хотын оройны аялал эхлэхээс өмнө бидэнд дэлгүүр хэсэж шоппинг хийх цаг гарах болно. 

 

 

(Өглөөний цай, өдрийн хоол)

Krems an der Donau

Lednice-Valtice

Cathedral of St. Peter and Paul

St. Barbara's Church

Vinselekt Michlovsky farm

Vinselekt Michlovsky

Trebic

Trebic Bazilica

  • Өглөөний цайгаа уусны дараагаар бид Вена хотыг орхин Чех улсын нийслэл Праг хотыг зорих болно. 
  • Krems an der Donau - Кремс бол чангаанзны бренди болох Marillenschnaps-ийн үндсэн үйлдвэрлэгч юм. Энэ нь мөн "Кремсершмидт" гэж нэрлэгддэг Мартин Иоганн Шмидтийн төрөлх хот бөгөөд Австрийн хожуу бароккогийн шилдэг зураач, зураач, сийлбэрч юм.
  • Lednice-Valtice - 1996 онд Ледниц-Вальтицын бүс нь барокко, неолассик, нео-готик архитектурын өвөрмөц хослол, нэг гэр бүлийн зориудаар зохион бүтээсэн соёлын ландшафтын түүхтэй тул ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн газар юм.
  • Гэгээн Петр Паулын сүм- 11-зууны архитектурын хэв маягаар баригдсан энэхүү сүм нь Чехийн Брно хотод байрладаг ба тус улсын мөнгөн тэмдэгт дээр зураг нь тавигдсан түүхэн дурсгалт газар юм. 
  • Гэгээн Барбарагийн сүм- 1388 онд барилгын ажил нь эхэлж байсан Брно хотын энэ хуучны сүм нь төв европын хамгийн алдартай готик загварын барилга юм.
  • Vinselekt Michlovsky - Усан үзмийн тариалан, дарсны үйлдвэрийн алдартай газартай танилцана. Энэхүү фирм нь өөрийн усан үзмийн талбайн 125 га талбайд усан үзмийн мод ургуулдаг бөгөөд жилд 1 сая орчим лонх үйлдвэрлэдэг. Гадаад, дотоодод зохиогддог олон төрлийн дарсны уралдаанд шилдэг шагналуудыг хүртэж байсан алдартай газартай танилцана.
  • Trebic - Энэ хотод жуулчдад зориулсан олон алдартай газрууд байдаг. Еврейчүүдийн хороолол болон Гэгээн Прокопийн сүм хийд нь хэдэн зуун жилийн турш соёлын харилцан солилцоог гэрчилдэг гайхалтай архитектур бүхий учраас 2003 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байна.                                

(Өглөөний цай)

Хотын захиргааны ордон

Одон орны цаг

Праг хотын Чехийн үндэсний музей

Праг хотын Чехийн үндэсний музейн дотор тал

  • Өглөөний цайны дараа хоттой танилцах аяллаа эхэлнэ.
  • Хотын захиргааны ордон - Эртний хааны амьдарч байсан ордон боловч түүхийн явцад өөрчилж 1902 онд шинээр барьж ашиглалтад оруулсан хотын захиргааны үзэсгэлэнтэй ордон 
  • Үндэсний музей - Байгалийн шижлэх ухааны музей, Түүхийн музей, Үндэсний музей, Чехийн угсаатны зүйн музей, Ази Африк Америкийн соёлын музей гэх 5 үндсэн хэсгээс бүрдсэн ховор үзвэрүүдээр баялаг музей юм.  
  • Одон орны цаг - буюу нар сар дэлхий, од эрхсийн харьцангуй байрлалыг харуулдаг. зэрэг чухал үзвэрүүдийг үзэж хоттой танилцах аялал хийнэ.

(Өглөөний цай, өдрийн хоол)

Prague international airport

Istanbul international airport

Istanbul blue mosque

Istanbul city

  • Бид өглөөний цайгаа уугаад энэхүү аяллын туулах хамгийн зайтай хотууд болох Праг хотоос Турк улсын нийслэл Истанбул хотыг зорин нисэх болно.
  • Та Истанбулд ирээд буудалдаа байрлан амрах, ойр орчимтой танилцах, хотын аялал хийх боломжтой. 

(Өглөөний цай, өдрийн хоол онгоцонд)

Истанбулын олон улсын нисэх онгоцны буудал

Хөшгийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал

  • Өглөөний цайгаа буудалдаа уугаад онгоцны буудал хүргүүлэн, Улаанбаатар хотын зүг ниснэ.
  • Улаанаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно. 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • Олон улсын нислэг,  болон хот улсууд хоорондох аяллын унаа, жолооч
  • Байрлах тав тухтай зочид буудлууд
  • Мэргэжлийн хөтөч
  • Аяллын хөтөлбөрт орсон хоол
  • Праг хотын усан сан спа такс
  • Хатан хаан Сиси-гийн ордон музейн такс
  • Девиний шилтгээн үзэх такс
  • Гэгээн Петр Паулын сүм
  • Замд уух цэвэр ус, ундаа

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Лааны тосон музейн такс
  • Карлштены цайзын такс
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Олон нийтийн амралт, баярын үеэр гарах нэмэлт төлбөр
  • Хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө /1 өдрийн 5$/ нийт 25$
  • Аяллын үнэ, хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардал

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2023-06-20

Дүүрсэн

2023-07-11

Бүртгэж байна

2023-08-01

Бүртгэж байна

2023-09-05

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

  • Олон улсын нислэгийн дугаар: УБ-Истанбул-УБ шууд нислэг (МИАТ)
  • Олон улсын нислэг: Истанбул-Будапешт/ Праг-Истанбул
  • Тээшний хэмжээ: Ачаа-20кг, Гар тээш-5к

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.