card

ЭРТНИЙ ФАРАОН ПИРАМИДЫН АЯЛАЛ

Энэхүү аяллын хөтөлбөрөөр дэлхийн аялал жуулчлалын бүс нутаг болох Турк, Египет улсуудаар аялна. Турк улсын нийслэл Истанбул хотоор аялан, эртний эдлэл, гар урлалын зүйлсийг сонирхон худалдан авалт хийхээс гадна түүхэн дурсгалт газруудтай танилцана. Сонирхолтой түүх, өвөрмөц ёс заншилтай үзэсгэлэнт Клеопатра хатны нутаг болох Африкийн Нэгдсэн Египет улсаар аялж, дэлхийн долоон гайхамшигийн нэг Гизагийн Пирамид, Сфинкс, нууцлаг Мумми, эртний Фараонуудын асар том хөшөө дурсгалуудтай танилцан, алдарт Нил мөрнөөр усан онгоцны аялал, сафари элсэн цөлийн аялал, улаан тэнгист усан шумбалтын аялал хийж амран гэр бүл, найз нөхдөөрөө дурсамжийг бүтээхэд тань бид тусална.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: 

Энэхүү аяллын хөтөлбөрөөр дэлхийн аялал жуулчлалын бүс нутаг болох Турк, Египет улсуудаар аялна. Турк улсын нийслэл Истанбул хотоор аялан, эртний эдлэл, гар урлалын зүйлсийг сонирхон худалдан авалт хийхээс гадна түүхэн дурсгалт газруудтай танилцана. Сонирхолтой түүх, өвөрмөц ёс заншилтай үзэсгэлэнт Клеопатра хатны нутаг болох Африкийн Нэгдсэн Египет улсаар аялж, дэлхийн долоон гайхамшигийн нэг Гизагийн Пирамид, Сфинкс, нууцлаг Мумми, эртний Фараонуудын асар том хөшөө дурсгалуудтай танилцан, алдарт Нил мөрнөөр усан онгоцны аялал, сафари элсэн цөлийн аялал, улаан тэнгист усан шумбалтын аялал хийж амран гэр бүл, найз нөхдөөрөө дурсамжийг бүтээхэд тань бид тусална.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ЗҮЙЛС: /HIGH LIGHTS/ 

  • 2 улсын аялал (Турк, Египет)
  • Египетийн Giza агуу пирамидын аялал
  • Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Египтийн Хаадын хөндийн аялал
  • Улаан тэнгисийн усан онгоцны аялал/усан шумбах аялал
  • Байгалийн цогцолборт газар, түүхэн дурсгалт газар
  • Амралт, аялал хосолсон тусгай хөтөлбөр
  • Нэмэлт хөтөлбөрүүд авах боломжтой
  • Таны аяллын тав тухыг хангах, орчин үеийн 4 одтой резорт зочид буудал

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Онгоцонд өдрийн хоолтой, оройн хоол)

Cairo city with Pyramid

Azal pyramid hotel****

ИСТАНБУЛ ХОТОД БАЙРЛАХ 4 ОДТОЙ ЗОЧИД БУУДАЛ

 

  • Аялагчид өглөө 06:00 цагт Чингис Хаан ОУНОБ /Хөшгийн хөндийн/-д цуглана. Бүртгэлээ хийлгээд өглөөний 08:00 цагт МИАТ авиа компаний ОМ161 дугаартай шууд нислэгээр Турк улсын Истанбул хотруу хөөрч орон нутгийн цагаар 12:30 цагт Истанбулын олон улсын нисэх онгоцны буудалд газардана.
  • Онгоцны буудалд хөтөчтөйгөө уулзаад Египетийн нийслэл Кайро руу .... цагийн нислэгээр хөөрч ... цагт Кайрогийн нисэх онгоцны буудалд газардана.
  • 4 одтой зочид буудалдаа (Azal Pyramid/ Cleoparta Cairo эсвэл ижил зэрэглэлийн буудал) check in хийж маргаашийн аялалдаа бэлдэнэ.
  • Оройн хоол зочид буудалдаа иднэ.

 

 (Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

Кайр хот, Египедийн пирамид

Кайр хотын музей

Khan El Khalili зах

Sphinx

  • Өглөөний цайгаа уусны дараа Кайр хотын гол үзмэр болох Giza-ийн агуу прамидад очиж үзнэ. Кайр хот нь өдгөө 10 сая хүн амтай бөгөөд Египет улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Хүний гараар баригдсан хамгийн том барилгуудын нэг болох Гизагийн пирамид, хамгийн эртний их сургууль Аль-Азхар байдаг газар очиж танилцана. Мөн Нил мөрний баруун эрэг дээр Гизагийн өндөрлөгт байрладаг Сфинкс (Sphinx) буюу арслангийн биетэй хүний толгойн шохойн чулуу хөшөөг ойроос харж, папирус (Papyrus) буюу эртний бичгийн үйлдвэрт очиж үзнэ.
  • Орон нутгийн ресторанд өдрийн хоолоо идээд Фараоны үеийн олдворуудыг багтаасан Египетийн музейд зочилно. Уг музейд 5000 жилийн өмнөх 120 мянган эртний урлагийн ховор цуглуулга байдаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том Египетийн урлагийн цуглуулгад тооцогддог билээ.
  • Музейн аяллын дараа  Хан Эл Халили (Khan El Khalili bazaar) захаар орж Египетийн гар урлал, эртний эд зүйлс, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой.
  • Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.Оройн хоолны дараа өөрсдийн зардлаар Нил мөрний дагуух дэлхийн хамгийн өндөр цамхагуудын нэг Кайр цамхагийг үзэх боломжтой. Алдартай кино болон дууны клип дээр гардаг хамгийн эртний гайхалтай бүтээлүүдийг энэ цамхагаас харж болно.

  (Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

Queen Hatshepsut Temple                        

Их хаадын хөндий

Sunny days el palacio hotel

Lagoon view room at Sunny-days-el-palacio hotel

  • Зочид буудалд өглөөний цай уусны дараа Кайрын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. 
  • Луксор хотод газардсаны дараа Египетийн эртний хаадын хөндий болох Египетийн хамгийн агуу Фараонд зориулж барьсан диваажингийн хаалган дээр очиж үзнэ. Тус хөндийд Рамсес, Аменхотеп зэрэг фараонуудын үлдэгдэл барилгууд, гайхалтай уран барилга, эрдэнэсийн эд өлгийн зүйл, хөшөө, гоёмсог чимэглэлээр дүүрэн 63 булш байдаг. Хаадын хөндий нь 1979 оноос хойш ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Энэ аяллын дараа эртний Египетийн цорын ганц эмэгтэй Фараоны сүм болох Хатшепс сүм рүү хөдөлнө. Хатан хаан Хатшепсутийн сүмд хатан хаанд зориулж нүсэр том хөшөөг барьсан бөгөөд байгалийн эгц хадан цохио чулуун дунд баригдсанаараа онцлог.
  • Орон нутгийн ресторанд өдрийн хоолоо идээд зүүн эрэг рүү явж, Амон бурхан, түүний эхнэр Мут болон тэдний хүү Хонсу нарт зориулсан түүхэн дэх мөргөлийн хамгийн том жишээ болсон Карнак сүмд зочилно. Энэхүү сүм нь Дундад улсын эхэн үеэс Грек-Ромын хаант улс хүртэл урт хугацааны турш баригдсан. 
  • Зочид буудалдаа check in хийж оройн хоолоо буудалдаа иднэ.
  • Луксор хот нь 420 мянган хүн амтай 416 км2 талбайтай жижигхэн үзэсгэлэнтэй хот юм. Мөн дэлхийн хамгийн том гадна талбай музейтэй, Амун бурханы гэр хэмээн нэрийддэг, МЭӨ 1400 оны Луксорын сүмийг яг тэр үеийн байдлаар нь хадгалсан цор ганц хот юм.
  • Аяллын дараа Хургада руу автобусаар 5 цаг яваад ойролцоогоор оройн 10:00 цагийн үед Хургада хотын зочид буудалдаа (Sunny Days El Palacio эсвэл ижил зэрэглэлийн буудал) ирж check in хийж оройн хоолоо идээд маргаашийн аялалдаа бэлдэнэ.

 (Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол) 

Hurgadha

Snorkeling

  • Хургада хотын зочид буудалаасаа усан боомт руу хөдөлнө.
  • Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далайн нэг болох шүр, сувдтай улаан тэнгист усан онгоцоор аялж, цагаан элсэн эргийн дагуу зугаалж усанд шумбана. Усан онгоц дээр  өдрийн хоолоо иднэ. 
  • Жич: Усанд шумбахад шаардлагатай хэрэгсэл болох маск, сэрвээ, аврах хантааз зэргээр хангана. 
  • Усан онгоцны аяллаа дууссаны дараа зочид буудал руу хөдөлнө. 
  • Оройн хоол зочид буудалдаа идээд амарна.

 

(Өглөөний цай, өдрийн хоол)

Tryp By Wyndham hotel

Istanbul city

ЕГИПЕТ УЛСААС ТУРК УЛСРУУ НИСЭХ ӨДӨР

  • Буудалдаа өглөөний цайгаа уугаад Хургадаа хотын ойр орчмоор явж үзэж болно.
  • 12:00 цагийн үед check out хийнэ.
  • Нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • Нисэх онгоцны буудалд бүртгүүлээд дотоодын нислэгээр Кайро хотын нисэх онгоцны буудалд бууна. Кайрогийн нисэх онгоцны буудлаас Туркийн Истанбулын хотын нисэх онгоцны буудалд бууна.
  • Истанбулын нисэх онгоцны буудал дээрээс зочид буудал руугаа хөдөлнө.
  • 5 одтой зочид буудалдаа (Tryp by wyndham, Mayi hotel, La quinta by wyndham) check in хийж буудалдаа амарч маргаашийн аялалдаа бэлдэнэ.

 

(Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

Bosphor

Sultan ahmed mosque

  • Өглөөний цайгаа буудалдаа идээд хотын аяллаа эхэлнэ.
  • Хотын аялал: Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гайхамшигт сүм хийд, ордонтой танилцах хотын аяллаа эхэлнэ.
  • Аяа София, Султан Ахмедийн сүм 
  • Хиподром – Эртний Грек болон Ромын эзэнт гүрний үеийн морин спортыг зохион байгуулж байсан цэнгэлдэх юм
  • Мөн Ази Европыг холбодог Босфорын хоолойгоор завиар аялан мартагдашгүй сайхан өдрийг өнгөрөөнө.
  • Туркийн арьсан эдлэл болон амттаны дэлгүүр орно.
  • Оройн хоолоо орон нутгийн реторанд иднэ.
  • Аяллын дараа буудалдаа ирж амарцгаана.

 

 

(Өглөөний цай)

Shopping mall in Istanbul

Grand Bazaar in Istanbul

ИСТАНБУЛ ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР

  •  Энэ өдөр буудлынхаа усан басcейнд сэлж, халуун чулуун массаж хийлгэн алжаалаа тайлах болон дэлгүүр захаар орон, өөрийн хүссэнээр цагийг өнгөрүүлэх боломжтой.

 (Өглөөний цай)

 

İstanbul Yeni Havalimanı airport

Chinggis khaan international airport

  • Өглөөний цайгаа уугаад, ойр орчмын дэлгүүр хэсэх боломжтой, үүний дараагаар нисэх буудалруу хөдлөнө. 
  • Үдийн 14:10 цагт онгоц хөөрч 03:30 (+1) цагт Улаанбаатар хотод бууснаар дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • УБ -Истанбул-УБ хоёр талын  шууд нислэгийн тийз
  • Станбул-Кайр олон улсын нислэгийн тийз 
  • Луксор-Хургада дотоодын нислэг
  • Хургада-Истанбул олон улсын нислэгийн тийз
  • Хот хоорондох унаа
  • Онгоцны буудлаас тосох үдэх үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр 
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
  • Монгол, Турк хэлтэй аяллын хөтөч
  • Туркийн Истанбул, Египтийн Кайр,Луксор, Хургада хотууд дах 5 одтой зочид буудлын үнэ

Istanbul: 

  • -Tryp By Wynham 5*     www.wyndhamhotels.com/
  • -Mayi Hotel 5*                https://www.mayihotel.com/
  • -La Quinta by Wyndham 5*    https://www.wyndhamhotels.com/

Cairo, Egypt:

  • -Tolip elgalaa hotel 5* эсвэл ижил зэрэглэлтэй http://www.tolipelgalaa.com/
  • http://www.tolipgoldenplaza.com

Luxor, Egypt:

  • - Sonesta San George Luxor 5* эсвэл ижил  http://www.sonesta.com/

Hurghada, Egypt:

  • -Sea Star Bearivage Resort 5* эсвэл ижил http://seastarbeaurivage.com

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Олон нийтийн амралт, баярын үеэр гарах нэмэлт төлбөр 
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй уух зүйлс
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө /1 өдрийн 5$/ нийт 30$
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгаагүй бусад зардал

 

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ТӨЛӨВ

2023-03-30

Бүртгэж байна

2023-04-06 Бүртгэж байна
2023-04-13 Бүртгэж байна
2023-04-20 Бүртгэж байна
2023-04-27 Бүртгэж байна
2023-05-04 Бүртгэж байна
2023-05-11 Бүртгэж байна
2023-05-18 Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

  • Олон улсын нислэгийн дугаар: УБ-Истанбул-УБ шууд нислэг (МИАТ)
  • Олон улсын нислэгийн дугаар, чиглэл: Истанбул-Кайро, Хургада-Истанбул
  • Дотоодын нислэгийн дугаар, чиглэл: Кайро-Луксор
  • Тээшний хэмжээ: Ачаа-20кг, Гар тээш-5кг

 

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.