card

"Диснейлэнд тур" хүүхдийн амралтанд зориулсан гэр бүлийн аялал

Гэр бүл хүүхдийн энэхүү аялал нь зөвхөн таны хүүхдийн амралтанд зориулж тусгайлан гаргаж байгаа аялал юм. Аяллын хөтөлбөрт хүүхэд багачуудын мөрөөдөл болсон Диснейлэндэд ханатлаа тоглох ба, эцэг эхчүүд та бүхнийг ч марталгүй хотын аялал, шоппинг гээд бүгдийг хослуулсан сонгодог хөтөлбөртэй аялалд хамрагдан гэр бүлээ баярлуулаарай.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

АЯЛЛЫН ОНЦЛОГ ЗҮЙЛС: /HIGH LIGHTS/ 

  • Шууд нислэгтэй аялал
  • Диснейлэнд+Хотын аялал Комбо багц
  • Таны аяллын тав тухыг хангах, орчин үеийн 4 одтой зочид буудал 
  • Амралт, аялал хосолсон
  • Сурагчдын 3-р улирлын амралтаар явах боломжтой
  • Нэмэлт хөтөлбөрүүд авах боломжтой

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Өглөөний цай, өдрийн хоол)

Hongkong Ramada hotel ****

Hongkong Ramada hotel****

ХОНГКОНГ ХОТОД БАЙРЛАХ 4 ОДТОЙ ЗОЧИД БУУДАЛ

  • Аялагчид өглөө Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд 04:00-д цуглана.
  • Бүртгэлээ хийлгээд  МИАТ компаний шууд нислэгээр өглөөний 06:20 цагт Хонгконг хотыг зорин хөөрч оройн 10:55 цагт Хонгконг хотын ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. 
  • Хилээр нэвтэрч Жолооч тосч авна. Онгоцны буудлаас орон нутгийн жолооч, хөтөч тосч авах ба Хонгконг хотын төвд  тав тухтай зочид буудалдаа ирж амрана. Өдрийн хоолоо идсэний дараагаар, ойр орчимтой танилцах эсвэл дэлгүүр хэсэх боломжтой.

(Өглөөний цай)

Hongkong SKY Terrace

Абердин Стенли

  • 06.30 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
  • 07.00 Өглөөний цайны дараа Vinwonder & Safari Park-д бүтэн өдрийн турш олон сонирхолтой тоглоомоор тоглох боломжтой. Өдрийн хоол багтсан.
  • “Vincom“ ХК 2020 оны 1-р сарын 6-нд нь 27 га талбайг хамарсан VinWonders Phu Quoc Theme Park албан ёсоор нээлтээ хийж байсан ба энэ парк нь 6 хэсэг, 100 гаруй орчин үеийн тоглоом, том хэмжээний мультимедиа үзүүлбэрүүдтэй Вьетнам дахь болон Зүүн өмнөд азидаа хамгийн алдартай зугаа цэнгэлийн паркаар аялан, Азидаа хамгийн томд тооцогддог Сафари зоопаркаар Ази болон Африкийн олон хөхтөн, араатан амьтдыг үзэж сонирхоно. Гэр бүл, хүүхэд залуучуудад хамгийн тохиромжтой.

 (Өглөөний цай, Өдрийн хоол)

Хонгконг хотын Диснейлэнд

Хонгконг хотын Диснейлэнд

  • Аяллын хамгийн сэтгэл хөдөлгөм өдөр өглөөний цайгаа уусны дараа эхлэнэ.
  • Насан туршид нь мартагдахгүй дурсамжийг нэгээр нэмэх энэ өдөр хүүхдүүд хүссэнээрээ бүх толоомон дээр тоглох боломжтой.

  (Өглөөний цай, Өдрийн хоол)

Ocean park in Hongkong

Ocean park

  • Өглөөний цайны дараа бид алдарт Ocean park  буюу байгальтай, амьтадтай биднийг ойртуулсан, хүүхдийн танин мэдэхүйд тустай, зугаатай паркаар аялах болно.
  • Ухаалаг делфин загасны шоу үзүүлбэр, эгдүүтэй хулсны баавгай гээд олон амьтдыг ойроос харж, усан паркт тоглож нэг өдрийг гэр бүлээрээ мартагдахааргүй өнгрүүлээрэй.

 (Өглөөний цай) 

MongKok HongHong shopping

Хонгконг хотын их дэлдгүүрүүд

  • Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа чөлөөт өдөр эхлэнэ. Та хүссэнээрээ шоппинг хийх эсвэл буудалдаа амрах боломжтой.

(Өглөөний цай, оройн хоол)

Хонгконг хотын дүүжин бүхээг

Шилэн дүүжин бүхээг

Хонгконг хотын аялал

  • Өглөөний цайны дараа хотын аялал эхлэх ба энэ өдөр хотын сэтгэл хөдөлгөм хийх зүйлсийн нэг 360 агаарын дүүжин бүхээгт суух болно, хотыг бүхэлд нь харахаас гадна, байгалийн үзэсгэлэнт уул мод, далай хосолсон байгалийн сайхныг бас тольдоорой.
  • Жуулчдын сонирхлыг татдаг аварга том Буддагийн хажуугаар дайран өнгөрөх нь сонирхолтой байх болно.
  • Манай аяллын бас нэгэн онцлог нь энгийн бүхээг биш болор бүхээг буюу шал нь нэвт харагддаг шилэн бүхээгт суух нь аяллыг илүү сэтгэл хөдөлгөм болгоно.

 (Өглөөний цай)

Brand shopping mall HK

Bus tour HK

  • Өглөөний цайны дараа чөлөөт өдөр эхлэх ба та өөрийн хүссэнээр өнгрөөх юм.
  • ХонгКонг нь худалдаа наймаа, захууд, өндөр зэрэглэлийн брэндийн их дэлгүүрүүдээрээ дэлхийд алдартай. Та өөрийн хайсан зүйлээ эргэлзэх хэрэггүй олох болно.

(Өглөөний цай)

Hongkong airport

Chinggiss khaan airport

  • Өглөө эрт босож зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. 
  • Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч  аялалын автобусаар нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • Өдрийн 12:05 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд нисч Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 16:45 цагт  бууснаар бидний аялал өндөрлөнө. 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • УБ- Хонгконг, Хонгконг-УБ хоёр талын онгоцны тийз
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ (Чөлөөт өдрөөс бусад)
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
  • "Дисковер Монголия Трэйвел" ХХК-ны Монгол хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй уух зүйлс
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй өдөр, оройн хоол
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөч, Жолооч /Чөлөөт өдрүүдэд/
  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгаагүй бусад зардал

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ТӨЛӨВ

2023-03-24

Цөөн суудал үлдсэн

2023-03-31

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

ҮНЭ: 2,500,000 + нислэгийн тийз

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.