card

Туркийн эртний хотуудын аялал

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Ази Европын гүүр болсон өвөрмөц ёс заншил, үзэсгэлэнтэй хуучны түүхт хотууд, байгалийн сайхнаараа жуулдыг татдаг Туркийн олон хотын эртний аялал маань таны хүлээлтийг давах болно. Энэхүү аялал нь аялал жуулчлалын бүс нутаг болох Истанбул, Бурса, Измир, Эфес, Памукаля гэх мэт 5 хотуудын түүхэн дурсгалт газрууд, соёлын өвөрмөц үзмэрүүд, далайн эргийн гайхалтай завин аялал хийж, бүтэн өдөр далайн эрэг дээр наран шарлагын газар тухлан амарч гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөрөө дурсамжийг бүтээхэд тань бид хөтөлнө.

ОНЦЛОХ ЗҮЙЛ

  • Цөөхөн хоногт 3 хотын олон газар үзэх
  • 5 одтой тансаг буудал
  • Босфорын эргээр усан онгоцны аялал
  • Туркийн эртний хот болох Эфес хотын аялал
  • Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хиераполис-Памуккале аялал 
  • Байгалийн цогцолборт газар, түүхэн дурсгалт газар
  • Амралт, аялал хосолсон тусгай хөтөлбөр
  • Нэмэлт хөтөлбөрүүд авах боломжтой
  • Таны аяллын тав тухыг хангах, орчин үеийн 5 одтой резорт, зочид буудал

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Оройн хоол)

Diva Bursa 4*

Истанбул хот

АЯЛАГЧИД ӨГЛӨӨ ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД 06:00 ЦАГТ ЦУГЛАНА

  • Өглөө 08 цагт хөөрч Истанбулд 12:00 цагт газардана. 
  • Онгоцны буудлаас таныг тосч аван буудалд хүргэнэ.
  • Онгоцны буудалд хөтөчтөйгөө уулзаад Бурса хот руу автобусаар явна. (194км)
  • Оройн хоол буудалдаа иднэ.

(Өглөөний цай, оройн хоол)

Bursa Ulu Mosque 

Измир хот

  • Өглөөний цайны дараа бид Грекчүүдийн барьж байгуулсан эртний хот Измирийг зорих болно.
  • Өглөөний цайгаа уусны дараа Измир хотруу замдаа гарна. Бид замдаа Бурса хотод байрлах түүхэн Bursa ulu mosque болон алдартай Cumalikizik тосгоноор зочилно.
  • Измир хот хүртэл автобусаар явна. (345км)
  • Аяллын дараа 5 одтой зочид буудалдаа (Pine bay holiday resort, Elitium thermal hotel & spa аль нэг буудалд нь) check in хийнэ.
  • Буудалдаа оройн хоолоо идээд амарна.

 (Өглөөний цай, Оройн хоол)

Каппадокиа

Мевлана музей

 

  • Өглөөний цайны дараа гайхалтай Измир (Izmir) хотоор дамжин ЮНЕСКО-гийн соёлын өв, эртний Эфес (Ephesus) хотыг чиглэн аяллаа үргэлжлүүлнэ. Эфес бол эртний барилга байгууламжуудыг маш сайн хадгалсан дэлхийн хамгийн том археологийн дурсгалт газруудын нэг юм. 24,000 хүний суудалтай Эфес театр (Ephesus Theater), Цельсийн номын сан (Library of Celsus) зэрэг соёлын дурсгалт газруудыг үзнэ.
  • Турк арьс болон үслэг эдлэлийн дэлгүүрээр орно.
  • Дэлгүүр орсны дараа Туркийн онцгой газруудын нэг болох Ширинже тосгоныг зорино. Энэ үзэсгэлэнтэй тосгоны гудамжаар явж, зугаалангаа Туркийн алдартай олон төрлийн жимсний дарсыг амтлах боломжтой.
  • Аяллын дараа 5 одтой зочид буудалдаа (Pine bay holiday resort, Elitium thermal hotel & spa аль нэг буудалд нь) ирнэ.

 

  (Өглөөний цай, Оройн хоол)

Pine bay holiday resort

 

Elitium thermal hotel & spa

 

  • Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалд байгаа бүхий л үйлчилгээг аван амрах боломжтой. /Энэ өдөр хөтөч, унаагаар үйлчлэхгүй болно/
  • Бидний буусан зочид буудал нь 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэх олон төрлийн буфет хоол бүхий ресторан, баар, уух зүйлсийн цэгүүдтэй бөгөөд бүх уух төрлийн зүйлс буудалд үнэгүй байдгаараа онцлогтой.
  • Мөн наран шарлагын газартай, гадаа болон дотроо бассейнтай, фитнестэй, цагийг тав тухтай өнгөрүүлэх боломжтой маш тохилог 5 одны зэрэглэлийн буудал юм.

 

 (Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол) 

Thermal pools in Pamukkale

Hierapolis

  • Өглөө буудлын өрөөгөө хүлээлгэж өгсний дараа Памуккалеруу замдаа гарна. (204 км)
  • Замдаа бид үнэт эдлэлийн дэлгүүрээр орон зөвхөн Турк улсад олборлогддог Султанит чулууг сонирхох боломжтой.  Тус үнэт эрдэнийн чулуу нь 7 өнгөөр хувирдагаараа алдартай.
  • Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий эртний театр юм. Цааш явж Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд нэмэлт төлбөртэйгөөр үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно.
  • 5 одтой зочид буудалдаа (Adam pira hotel, Colossae thermal hotel, Pam thermal hotel) check in хийнэ. 

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол) 

Sultan ahmed mosque 

Bosphorus bridge

  • Истанбул хотруу ниснэ. Нислэг 1 цаг үргэлжилнэ.
  • Хотын аялал: Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гайхамшигт сүм хийд, ордонтой танилцах хотын аяллаа эхэлнэ.
  • Аяа София, Султан Ахмедийн сүм 
  • Хиподром – Эртний Грек болон Ромын эзэнт гүрний үеийн морин спортыг зохион байгуулж байсан цэнгэлдэх юм
  • Мөн Ази Европыг холбодог Босфорын хоолойгоор завиар аялан мартагдашгүй сайхан өдрийг өнгөрөөх ба аяллаа дуусаад буудалдаа ирж амарна.
  • 5 одтой зочид буудалдаа (Tryp by wyndham, Mayi hotel, La quinta by wyndham) check in хийнэ. 

(Өглөөний цай)

                                                 Cevahir_Shopping_Mall   

                          Grand Bazaar

                                                            

  • Энэ өдөр буудлынхаа усан басейнд сэлж , халуун чулуун массаж хийлгэн алжаалаа тайлах болон дэлгүүр захаар орон, өөрийн хүссэнээр цагийг өнгөрүүлэх боломжтой.

(Өглөөний цай)

Истанбул хот

 Чингис хаан ОУНОБ /Хөшгийн хөндий/

 

 

 

 

  • Өглөөний цайгаа уугаад, ойр орчмын дэлгүүр хэсэх боломжтой, үүний дараагаар нисэх буудалруу хөдлөнө.
  • Үдийн 16:10 цагт онгоц хөөрч 04:40 цагт Улаанбаатар хотод бууснаар Турк орноор аялсан сайхан дурсамжаа өвөртлөн бидний аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • УБ -Истанбул-УБ хоёр талын нислэгийн тийз
  • Памуккале-Станбул орон нутгийн нислэгийн тийз
  • Хөтөлбөрт тусгагдсан хот хоорондох унааны тийз
  • Истанбул, Измир, Памуккале хотууд дах 5 одтой зочид буудлын үнэ, өглөөний цайтай
  • Онгоцны буудлаас тосох үдэх үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, музейн төлбөр
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
  • Монгол, Турк хэлтэй аяллын хөтөч

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Олон нийтийн амралт, баярын үеэр гарах нэмэлт төлбөр
  • Хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө /1 өдрийн 5$/ нийт 25$
  • Аяллын үнэ, хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардал

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2023-04-06

Бүртгэж байна

2023-04-13

Бүртгэж байна

2023-04-20

Бүртгэж байна

2023-04-27

Бүртгэж байна

2023-05-04

Бүртгэж байна

2023-05-11 Бүртгэж байна
2023-05-18 Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

  • Олон улсын нислэгийн дугаар, чиглэл: Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар
  • УБ-ИСТ 08:00-12:00 /ОМ161/
  • ИСТ-УБ 16:20-05:40
  • Тээшний хэмжээ: Ачаа-20кг, Гар тээш-5кг

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.