card

"Азийн Сафари" Вьетнамын Фукуок арлын аялал

“5 тивийн сафари хөтөлбөр”-ийн хүрээнд “Азийн сафари - Вьетнам” аялал маань зарлагдлаа.
Үр хүүхдүүдтэйгээ, аав ээжтэйгээ, гэр бүлээрээ, хосоороо зүүн өмнөд Азийн томоохон сафари цогцолборуудын нэгээр хамтдаа зугаалж, далайн болон хуурай газрын амьтдын ертөнцөөр аялж танин мэдэхүйн ертөнцөө тэлэх, гэр бүлийн амралтын цаг хугацаагаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх сафари аялал маань таныг хүлээж байна.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Phú Quốc бол Вьетнамын хамгийн том, үзэсгэлэнтэй арал юм. Энэ арал нь цагаан торгон элстэй эрэг, наран шарлагын газар, амралтын газруудтай, гар урлал, далайн бүтээгдэхүүн зардагаараа алдартай.

Zoopark, Aqua-zoo, тоглоомын төв парк, усан парк, Вьетнамын дайны түүхэн байгууламжууд, дэлхийн хэмжээний томоохон казино гэх мэт таны стресс алжаалыг тайлах, танин мэдэхүйн мэдээлэл олгох, дурсамж бүтээх олон төрлийн хөтөлбөрүүд таныг хүлээж байна.

ФУКУОКИЙН АЛДАРТАЙ 3 АРАЛ

  • Gam Chi Island- усанд шумбах, сувдаар алдартай.
  • Buon Island-далайн эрэг, усан спорт, барны олон төрлөөрөө алдартай.
  • May Rut Trong-цагаан элс, наран шарлагын газар, амралтын газраараа алдартай.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ЗҮЙЛС: /HIGH LIGHTS/ 

  • Хамгийн үзэсгэлэнтэй арлын аялал 
  • Вьетнамын хамгийн урт агаарын кабин /cable car/
  • Зүүн өмнөд азийн хамгийн том зугаа цэнгэлийн парк
  • Зүүн Азийн хамгийн том Сафари зоопарк
  • Шууд нислэгтэй аялал
  • Таны аяллын тав тухыг хангах, орчин үеийн 4 одтой резорт, зочид буудал 
  • Байгалийн цогцолборт газар, түүхэн дурсгалт газар
  • Snorkeling буюу усанд шумбах
  • Амралт, аялал хосолсон
  • Нэмэлт хөтөлбөрүүд авах боломжтой

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Өдрийн хоол)

Mercury Phu Quoc ****

Mercury Phu Quoc ****

ФУКУОК АРАЛД БАЙРЛАХ 4 ОДТОЙ ЗОЧИД БУУДАЛ

  • Аялагчид өглөө Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд 06:00-д цуглана.
  • Бүртгэлээ хийлгээд  Монголиан Эйрвэйс компаний шууд нислэгээр өглөөний 08:00 цагт Ветнамын Фукуок арлыг зорин хөөрч оройн 15:30 цагт Фукуокын ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. 
  • Хилээр нэвтэрч Жолооч тосч авна. Фукуокын хамгийн алдартай далайн эргийн амралтын бүс болох Mercury Phu Quoc 4 одтой зочид буудлын зүг хөдөлнө. Буудалдаа байрлаж амрана.

(Өглөөний цай)

Safari Zoo park

Vinwonder park

  • 06.30 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
  • 07.00 Өглөөний цайны дараа Vinwonder & Safari Park-д бүтэн өдрийн турш олон сонирхолтой тоглоомоор тоглох боломжтой. Өдрийн хоол багтсан.
  • “Vincom“ ХК 2020 оны 1-р сарын 6-нд нь 27 га талбайг хамарсан VinWonders Phu Quoc Theme Park албан ёсоор нээлтээ хийж байсан ба энэ парк нь 6 хэсэг, 100 гаруй орчин үеийн тоглоом, том хэмжээний мультимедиа үзүүлбэрүүдтэй Вьетнам дахь болон Зүүн өмнөд азидаа хамгийн алдартай зугаа цэнгэлийн паркаар аялан, Азидаа хамгийн томд тооцогддог Сафари зоопаркаар Ази болон Африкийн олон хөхтөн, араатан амьтдыг үзэж сонирхоно. Гэр бүл, хүүхэд залуучуудад хамгийн тохиромжтой.

 (Өглөөний цай, Өдрийн хоол)

Агаарын кабин

Усан парк

  • 08:00 Зочид өглөөний цай ууна.
  • 09:00 Өглөөний цайны дараа усан онгоцны боомт руу хөдөлнө. Фукуокийн өмнөд хэсгийн 3 алдартай арлаар зочилно. 
  • 12:00 Усан онгоцондоо өдрийн хоол иднэ.
  • Нэмэлтээр sea walker буюу далайн ёроолоор алхаж өнгө өнгийн сүрэг загас харж, өнгөлөг шүрэн хадан дээр очиж болно. 
  • Үдээс хойш дэлхийд тэргүүлэгч 20 орчин үеийн тоглоомуудыг багтаасан Aquatopia усан парк дээр очиж хамгийн өндөр усан гулгуур, далайн давалгаа, surfing гэх мэт олон төрлийн зугаатай усны тоглоомуудаар тоголно.
  • Буцахдаа ойролцоогоор 25 минут үргэлжлэх агаарын кабинаар арлыг бүхэлд нь харангаа нар жаргахыг харна.
  • 17:30 Зочид буудал руугаа буцна.  

  (Өглөөний цай, Өдрийн хоол)

Аралруу завьтай аялах

Snorkeling

  • 07:00-08:00 Өглөөний цай ууна.
  • 08:00-09:00 Зочид буудлаасаа автобусаар усан боомт руу хөдөлнө.
  • 10:30 Завинд сууж арлын зүг хөдөлнө. Дээд тавцан дээрээс далайг илүү сайхнаар харах боломжтой. Доод тавцан нь ном унших, хөгжим сонсох, хөнгөн зууш идэх боломжтой урт вандан сандал, ширээгээр  тоноглогдсон. 
  • 11:00 Завьнаас буугаад Ан Той аралд хүрэхэд 30 минут үргэлжлэх бөгөөд энд загасчлах боломжтой. Туршлагатай шумбалтын баг дэлхийн өвд бүртгэгдсэн далайн усан хүрээлэнгийн хамгийн гайхалтай үлгэрийн мэт усны ертөнцийг харахад тусална. Усанд шумбахын өмнө 30 орчим минутын турш танд аюулгүйн зааварчилгаа, танилцуулга өгнө. Багш, зааварлагчийн хяналтан доор хүн бүрийг усанд шумбах зориулалтын гүехэн гадаргуу дээр авчирч, бэлэн болмогц усан доорх аялалд авч явна. Шумбалтын зааварлагч багш усан доорх олон гайхамшигуудыг олж харахад тусалж, чиглүүлнэ. Та усан доор далайн яст мэлхий, дун, тоть загасны дунд шумбах болно. Өдөр бүр 2 байршилд шилжиж шумбадаг бөгөөд дараагийн хад руу шумбалт хийхээр бүртгүүлж болно.  
  • 13:00 Завин дээр амарч, үдийн зоог барина.
  • 15:00 Усан боомтондоо буцаж ирээд Фукуок арлын хамгийн үзэсгэлэнтэй далайн эргийн нэг болох цэнхэр далайн ус, цагаан элстэй эрэг рүү хөдөлнө.
  • 16:00 Зочид буудалдаа буцаж ирнэ.

 (Өглөөний цай) 

Bai Dai island

Origin forest

  • 08:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
  • Хөтөлбөргүй чөлөөт өдрөөр хийж болох зарим үйл ажиллааг таньд санал болгоё. /Жич: Эдгээр үйл ажиллагааны үнэ багтаагүй/
    - Khu Tuong чинжүүний цэцэрлэгт хүрээлэн, ферм дээр зочилж болно. Phu Quoc нь хамгийн халуун, хүчтэй амттай чинжүүгээрээ алдартай. 11-р сараас 2-р сар хүртэлх ургац хураалтын улирал бөгөөд очиход хамгийн тохиромжтой үе юм. Жуулчид мод дээрх улаан чинжүүг үзэж, хурц үнэрийг мэдэрч, тариаланчидтай хамт чинжүү тариалах нууцыг олж мэдэх боломжтой.

    - Origin Forest ойгоор явж, цэвэр агаарт зугаалж, олон жилийн настай моддыг харах боломжтой. 
    Хойд арал дээр байрладаг Ветнамын ард түмний баатар Нгуен Трунг Трукийн дурсгалт газар
    - Камбож улсын тэнгисийн хил 

    Bai Dai арал, далайн эрэг. Энэ арал бол хамгийн үзэсгэлэнтэй, хүн амьдардаггүй далайн эрэг юм.
    Оройдоо загасчдын хөтөлбөртэй аялалд жуулчид өөрийн зардлаар хамрагдаж болно.

(Өглөөний цай)

Cao далай эрэг-Хамгийн том савлуур

Suoi-tranh-waterfall усан оргилуур

ФУКУОК АРАЛ ДЭЭРХ ЧӨЛӨӨТ ӨДӨР

  • Зочид буудалдаа өглөөний цай ууна. 
  • Фукуокийн арал дээр чөлөөт аялал (Нэмэлт төлбөртэй аялалаас сонгон аялал авч болно.)

 (Өглөөний цай)

SPA and massage

Spice house restaurant

  • 08:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна. 
  • Фукуокийн арал дээр чөлөөт аялал (Нэмэлт төлбөртэй аялалаас сонгон аялал авч болно.)
  • 09.00 Зочид буудалдаа өглөөний цай ууна. 
  • Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч  аялалын автобусаар нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • Өдрийн 13:30 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд нисч Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 19:10 цагт  бууснаар бидний аялал өндөрлөнө. 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • УБ- Фукуок, Фукуок-УБ хоёр талын онгоцны тийз
  • Фукуокын аралд байрлах  4 одтой зочид буудал 7 хонох+өглөөний цайтай.
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ (Чөлөөт өдрөөс бусад)
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
  • "Дисковер Монголия Трэйвел" ХХК-ны Монгол хөтөч тайлбарлагч
  • Англи хэлтэй орон нутгийн хөтөч
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Vinwonder & Safari-ийн тасалбар
  • Aquatopia усан паркийн тасалбар
  • Агаарын кабин
  • Усанд шумбах, загасчлал
  • 3 арал руу завиар явах аялал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

 

  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй уух зүйлс
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй өдөр, оройн хоол
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө (Өдөрт $3)
  • Хөтөч, Жолооч /Чөлөөт өдрүүдэд/
  • Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
  • Аяллын хөтөлбөр, үнэд тусгаагүй бусад зардал

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ТӨЛӨВ

2022-01-28

Цөөн суудал үлдсэн

2022-02-04

Дүүрсэн

2022-02-11

Дүүрсэн

ТАНД ТУСЛАЯ

ҮНЭ:

·        Хөтөлбөртэй аялал том хүн 6,480,000 төг, 3-11 насны хүүхэд 4,690,000 төг /оргүй бол 3,940,000 төг/

·        Хөтөлбөргүй аялал:

           - 4 одтой зочид буудалд байрлах бол том хүн 5,100,000 төг, 3-11 насны хүүхэд 3,910,000 төг /оргүй бол 3,460,000төг/

           - 5 одтой зочид буудалд байрлах бол том хүн 5,350,000 төг, 3-11 насны хүүхэд 4,100,000 төг /оргүй бол 3,580,000төг/

  • ОЛОН УЛСЫН НИСЛЭГ: УБ-Фукуок-УБ шууд нислэг М0535-М0536

 

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.