card

ТАЙЛАНДЫН 3 АРЛЫН АЯЛАЛ

Тайландын хамгийн том, үзэсгэлэнтэй арлууд болох Пукет, Пи Пи, Жеймс Бонд арлуудын дурсгалт байгалийн цогцолборт газраар усан завиар аялал хийж, алтан шаргал элст наран шарлагын газар амрах болно.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Тайландын хамгийн том, үзэсгэлэнтэй арлууд болох Пукет, Пи Пи, Жеймс Бонд арлуудын дурсгалт байгалийн цогцолборт газраар усан завиар аялал хийж, алтан шаргал элст наран шарлагын газар амрах болно. Мөн Буддын түүхэн сүм хийдээр зочлож, Пукетын хамгийн алдартай газрын нэг Андаманы Тэнгисийн гайхалтай харагдацыг тольдон харж, эрэг дагуу орших Патонг, Равай, Карон, Камали зэрэг гайхамшигтай наран шарлагын газарт ирж наранд биеэ шарж, усанд сэлэх болно.

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Өдрийн хоол, оройн хоол)

The Charm Resport 4*

The Charm Resport 4*

АЯЛАГЧИД ӨГЛӨӨ ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД 06:00 ЦАГТ ЦУГЛАНА

Бүртгэлээ хийлгээд  Монголиан Эйрвэйс компаний шууд нислэгээр өглөөний 08:00 цагт Тайландын Пукет арлыг зорин хөөрч оройн 15:30 цагт Пукетын ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. (УБ-аас Пукет орох замдаа 12:45-д Ветнам улсын Ханой хот дээр түлшээ цэнэглэнэ.)

Хилээр нэвтэрч Пукетын хамгийн алдартай далайн эргийн амралтын бүс болох Патон эрэг дээр байрлах The Charm Resort  (Patong) 4 одтой зочид буудлын зүг хөдөлнө. Жолооч тосч авна. 

БУУДАЛДАА ИРЖ БҮРТГЭЛЭЭ ХИЙЛГЭН АМАРНА

18:30 Оройн зоог барина. 

20:30 Маргаашийн аялалдаа бэлдээд зочид буудалдаа амарна.

(Өглөөний цай, өдрийн хоол)

Пипи арал

 Pileh агуй & Viking агуй

06.30 Зочид буудалдаа өглөөний цай ууна.

ПИПИ АРЛЫН АЯЛАЛ

07.00 Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо гол дүрд нь тоглосон Далайн эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн  үзэсгэлэнт Пи Пи (Phi Phi island) арал руу аялана. 

08:30 Sea Angel усан боомтны зогсоолоос Пи Пи арал руу хөдөлнө. Кофе, цай, хөнгөн зуушаар дайлна.

10:00 Пи Пи арлын ойролцоох үзэсгэлэнтэй, дурсгалтай газруудаар аялна. Maya тохой , Loh Samah тохой, Pileh агуй & Viking агуй)

10:30 Monkey наран шарлага дээр усанд шумбахгүй, сэлэхгүй жуулчдыг Тонсай эргийн усан боомт дээр буулгаж далайн эргийн ойр орчмоор зугаалж амрах чөлөөт цаг өгнө. 

УСАНД ШУМБАХ /SNORKELING/ 

11:00 Monkey наран шарлагын газар очиж усанд сэлж snorkeling хийнэ.

Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх энэ үзэсгэлэнт арал нь замаг, загас, шүрээр баян, тунгалаг устай учир усанд шумбагчдын хувьд алдартай газар.

ҮДИЙН ХООЛ

12:30 Пи Пи Дон арал дээр олон хоолны сонголттой гайхалтай буфет үдийн зоог барина. Далайн эргээр аялах, амрах, зургаа авхуулах чөлөөт цаг 

ПИПИ АРАЛ

14:10 Буцаад усан онгоцондоо сууна.

14:30 Пи Пи арлаас хөдөлнө.

16:00 Sea Angel усан боомт дээр ирж буудалд хүргэж өгнө.

 (Өглөөний цай)

 

08:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна.

09:00 Энэ өдөр та өөрийн хүссэнээр Пукет арлаар өөрийн хүссэнээр аялж, зугаалж болно. (Нэмэлт төлбөртэй хөтөлбөрөөс өөрийн хүссэн хөтөлбөрийг сонгоод хамрагдаж болно.)

  (Өглөөний цай, Өдрийн хоол)

08:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна. 

09:00 Өглөөний цайны дараа өдрийн аялалдаа гарна.

ПУКЕТ ХОТ

10:00 Пукетын эртний хотоор (Phuket old town) аялах, Хятад, Португалийн хийцтэй уран барилгын архитектур, дизайн болон гудамжны урлагийн бүтээлүүдийг үзэж сонирхох, Тайланд болон олон улсын авьяаслаг уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг сонирхонгоо, зураг даруулангаа нутгийн хоолыг амтлах боломжтой.

12:00 “Three Monkey cafe”-д өдрийн хоол иднэ.

SKY WALK

13:00 Hanuman World орж ширэнгэн ойн дундуур дүүжин гүүрэн замуудаар алхан SKY WALK хийж, олон жилүүдэд үүссэн байгалийн онцгой тогтоцыг үзэж сонирхоно.  

14:30 Буддын алдарт түүхэн Wat Chalong сүмээр зочилно. Нутгийн иргэд энэхүү сүмдээ өдөр бүр мөргөл үйлдэж хувь заяагаа даатган, амар тайван амьдардаг.

15.30 Андаманы Тэнгисийн алдарт Phromthep агуйг үзэж Phuket арлын хамгийн үзэсгэлэнт баруун урд хэсгээр аялна.

16.00 Буудалруугаа хөдөлнө.

17.00 Буудалдаа ирнэ.

 (Өглөөний цай) 

*THE CHARM RESORT ЗОЧИД БУУДАЛ

08.00 Зочид буудалдаа өглөөний цай ууна.

09.00 Энэ өдөр та өөрийн хүссэнээр Пукет арлаар өөрийн хүссэнээр аялж, зугаалж болно. (Нэмэлт төлбөртэй хөтөлбөрөөс өөрийн хүссэн хөтөлбөрийг сонгоод хамрагдаж болно.)

(Өглөөний цай, Өдрийн хоол) 

ЖЕЙМС БОНД АРАЛ БОЛОН HONG, PANAK, PHANG NGA, АРЛУУДЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД

James Bond киноны алдарт зураг авалт болсон газруудад завьтай аялал хийнэ.

06.30 Зочид буудалдаа өглөөний цай ууна.

07.00-08.00 Буудлаас авч Ao Por эргийн усан зогсоолруу очно.

09.30 Эргийн усан боомтоос Phang Nga тохойруу аялна. Үзэсгэлэнт Hong, Panak арлуудын дурсгалт газруудаар канои завиар аялна. Завин дээр амтат үдийн зоог барина. Nakae арлын үзэсгэлэнт цагаан элсэн наран шарлагын газар амарч, усанд сэлнэ.

16.30 Ao Por эргийн усан боомт дээр ирж буудал руу хүргэж өгнө.

09:00 Өглөөний цай ууна. Энэ өдөр та далайн эрэг дээр бүтэн өдөр амарч, шөнийн захаар шоппинг хийх боломжтой. (Хөтөч болон унааны үйлчилгээ багтаагүй)

(Өглөөний цай, Өдрийн хоол)

 

БУЦАХ ӨДӨР

09.00 Зочид буудалдаа өглөөний цай ууна. 

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч  аялалын автобусаар нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Оройн 16.30 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд нисч Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 2023.01.23-ний өдрийн 01.45+1 цагт  бууснаар бидний аялал өндөрлөнө.

(Пукетээс УБ орох замдаа Ветнам улсын Ханой нийслэл дээр 20:10-д түлшээ цэнэглэнэ.)


14:00 Pornthip Dry Store, Gem Gallery, T-Shirt Factory зэрэг орон нутгийн дэлгүүрээр шоппинг хийх
15:00-16:00 Пукет ОУ-н онгоцны буудал руу хүргүүлж,  бүртгэлээ хийлгэн 18:25 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд нисч инээмсэглэлийн орон Тайланд орноор аялсан сайхан дурсамжаа өвөртлөн 02:05 цагт Чингис хаан ОУ-ын нисэх буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • УБ - Пукет - УБ хоёр талын онгоцны тийз
  • Патонгт (Patong beach) байрлах The Charm Resort 4 одтой зочид буудал 7 хонох + өглөөний цай
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ (Чөлөөт өдрөөс бусад)
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөртэй өдрүүдэд Англи хэлтэй хөтөчийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Аяллын үнэ, хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардал
  • ОУ - ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө (Өдөрт $3)

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2023-02-02

Бүртгэж байна

2023-02-07

Бүртгэж байна

2023-02-09

Бүртгэж байна

2023-02-14

Бүртгэж байна

2023-02-16

Бүртгэж байна

2023-02-21

Бүртгэж байна

2023-02-23

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

  • Олон улсын нислэгийн дугаар, чиглэл: Улаанбаатар - Пукет - Улаанбаатар (МИАТ)

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.