ХАНОЙ & ХАЛОНГ – ДАНАНГ & ХОЙ АН
ВЬЕТНАМ УЛСЫН ХОЙД БОЛОН ТӨВ ХЭСГИЙН 4 ХОТЫН ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУД, СОЁЛЫН ӨВӨРМӨЦ ҮЗМЭРҮҮД, ДАЛАЙН ЭРГИЙН ГАЙХАЛТАЙ ЗАВИН АЯЛАЛ ХИЙЖ, БҮТЭН ӨДӨР ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭР ТУХЛАН АМАРЧ ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, НАЙЗ НӨХДӨӨРӨӨ ДУРСАМЖИЙГ БҮТЭЭХЭД ТАНЬ БИД ХӨТӨЛНӨ.Вьетнам улсын Хойд болон төв хэсгийн 3 хотын түүхэн дурсгалт газрууд, соёлын өвөрмөц үзмэрүүд, далайн эргийн гайхалтай завин аялал хийж, бүтэн өдөр далайн эрэг дээр тухлан амарч гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөрөө дурсамжийг бүтээхэд тань бид хөтөлнө.
2023 оны эхний улиралд Ханой хотруу хийгдэх цуврал аяллууд нь дараах онцлогтой явагдана. Үүнд:
- 02/04 - Гэр бүлийн шоппингтой аялал
- 02/11 - Валентины хосуудад зориулсан аялал
- 02/18 - Цагаан сарын аялал
- 02/25 - Алжаал тайлах велнесс аялал
- 03/09 - Март-8-нд зориулсан эмэгтэйчүүдийн аялал
- 03/16 - Алжаал тайлах велнесс аялал
- 03/23 - Ажил хэрэг, амралт хосолсон аялал
- 03/30 - Workation аялал
ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР
(Онгоцонд өдрийн хоолтой)
May De Ville Trendy hotel
May De Ville Trendy hotel
ХАНОЙ ХОТОД БАЙРЛАХ 4 ОДТОЙ ЗОЧИД БУУДАЛ
- Аялагчид өглөө 06:00 цагт Чингис Хаан ОУНОБ /Хөшгийн хөндийн/-д цуглана. Бүртгэлээ хийлгээд өглөөний 08:00 цагт АэроМонголиа авиа компаний МО9201 дугаартай шууд нислэгээр Вьетнам улсын Ханой хотруу хөөрч орон нутгийн цагаар 14:40 цагт “Ной бай” олон улсын нисэх онгоцны буудалд газардана.
- Онгоцны буудлаас орон нутгийн жолооч, хөтөч тосч аваад Ханой хотын төвд тав тухтай зочид буудалдаа ирж, хотын төвөөр алхаж орчинтойгоо танилцах боломжтой. Зочид буудалдаа өөрийн зардлаар оройн хоолоо идээд маргаашийн аялалдаа бэлдэж амарна.
(Өглөөний цай, Өдрийн хоол)
Тi Top арал
VitaMia Queen Cruise
- 06:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
- 06:30 Өглөөний цайны дараа Tuan Chau Marina руу автобусаар явна.
- 09:00 Tuan Chau Marina-аас аяллын хөтөлбөрийн дагуу хөтөч нь тансаг усан онгоцны (VitaMia Queen Cruise) аяллыг зохион байгуулж өгнө. Халонг буланд л харж болох өнгөлөг шохойн чулуун хадан цохионуудыг харна. Усан онгоцны аяллын үеэр бид Халонг булан дахь байгалийн өвөрмөц тогтоцтой арал /хадан цохио/ дундуур аялаж байгалийн гайхамшигийг мэдэрнэ.
- 11:30 Усан онгоцон дээр өдрийн хоол иднэ. Хэрвээ усан онгоцон дээр 30 хүнээс дээш захиалгатай бол Буфет өдрийн хоолоор үйлчилнэ. Түүнээс бага хүнтэй бол нутгийн хоол, загас, ногоотой сет меюгээр үйлчилнэ.
- 13:00 цагт жижиг завиар Халонг булангийн хамгийн үзэсгэлэнт агуйнуудын нэг болох Sung Sot агуйгаар зочилно.
- 14:00 Жижиг завиар Hang Luon (Гурван хонгил) газрыг үзэж танилцангаа, усан агуй руу каякинг хийх, сэлүүрт хулсан завиар явж болно.
- 14:40 Ти Топ арлын орой дээр нь гарч Халон булангийн эргэн тойрны гайхамшигтай байгалийн тогтоцыг харна. Цагаан элстэй эрэг дээр очиж усанд сэлж болно.
- 15:40 Завин дээрээ буцаж ирж, гэрийн нарийн боов, цэвэр жимсний шүүс, кофе цай амтлангаа нар жаргахыг харах болно.
- 17:00 Аяллын төгсгөлд усан боомтруу буцаж автобусаар зочид буудалруугаа очиж Халон хотын 4* одтой Muong Thanh Grand Hotel зочид буудалд check-in хийж энэ өдрийн аялал дуусна.
- Зочид хүсвэл шөнийн Халонг хотоор аялж, шөнийн худалдааны төв болон Royal Park (Sun World) паркт тоголж Bai Chay гүүрээр зугаалж шөнийн хотыг харах боломжтой.
(Өглөөний цай, Өдрийн хоол)
TTC Premium Hoi-An
Hoi An city
- Зочид буудалдаа өглөөний цай ууна.
- Ной Бай олон улсын онгоцны буудал руу автобусаар явж Дананг хотруу оройн нислэгээр ниснэ.
- *Өдрийн хоол нислэгийн хуваариас шалтгаалаад Ханой хотод эсвэл Ной Бай олон улсын нисэх онгоцны буудал дээр иднэ.
- Оройдоо Дананг хотын 4* одтой Belle Maison Parosand Hotel зочид буудалд check in хийнэ.
(Өглөөний цай)
VinWonder-Nam HoiAn парк
Hoi An Zoo park
- 06:00-08:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
- 08:00 цагаас VinWonder Nam HoiAn паркруу автобус хөдөлнө.
- VinWonder-Nam Hoi An парк нь Вьетнам улсдаа хамгийн том паркийн нэг бөгөөд олон улсын стандартад нийцсэн бүх насны хүмүүст зориулсан маш сонирхолтой зугаатай 95 гаруй төрлийн олон тоглоомтой, орчин үеийн зоогийн газруудын сүлжээ, мэргэжлийн аврах ажилтнуудын багтай зугаа цэнгэлийн цогцолбор юм.
- Тус паркт 80 метрийн өндрөөс унадаг цамхаг, эргүүлдэг модны савлуур гэх тэм цахилгаан тоглоомууд, хар салхи, аварга юүлүүр, доошоо гулгадаг тунел зэрэг 20 төрлийн усан тоглоомоор тоглох тасалбар аяллын үнэд багтсан.
- Нутгийн гар урлалын тосгонтой танилцаж, эртний овгийн үндэсний хувцас өмсөж, ваар урлаж байгааг харах боломжтой.
- Тус улсын анхны зэрлэг ан амьтдын дархан цаазат газар болох сафари амьтадыг харахаас гадна Зааныг хооллож тэдэнтэй хамт зургаа авахуулах боломжтой.
- Үдээс хойш эртний Хой Ань хоттой танилцана. 400 жилийн настай Японы гүүр, Хятад, Япон, Франц, Европын архитектуртай байшингуудтай нарийн гудамжаар алхах болно.
- 1999 онд Хой Ань хотыг XV-XIX зүүн өмнөд Азийн худалдааны боомтын хамгийн тод жишээ бөгөөд нутгийн болон гадаадын соёлын нөлөөллийн хосолмол байдлыг илэрхийлэхүйц сонгодог үлгэр хэмээн ЮНЕСКО-ын дэлхийн өвд багтаажээ.
(Өглөөний цай, Өдрийн хоол)
Cable car
Golden bridge
- 08:00 БаНа толгод руу хөдөлж, Дананг хот ба Улаан эрэг (Red beach) орчмын хамгийн үзэсгэлэнтэй замуудын нэг болох Нгуен Тат Тхань (Nguyen Tat Thani) гудамж буюу Францчууд Дананг хотод анх буусан газрын далайн эрэг орчмоор явна.
- БаНа толгодын бэл дэх дүүжин бүхээгт автобусаар ирнэ.
- Дүүжин бүхээгт кабин (cable car) нь 2009 онд Гиннесийн дээд амжилтанд хамгийн урт зогсолтгүй тросс (5,042 м) болон хамгийн өндөр зогсолтгүй тросс (1,292 м) хоёр удаа бүртгэгдсэн бөгөөд үүнд суугаад, агаар дээрээс ширэнгэн ой болон үлгэрийн мэт хүрхрээг дэргэдээс нь харах нь танд гайхалтай мэдрэмж, дурсамж үлдээх болно.
- БаНа уулсын экологийн унаган төрхийг харж мэдрэх нь танд төсөөлшгүй гайхалтай мэдрэмжийг үлдээх болно. Мөн энд бид Ле Жардин (Le Jardin), хуучин дарсны үйлдвэрүүд, Францын тосгоны үлдэгдэл, 27 метр өндөр Будда баримал бүхий Лин Ун Пагодагаар зочилно.
- Уулын орой дээр очиж, хуучин тосгонуудын үлдэгдлийг үзэхийн тулд Ле Жардинаас хоёр дахь дүүжин бүхээгт машинаар хөдөлнө. Чуа уулын оргилыг (1.487 м өндөрт) гарна. Цагаан үүлэн дороос Да Нанг хотыг бүхэлд нь харна. Чуа уулын оргилоос Мөрөөдлийн урсгал, Солонгон хүрхрээ, Дүүжин гүүр, Алтан хөндий, эртний дуурийн театрын балгастай танилцана.
- Ресоранд буфет зоог барьсны дараа зэрлэг сармагчинтай тоглох, хамт зургаа авахуулах боломжтой.
- Үдийн хойно: Fantasy Park (Энэхүү парк нь Францчуудын сүм хийд дугануудаас санаа авч хийсэн алдартай энтертаймент парк юм) – Вьетнамын хамгийн гайхалтай газруудын нэг, олон төрлийн тоглоомон дээр тоглож цагийг зугаатай өнгөрүүлнэ.
- 15:00 Дүүжин кабин (cable car) буудал дээрээ буцаж ирээд Дананг хотын далайн эрэг дээрх 4* одтой Belle Maison Parosand Hotel буудалд байрлана.
(Өглөөний цай)
*Danang хот Belle Maison Parosand Hotel
*Danang хот Belle Maison Parosand Hotel
ДАНАНГ ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР
- Өнөөдөр далайн эрэг дээр чөлөөт өдөр. Далайн эргээр зугаалах, сэлэх, зочид буудлынхаа усан басейнд сэлж , халуун чулуун массаж хийлгэн алжаалаа тайлах боломжтой.
- Мөн Дананг хотын томоохон дэлгүүрүүдээр шоппинг хийх боломжтой.
(Өглөөний цай)
Ханой хот
May de ville trendy hotel
ХАНОЙ ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР
- Өглөөний цайны дараа Дананг хотын нисэх буудалруу хөдөлж Ханой хотруу ниснэ.
- Нислэг: Vietnam Airline/Bamboo airline: Ханой хот – Дананг хот – Ханой: (Ачааны дээд хязгаар 20кг)
- Ханой хотод ирсний дараа зочид Хо Ши Миний цогцолборт богинохон хотын аялал хийнэ.
- Хо Ши Миний цогцолбор нь Вьетнамын коммунист удирдагч, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Ард Улсын ерөнхий сайд болон ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүхэн удирдагч байсан. Ерөнхийлөгчийн бунхан, цэцэрлэгт хүрээлэн, түүний амьдарч байсан модон хөлт байшин болон ажил амьдралыг нь харуулсан музей зэргээс бүрддэг.
- Дараагийн үзэх газар нь Ерөнхийлөгчийн ордон болон түүний амьдарч байсан модон хөлт байшин юм. Хо Ши Миний модон хөлт байшин нь 1958 оны 5-р сарын 19-нд түүний төрсөн өдрөөр бэлэг болгон барьж өгсөн бөгөөд түүний энгийн амьдралын бэлэг тэмдэг болсон юм.
- Энэ цогцолборын хажууд One Pillar Pagoda (Нэг баганат Сүм) байдаг. Энэ нь төв цөөрмөөс бадамлханхуа цэцэглэж байгаа мэт харагддаг. Үүнийг 1049 онд эзэн хаан Ли Тай Тонг (Ly Thai Tong) өөрийн Өршөөлийн бурхан бадамлянхуа цэцэг дээр суун түүнд хүү өгч байна гэсэн зүүднээсээ үндэслэж бариулсан.
- Өдрийн хоолны дараа зочид өөрийн зардлаар Aeromall дэлгүүр орж шоппинг хийх боломжтой. Энэ өдөр шоппинг болон бусад үйл ажиллагааг өөрөө төлөвлөж оролцоно.
- Ханой хотын May de ville trendy hotel зочид буудалд check in хийж байрлана.
- Ханойд зочид буудалдаа байрлаж хононо
Хо Ши Мин-ы дурсгалын цогцолбор One Pillar Pagoda (Нэг баганат Сүм)
(Өглөөний цай)
Hanoi city
May de ville trendy hotel
- 09.00 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
- Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч аяллын автобусаар нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Өдрийн 13:30 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд нисч Чингис хаан ОУ-ын нисэх буудалд орой 19:10 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.
- Нислэг: Vietnam Airline/Bamboo airline:
- Өглөөний цайны дараа Ханой хотын нисэх онгоцны буудалруу хөдөлнө. Ханой хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотруу ниссэнээр бидний аялал өндөрлөнө.
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
- Улаанбаатар – Ханой – Улаанбаатар шууд нислэг
- Ханой – Дананг – Ханой орох дотоодын нислэг
- Монгол хэлтэй хөтөч
- Зочид буудал – 4*
Hanoi:
- -May De Ville Trendy hotel
- www.maydevilletrendyhotel.com
Halong Bay:
- - Muong Thanh Grand Hotel
- grandhalong.muongthanh.com
Danang:
- Belle Maison Parosand Hotel
- https://bellemaisonparosand.com
- Аяллын үед үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
- Халонг буланд VitaMia Queen Cruise усан онгоцны аялал
- VinWonder паркад тоглох тасалбар
- VinWonder River Safari зоо паркт орох тасалбар
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний нэвтрэх тасалбар, хураамжийн төлбөр
- Бана тогод руу явах дүүжин гүүрний тасалбар
- Бана толгодод байрлах Sunworld Amusement парк руу нэвтрэх хураамж
- Хөтөлбөрт орсон өглөөний цай, өдөр/оройн хоол
- Засгийн газрын татвар болон үйлчилгээний төлбөр (Вьетнамын талаас)
- Даатгал
- Вьетнам улсын аяллын визний хураамж
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
- Зочид буудлын хүлээн авах, хүлээлгэн өгөх цагаас эрт болон орой гарах үед гарах нэмэлт төлбөр
- Олон нийтийн амралт, баярын үеэр гарах нэмэлт төлбөр
- Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй уух зүйлс
- Аяллын хөтөлбөр, үнэд тусгагдаагүй өдөр, оройн хоол
- Хувийн хэрэгцээний зардал
- Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө /1 хүн 1 өдрийн $3/
- Аяллын хөтөлбөр, үнэд тусгаагүй бусад зардал
БОЛОМЖИТ ХУГАЦАА
ХУГАЦАА |
ТӨЛӨВ |
2023-12-07 | Дүүрсэн |
2023-12-14 | Цөөн суудал |
2023-12-21 | Бүртгэж байна |
2023-12-28 | Бүртгэж байна |
2024-01-04 | Цөөн суудал |
2024-01-11 | Бүртгэж байна |
2024-01-18 | Бүртгэж байна |
2024-01-25 | Бүртгэж байна |
2024-02-01 | Бүртгэж байна |
2024-02-08 | Цөөн суудал |
ТАНД ТУСЛАЯ
- Олон улсын нислэгийн дугаар: УБ-Ханой-УБ шууд нислэг
- Дотоодын нислэгийн дугаар, чиглэл: Vietnam Airline/Bamboo airline, Hanoi-Danang-Hanoi
Аяллын үнэ:
- Хөтөлбөртэй аяллын эхлэх үнэ - 5,840,000 төг
- Хүүхэд /2-11 нас/-ортой 4,899,000 төг
- Хүүхэд /2-11 нас/- оргүй - 4340,000 төг
- Хүүхэд/0-2 нас/-оргүй - 230,700 төг