card

СӨҮЛ – КАНВОНДО - 4 ШӨНӨ 5 ӨДӨР

БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ АЖИЛЧИДДАА МАРТАГДАШГҮЙ САЙХАН ДУРСАМЖ БЭЛЭГЛЭХИЙГ ХҮССЭЖ БУЙ БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛОН, ОНЦГОЙ БАЯР ЁСЛОЛ ТЭМДЭГЛЭЛТ ОЙН БАЯРАА АЯ ТУХТАЙ ОРЧИНД АМАРЧ АЛЖААЛ ТАЙЛАН, БИЕ СЭТГЭЛЭЭ АМРАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛОН, ЗАВГҮЙ АМЬДРАЛЫН ХЭВИЙГ ӨӨРЧИЛЖ БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНООРОО ШИНЭ ОРЧИН ШИНЭ СОЁЛ ДУНД АЯ ТУХТАЙ АМРАХЫГ ХҮСЭЖ БУЙ БАЙГУУЛАГА ХАМТ ОЛОНД ЗОРИУЛСАН АМРАЛТ АЯЛАЛ ХОСОЛСОН WELLNESS АЯЛАЛ.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Байгууллагын шилдэг ажилчиддаа мартагдашгүй сайхан дурсамж бэлэглэхийг хүссэж буй байгууллага хамт олон, Онцгой баяр ёслол тэмдэглэлт ойн баяраа ая тухтай орчинд амарч алжаал тайлан, бие сэтгэлээ амраах хүсэлтэй байгууллага хамт олон, завгүй амьдралын хэвийг өөрчилж байгууллага хамт олноороо шинэ орчин шинэ соёл дунд ая тухтай амрахыг хүсэж буй байгуулага хамт олонд зориулсан амралт аялал хосолсон Wellness аялал.

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Оройн хоол)

Канвондо муж Жонсон хот

Канвондо муж Wellness  Зочид буудал
INDOOR SPA  SAUNA 

07:45-12:05 Чингис хаан ОУНОБ -аас нисэж БНСУ-ын Инчон ОУНБ бууна. 
13:30 Мэргэжлийн хөтөч хүлээн авах бөгөөд өдрийн хоол идэхээр хамт хөдөлнө. 
14:30 Канвондо муж Жонсон хот рүү хөдөлнө.  (3 цаг /244km)
17:30 Зочид буудал байршин оройн хоол иднэ. 
19:00 Оройн хоол : шпагетти
20:30 INDOOR SPA : Өдрийн алжаалаа тайлан  спа үйлчилгээ авна.
SAUNA: Гайхамшигт Гариванг уулын  энгэрт тайвшруулах хөгжим сонсон амтат зууш зооглон халуун рашаанд орж амарна.  
22:00 Амралт чөлөөт цаг

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

Алжаал тайлах (Sugam Meditation) хөтөлбөр

 Агаарын дүүжин тээвэр

07:00-09:30 Зочид буудалд өглөөний цай уусны дараа чөлөөт хөтөлбөрөөр аялна.  
09:30-10:10 Sugam Meditation бясалгалын тусгай хөтөлбөрт хамрагдан бие сэтгэлийн амар амгаланг мэдэрч алжаал тайлна. 
11:00 Өвлийн олимпын XXIII наадам зохион байгуулагдсан Пёнчан хот рүү хөдөлнө. 
12:00 Өдрийн хоол 
13:30 Phoenix Park -аар зочилж агаарын дүүжин тээвэр буюу Cable car-аар аялана.          
(Далайн түвшнөөс дээш 1,050m байрлах тэнгэр багандсан уулын оройгоос байгалийн сайхныг харах боломжтой)

15:30 Сөүл хот руу хөдлөх (153km/ 2-3 цаг)
18:00 Оройн хоол 
19:30 Зочид буудалд буцан ирж амарна. Чөлөөт цаг

 (Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

Юнпён тосгон

Лотте Ворлд

09:00 Зочид буудалд өглөөний цай уусны дараа Сөүлийн Юнпён (Еunpyeong) дүүрэгт байрлах Солонгос тосгон руу хөдөлнө. 
10:00 Мянган жилийн түүхтэй Жинван хийд (Jinkwansa)-ээр зочилж Монголын их гүрэнд эзлэгдэж байсан тухайн үеийн Солонгосын Курё буюу Гуулин улсын үеийн түүх соёлыг мэдэрнэ. (Солонгос соёлын нэг хэсэг болох чулуун овоо босгон ирэх жилийн хүслээ шивнэн даатгана.)

11:30 Солонгосын уламжлалт үндэсний сууц бүхий Юнпён хануг тосгон (Еunpyeong village)-оор зочилж цаг хугацааг ухраан Солонгосын эртний ард түмний аж ахуй амьдралаар аялна. 
(Бугхан уул болон Хануг буюу Солонгос үндэсний сууц хотхон харагдах Кофе шоп-л хөнгөн зууш иднэ.)

14:00 Лотте Bорлд молл дэлгүүрээр үйлчлүүлэх, худалдан авалт хийх боломжтой.
16:00 Сөүлийн хамгийн өндөр 123 давхар Лотте цамхгаар аялах бөгөөд аквариум, тоглолтын танхим, Сөүл Скай алсыг харах цамхаг гэх мэт төрөл бүрийн зүйлсийг үзэж сонирхох боломжтой. 

18:00 Оройн хоол иднэ. 
19:00 Зочид буудалд буцан ирж амарна. Чөлөөт цаг

  (Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

Beauty Consulting

 Дундэмүн (Dongdaemun market) дэлгүүр

09:00 Зочид буудал өглөөний цай ууна 
10:00 Beauty consulting Солонгос улс гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл гоо сайхнаар алдартай улс юм. Аялагчид Солонгос гоо сайхны мэргэжлийн зөвлөхөөс өөрсдийн онцлог шинж чанаруудаа тодорхойлох нүүр /хөмсөг  будалт хийхэд анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө авах боломжтой. 

12:30 Өдрийн хоол иднэ
14:30 Сөүлийн худалдаа үйлчилгээний төв Дундэмүн (Dongdaemun market) худалдааны төвөөр үйлчлүүлэн, худалдан авалт хийх боломжтой. 

16:30 Сөүл хотын бэлэг тэмдэг болсон Дундэмүн дизайн плаза (Dongdaemun Design Plaza DDP) -аар зугаалж шөнийн хоттой танилцана

18:00 Оройн хүлээн авалт
20:00 Зочид буудалд буцан ирж амарна.

 (Өглөөний цай) 

Инчон ОУНОБ

 

09:30 Зочид буудалдаа өглөөний цай ууна.  
11:00 Инчон ОУНОБ ирнэ. 
13:20-16:05 Инчон ОУНОБ -аас Чингис хаан ОУНОБ-руу нисэх.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • Хөтөлбөрт заагдсан  зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
  • Унаа тээвэр
  • Аяллын хөтөч жолооч
  • Даатгал
  • Хоёр талын нислэгийн тийз

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Аяллын турш хэрэглэх ус ундаа
  • Хувь хүний зардал

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2023-01-01

Дүүрсэн

2023-01-08

Дүүрсэн

2023-01-15

Бүртгэж байна

2023-01-22

Бүртгэж байна

2023-01-29

Дүүрсэн

ТАНД ТУСЛАЯ

  • Олон улсын нислэгийн дугаар, чиглэл: Улаанбаатар - Сөүл
  • Дотоодын нислэгийн дугаар, чиглэл: Сөүл - Улаанбаатар - OM0301
  • Нислэгийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж дээрх үнэ өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу!

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.