card

БАНГКОК ПУКЕТ ПИ ПИ АРЛЫН АЯЛАЛ

ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ОРОН ТАЙЛАНД ОРНООР ТА ҮЕ ҮЕИЙН ХААДУУДЫН АМЬДАРЧ БАЙСАН ҮЛГЭРИЙН МЭТ ХААНЫ ОРДОН, ЭЗЭН ХААНЫ ШҮТЭЭН МАРГАД ЭРДЭНИЙН БУДДАГ ҮЗЭЖ ТАНИЛЦАНА.

АЯЛЛЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Инээмсэглэлийн орон Тайланд орноор та үе үеийн хаадуудын амьдарч байсан үлгэрийн мэт Хааны ордон, Эзэн хааны шүтээн Маргад Эрдэнийн Буддаг үзэж танилцана. Тайландын хамгийн том, үзэсгэлэнтэй арлууд болох Пукет, Пи Пи, Жеймс Бонд арлуудын дурсгалт газраар хурдны завиар аялал хийж, алтан шаргал элст наран шарлагын газар амарч, алдарт Тай массаж хийлгэн, алжаалаа тайлах болно.

Мөн Буддын түүхэн сүм хийдээр зочлож, Пукетын хамгийн алдартай газрын нэг Андаманы Тэнгисийн  гайхалтай харагдагцыг тольдон харж, Pornthip Dry Store, Gem Gallery, T-Shirt Factory зэрэг орон нутгийн дэлгүүрээр шоппинг хийж цагийг дурсамжтай өнгөрүүлнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

(Угталтын оройн зоог)

Bangkok Midtown зочид буудал

Bangkok Midtown зочид буудал

АЯЛАГЧИД ӨГЛӨӨ ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД 07:25Д ЦУГЛАНА

Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 10:25 цагт Тайланд улсын нийслэл Бангкок хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 15:20 цагт  Бангкокийн Суварнабум ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. 

Хилээр нэвтэрч Бангкок хотын төвд байрлах Bangkok Midtown Hotel *4 одтой зочид буудлын зүг хөдөлнө.

БУУДАЛДАА ИРЖ БҮРТГЭЛЭЭ ХИЙЛГЭН АМАРНА

18:30 Зочид буудлаас авч Тайландын хамгийн өндөр барилга болох “Баёоке Скай “ цамхагын (Baiyoke Sky) 78 давхарт  буфет оройн зоог барина. 

20:30 Зочид буудалдаа ирж амарна. Маргаашийн аялалдаа бэлдэнэ.

(Өглөөний цай, өдрийн хоол)

Хааны ордон (Grand Palace)

Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha)

07:30 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
08:30 Бангкок хотын аяллаа эхлэнэ.

ХААНЫ ОРДОН (GRAND PALACE)

Бангкок хотын зүрхэнд байрлах Хааны ордон нь 1782 оноос баригдаж эхэлсэн Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг агуулсан эзэн хааны ордон нь  (Grand Palace) Тайландын үе үеийн хаадууд амьдарч байсан ордон бөгөөд  150 жилийн турш зөвхөн Хааны өргөө, Шүүх танхим байгаад зогсохгүй Засгийн газрын удирдлагын байр байсаар иржээ.

ЭЗЭН ХААНЫ ШҮТЭЭН - МАРГАД ЭРДЭНИЙН БУДДА (EMERALD BUDDHA)

Тайландын ард түмэн 600 жилийн өмнөөс эхлэн Маргад эрдэнийн будда нь Тайландын тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн хэмээн итгэж иржээ. Маргад эрдэнийн будда нь цул ногоон хаш эрдэнээр хийгдсэн ба Тайландын эзэн хааны хувийн сүм буюу хамгийн ариун нандин газар хэмээн дээдлэн шүтэж ирсэн.

12:30 Ресторанд үдийн зоог барина
14:00 Зочид буудалдаа ирнэ. Чөлөөт цаг

 (Өглөөний цай, Өдрийн хоол)

 

ПИ ПИ АРАЛ (CHAO KOH)

08:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
09:00 Өглөөний цайны дараа бид нисэх буудал руу хүргүүлж дотоодын нислэгээр Пукет арал руу ниснэ. 
10:00 Бүртгэлээ хийлгэнэ. Онгоцондоо сууна.(domestic flight WE or PG to Phuket)
12:00 Пукет арал дээр  ирнэ. Rassada усан зогсоол руу хүргүүлнэ.

(Өдрийн хоол боолтоор өгнө)

13:00 Завиндаа сууна.
14:30 Пи Пи арал дээр ирнэ. (Ton Sai усан зогсоол)
15:00 Пи Пи арлын Chao Koh резорт-д ирж байрлана. Чөлөөт цаг

  (Өглөөний цай, Өдрийн хоол)

ПИ ПИ АРАЛ

08:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
09:00 Пи Пи арал руу завиар аялан усанд сэлж snorkeling хийнэ. Шумбахгүй (snorkling хийхгүй) аялагчдыг Тонсэй эргийн усан зогсоол дээр буулгаж далайн эргийн ойр орчмоор зугаалж амрах чөлөөт цаг өгнө.
12:00 Ресторанд үдийн зоог барина.
13:00 Буудалдаа хүргүүлнэ. Чөлөөт цагаа Пи Пи Чао Ко резортдоо өнгөрүүлэх.

 (Өглөөний цай, Өдрийн хоол) 

ПАТОНГ МЭРЛИН ПУКЕТ РЕЗОРТ

07:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
09:00 Буудлаас гарах
10:00 Хурдны завиндаа суух
10:30 Пи Пи арлаас хөдлөх
11:00 Пукетын усан зогсоол дээр ирэх
12:00  Ресторанд үдийн зоог барина
14:00 Патонг Мэрлин Пукет Резортод бүртгэлээ хийлгэн амрах, Чөлөөт цаг

(Өглөөний цай, Өдрийн хоол) 

ЖЕЙМС БОНД АРАЛ БОЛОН HONG, PANAK, PHANG NGA, АРЛУУДЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД

07:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна.
07:30 Буудлаас авч Ao Por эргийн усан зогсоолруу хөдлөнө.
09:30 Эргийн усан  зогсоолоос Phang Nga тохойруу аялна. Үзэсгэлэнт Hong, Panak, Phang Nga арлуудын дурсгалт газруудаар канои завиар аялна. 
12:30 Завин дээр амтат үдийн зоог иднэ. 
14:00  Nakae арлын үзэсгэлэнт цагаан элсэн наран шарлагын газар амарч, усанд сэлэх
15:00  Жеймс Бонд арлын ойр орчмын үзэсгэлэнтэй газрыг алхангаа үзэж сонирхох
16:30 Ao Por эргийн усан зогсоол дээр ирж буудал руугаа хүргүүлнэ
17:30 Патонг Мэрлин Пукет Резортдоо ирэх, Чөлөөт амралтын цаг

08:00 Патонг Мэрлин Пукет Резортдоо өглөөний цай ууна. Энэ өдөр та далайн эрэг дээр бүтэн өдөр амарч, шөнийн захаар шоппинг хийх боломжтой. (Хөтөч болон унааны үйлчилгээ багтаагүй)

(Өглөөний цай, Өдрийн хоол)

ПУКЕТ АРЛЫН ТӨВ ХЭСЭГ БОЛОН ДАЛАЙН ЭРЭГ ОРЧИМ

07:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна. 
08:00 Буудлаас авч хотын аяллаа эхлэх.
08:30  Пукетын хамгийн баруун урд хэсэгт байрлах Промтэп тохойд зочлох. Энэхүү үзэсгэлэнт булан нь Пукетын хамгийн алдартай газрын нэг бөгөөд эндээс Андаманы Тэнгисийн гайхалтай харагдагцыг тольдон харах болно. 

09:30-10:30 Тайланд айлд зочлож, амьдралын хэв маяг, ахуй соёлтой танилцах 
11:00 Буддын алдарт түүхэн Wat Chalong сүмээр зочилно. Нутгын иргэд энэхүү сүмдээ өдөр бүр мөргөл үйлдэж хувь заяагаа даатган, амар тайван амьдардаг.

12:00 Ресторанд үдийн зоог иднэ.
13:00 Пукет арлын эртний хотоор (Old Town) аялах, Сино Португал уран барилгууд болон гудамжны урлагын бүтээлүүдийг үзэж сонирхох.  Авьяаслаг Тайланд болон олон улсын уран зураачдын шилдэг бүтээлүүдээс үзэж сонирхох,зураг авхуулах. Phuket-н нам гүм амьдралын хэмнэлийг мэдэрч, нутгын хоол амтлах.

14:00 Pornthip Dry Store, Gem Gallery, T-Shirt Factory зэрэг орон нутгийн дэлгүүрээр шоппинг хийх
15:00-16:00 Пукет ОУ-н онгоцны буудал руу хүргүүлж,  бүртгэлээ хийлгэн 18:25 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд нисч инээмсэглэлийн орон Тайланд орноор аялсан сайхан дурсамжаа өвөртлөн 02:05 цагт Чингис хаан ОУ-ын нисэх буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • УБ - Бангкок - Пукет - УБ хоёр талын онгоцны тийз
  • Бангкок - Пукет дотоодын нислэгийн 1 талын тийз
  • Бангкок хотын Midtown зочид буудалд 2 хонох өглөөний цай 
  • Патонгт (Patong beach) байрлах Merlin Hotel 4 одтой зочид буудал 3 хонох + өглөөний цай
  • Пи Пи Чаоко резортод (Chaokoh resort) 2 хонох + өглөөний цай 
  • Бангкок хотод хагас өдрийн аялал (Emerald & Grand Buddha) + өдрийн хоол 
  • Пи Пи арал руу хурдны завиар аялах тасалбар 
  • Пи Пи аралд завиар снорклинг хийх/усан дор аялал хийх (2 - 3 цаг) 
  • Пукет хотын аялал (city tour) + Өдрийн хоол
  • Жеймс Бонд арал + Том завиар канио хийх + Завин дээр өдрийн хоол зооглох
  • 1 удаагийн өдрийн хоол (боолтоор) + 1 удаагийн өдрийн хоол ресторанд зооглох
  • Бангкок Скай цамхагын 78 давхарт буфет оройн зоог барих 
  • Тайланд айлд зочлох соёлын хөтөлбөр
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Хөтөлбөртэй өдрүүдэд Англи хэлтэй хөтөчийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Аяллын үнэ, хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардал
  • ОУ - ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө

БОЛОМЖИТ ХУГАЦАА

ХУГАЦАА 

ЗАХИАЛГА

2023-01-11

Бүртгэж байна

2023-01-25

Бүртгэж байна

2023-02-15

Дүүрсэн

2023-02-22

Бүртгэж байна

2023-03-08

Бүртгэж байна

ТАНД ТУСЛАЯ

  • Олон улсын нислэгийн дугаар, чиглэл: Улаанбаатар-Бангкок (МИАТ)
  • Дотоодын нислэгийн дугаар, чиглэл: Бангкок-Пукет (WE or PG to Phuket)
  • Нислэгийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж дээрх үнэ өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу!

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗУРГИЙН ЦОМОГ

МЭЙЛЭЭ БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Та имэйлээ бүртгүүлээд шинэ аялал, урамшуулалт хөтөлбөр болон бусад мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.